Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагаас эхлэнэ. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын УИХ дахь 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар өнгөрсөн наймдугаар сарын 23-нд УИХ-д төслийг өргөн барьсан юм. Огцруулах саналтай МАН-ын 30 гишүүний тоо нэмэгдэж 33-д хүрээд байна. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа, амлалтаасаа буцсан гэх үндэслэлээр намынх нь буруутгаж буй юм.

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрэхээр хуралдааны тов хоёр удаа зарлагдсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Засгийн газрыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг дэмжиж, гүйцэтгэх засаглалд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж буй юм. УИХ-ын гишүүдийн 50-иас дээш хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжих магадлалтай байгаа.

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж дууссанаар УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top