-МАН-ын хуралд зориулсан ээлжит хэвлэлийн хурлууд-
Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар зардаг, 800 тэрбумыг концесс нэрээр хувааж авдаг эрх мэдэлтнүүд үнэхээр мөнгөтэй байна. Тэд Монголын улс төрийн тайзан дээр дуртай хөгжмөө захиалж, дуртай хүнээ ёслуулж, юу дуртайгаа хийж байна.
Өнгөрсөн сарын эхээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдах өглөө Тагнуулынхан У.Хүрэлсүх, Херо баатар хоёрын утасны бичлэгийг дундаас нь бичиж авснаа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрхүүд өгч, энэ бичлэг түүний сайтаар тарсан. Тагнуулынхан МАН-ын даргад нэр дэвшиж, гарч ирж магадгүй гэж яригдаж байсан У.Хүрэлсүхийг намаасаа уравсан урвагч гэдэг цол зүүх ажилд хамгийн идэвхитэй, хамгийн сайн оролцож, улс төрчдийн захиалгаар ажилладаг гэдгээ баталж өгсөн. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэх ёстой байсан бөгөөд хэсэг нөхөд Тагнуулын тараасан бичлэгийг барьж У.Хүрэлсүх рүүгээ дайраад л өнгөрч. Ялагдсан нэр дэвшигч нь ялагдуулсан нөхдүүд нь ямар ч буруугүй юм байх.
Үүний дараа Авлигатайтэмцэх газрынхан МАН-ын эрх мэдэлтнүүдэд ээлжит ёсолгоогоо хиЙж ая тал засав. Наймдугаар сарын 26-ны өглөө МАН-ын Бүлгийн хурал зарлагдсан. Яг энэ хурлаас хэдхэн цагийн өмнө АТГ гэнэт “Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ" хэмээн сэтгүүлчдийг яаран сандран цуглуулж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог гэгч нөхөр "МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан" гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Тэр ч бүү хэл У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн." хэмээн мэдэгдэв. Авлигатай тэмцэх учиртай Авлигатай тэмцэх газар төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэргийг шалгадаг болсон юм байх. Тэр ч бүү хэл бүр яллагдагчаар татах тогтоол бичээд сууж байдаг болж. Үүний үр дүнд У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж байгаад төрийн эрхийг хууль бусаар авагч болж хувирав. МАН-ын Бүлгийн хурал дээр Шадар сайдаа тагнасан хэрэгт орооцолдож байсан Ж.Эрдэнэбат АТГ-ын мэдэгдлийг барьж, өөрийгөө бас л ардын баатар мэтээр ярьж, үлгэр төгсчээ.
Харин өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас тун ч сайхан мэдээлэл хийж, 60 тэрбумтан, 800 тэрбумын концессчдод таатай бэлэг хүргүүлэв. Бас л МАН-ын бүлэг хуралдахаас яг 12 цагийн өмнө, УИХ-ын ээлжит бус Чуулганы нээлт болохоос урьтаж Нийслэлийн Прокурорын газрынхан хэвлэлийн хурал зарлажээ. Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа гэгч эмэгтэй төрийн албаны формоо өмсөж байгаад албан тушаалтнуудад энэ удаа бөхөлзөж, тэдний хүсэлтээр том хэмжээний жүжиг тавив. Тэрээр “Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна" гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна" гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй" гэж ярьжээ. Үнэхээр тэнэг хүнийг хуурч байгаа мэт түүний энэ мэдэгдэл Монголын төрийг сахиж суух үүрэг хүлээсэн хууль хяналтын байгууллага хэрхэн ялзарч доройтсныг өөрсдөө гэрчилнэ. Олон нийтийн сүлжээнд энэ бичлэгийг тавихдаа М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатарын зургийг эвлүүлээд аудиа бичлэгийг оруулсан. Үүнийг оруулахад эвлүүлэг ашгласныг бүгд мэднэ. Гэтэл үүнийг бүтэн хоёр жил шалгаж байж манай яруу алдарт хуулийн байгууллага эвлүүлэг гэж тогтоосон юм байх. Харин үндсэн бичлэг нь болохоор шинжилж судлах шаардлага хангахгүй байгаа гэнэ. Ийм л инээдэмтэй, өрөвдмөөр мэдэгдлийг Нийслэлийн прокуророос хийж, шившгээ хутгаж сууна. Үр дүнд нь Ц.Сандуй хэлмэгдсэн хүн болж, харин үүнтэй хариуцлага тооцохыг шаардсан улс төрчид хог шаар болон хувирах нь ...
