Чуулганы хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

 УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товлогдсон ч хоёр цагийн дараа ирц бүрдэснээр эхэллээ. УИХ-ын гишүүдийн олонх ордонд байгаа ч хэд гурваараа өрөөндөө уулзаж, зөвлөлдсөн байна. МАН-ын  дарга М.Энхболд өрөөндөө намын зарим гишүүдтэй уулзсан мэдээлэл байна. 

  Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын УИХ дахь 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар өнгөрсөн наймдугаар сарын 23-нд УИХ-д төслийг өргөн барьсан юм. Огцруулах саналтай МАН-ын 30 гишүүний тоо нэмэгдэж 33-д хүрээд байна. АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй юм. 

 Ш.Адьяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top