Дээрх гурван баримт Монголын улс төрд ямар том бүлэглэл, ямар том мафи бий болж, хууль хяналтынханг гартаа оруулчихаад юу дуртайгаа хийж байгааг өөрөө илчлээд өгнө. Одоо МАН-ын хурлын өмнө У.Хүрэлсүхийг баривчилж хорьж, МАН-ын дарга сайд нарт ая тал засах үлдэж байх шиг байна. Муу амалж байгаа юм биш. МАН-ын хурал болгоны өмнө хууль, хүчний байгууллагынхан гарч ирж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, 60 тэрбумтан Ц.Сандуй хоёрыг өмгөөлсөн мэдэгдэл хийж ая тал засаж байна. Тэдний энэ мэдэгдлүүд эрх мэдлээ хадгалж үлдэхийг хүсч байгаа Засгийн газрын гишүүдэд хамгаалалт болон хувирч байна. Одоо МАН-ын Бага хурлын өмнө У.Хүрэлсүхийг цагдаагийнхан ачаад явбал битгий гайхаарай. Монголын хууль, шударга ёс Ж.Эрдэнэбат, Ц.Сандуй болон түүний нөхдийн хөл дор гишгэгдэж, тэд юу дуртайгаа хийж байна.
Эх сурвалж: shudarga.mn

Сэтгэгдэл ( 18 )
ЭНЭ ПРОКУРОР ГЭЖ ҮЕИЙН ҮЕД УЛС ОРНЫ ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ИРЛЭЭ. ТЭГЭЭД ЯАЖ ХҮН БУРУУТГАЖ БДАГ ЮМ БОЛ. ӨӨРСДӨӨ ИЛТ РУУЛЬ ЗӨРЧДӨГ БЖ. ЭНЭ ДЭНДЛЭЭ
Энэ ЗГ ын эсрэг босч тэмцэхгүй бол үнэн ирэхгүй. Өөр ямар ч аргагүй. Хүүхэд биш дээ ойлгохоор л бна
манай монголын прокурор-өмнөд солонгосын прокурорын гол ялгаа энд харагдлаа
Харгис хүчнээс МАН-ын эсрэг зохион байгуулалттайгаар үлгэр зохиож нийгэмд тараасан нь Монголын хуульчдын ажлыг хүндрүүлж байна. Тэд Ерөнхийлөгчийн хяналт доор 3 дахь удаагаа, бас хуулийн 3 байгууллага хамтарч шалгалаа. Заавал нийгмийг зохиомлоор үймүүлэгчдийн талд шийдвэр гарах ёстой биш байхаа
энэ ХУУЛЫН НЭР ЗҮҮСЭН лаларын гаруудыг цэвэрлэх цаг нь ёстой болжээ? алынболгон толгойг нь илж хамгийн өндөр цалинг хүртээд дээр нь хахууль авчаад хуулийг үнэхээр завхаруулж бна?????????????????шинэ зэлуу хүмүүс хуульд оруулах хэрэнтэй??
МАН нам үнэхээр хэлэх үг алга,,,ХҮРЭЛСҮХын хамсаатангууд л учрийгнь олж МАНамаа аварах ганцхан вариант үлдлээ???? өөр асуудлгүй
ОДОО Л ХОЁУУЛАНД НЬ ЯЛ ӨГДӨГ ХУУЛИЙГ МАН ЭРТНЭЭС ТӨЛӨВЛЛӨСӨН НЬ ТОГТООГДОЖ БАЙНА ??? ТИЙМ УЧРААС ЭНЭ САЙДУУД БИ НЭГ Ч МӨНГӨ АВААГҮЙ АВСАН БОЛ ОГЦОРНО ГЭЭЛ ПЭЭДГЭР БНАШҮҮДЭЭ?
Монгол ч тоглоомын улс болжээ, авилга өгсөн авсан 2-т 2-ланд нь ял өгөхөөр авилга авсан нь хожоод өгсөн нь хохироод үлдэж байна, саяхан Замын үүдийн гаалийн байцаагч авилга авсаныг илчилсэн иргэн ял авлаа, үүнийг юу гэж ойлгох болж байна вэ? Энэ шударга ёс мөн үү
Өргөсөн тангарагатаа үнэнч байж эрх мэдэлтнүүдийн гар хөл болохгүй байж өгөөчээ.
ОДОО МОНГОЛ ТӨРӨӨС ЛУЙВАРЧДЫГ ХӨӨХ ЦАГ БОЛСОН
60 бүлэглэл яасан их мөнгөтэй юм бэ? бүгд тэдний талд ажилсаар л НАМ-ын нэр хүнд баас болсоор
Засаг нь уначих гээд 60 тэрбумтангууд ёстой чяцага царайлж байна даа. Хотын бүтэц өөрчлөгдвөл албан тушаал зарсан мөнгөнүүд нь нэхэгдээд балрах байх даа.
Засгийн газар огцрох нь тодорхой болсон МАН намын шудрага эрчүүд нийлсэн оффшорчидыг няц дарна. МАНыхан мэдэж байгаа
Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Бүгд Эрдэнэбат Энхболдын гар хөл. Засгийн газрын ард нуугдсан МАНАНгийн бүлэглэлийг огцруулaя
МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
Яг л Ким Ду хан кинон дээр гардаг улс төрд Монголд болж бна
Arai l denduu bainaa ATG
Novshiin baina daa Mongol Oron min de