М.Энхболд Ерөнхий сайдаа огцруулахгүйн тулд Их хурлын чуулганыг ”хүчиндлээ”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 31 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг саналд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гурван үндэслэл болох  Монгол Улсын хууль тогтоолыг зөрчсөн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулсан хэмээн дурдсан байдаг.

Тухайлбал, "Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессийн гэрээ байгуулах эрхийг олгосон. Энэхүү үйлдэл нь холбогдох хуулийг зөрчихийн зэрэгцээ Улсын Их Хурлын бүрэн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болсон" гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэв. Мөн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон удаа эргэж буцсан саналыг Улсын Их Хуралд оруулж, шийдвэрлүүлж байсан нь огцруулах хоёр дахь үндэслэл хэмээн тайлбарласан. Гуравдугаарт, ард түмэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар итгэл алдсан Засгийн газартай хариуцлага тооцсон бол боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан, Засгийн газрын бодлогын нэгдмэл бус, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаа, Засгийн газраас удаа дараа утга найруулга, агуулга, бодлогын хувьд алдаатай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зэрэг үндэслэлээр Улсын Их Хурлын 31 гишүүн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн билээ.

УИХ-ын Дэгийн тухай 38.1-д “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.  Мөн хуулийн 38.2-д “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж заасан байдаг.

           -Ман-ын удирдлагууд намынхаа дотоод зөрчлийг ээлжит бус чуулганаар оруулж  чуулганыг гацаав-

  Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх сүүлийн өдөр. Иймээс уг асуудлыг ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэх байсан ч харамсалтай нь МАН-ын дарга нар намынхаа дотоод зөрчлийг ээлжит бус чуулганаар оруулж гацаалаа. Угтаа МАН-ын бүлгийн хурлаар олонх завсарлага авахгүй гэж шийдвэрлэсэн байтал  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  дур мэдэн завсарлага авч, бүлгийн шийдвэрийг зөрчсөн нь гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгааг илтэд харуулж байгаа юм.  Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Хаянхяравааг  өөрчлөх асуудал яригдах нь  тодорхой биз ээ.


 

 Үндсэн хууль зөрчин гацааж буй уг асуудлыг хэрэв хуулийн хугацаанд багтаан шийдэхгүй бол УИХ-ын дарга М.Энхболдод  мөн хариуцлага тооцох асуудал яригдана. Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж хууль зөрчин байж хамгаалж буй үүний  цаана  бизнесийн бүлэглэлийн асар том эрх ашиг байгаа нь илт.

Ямартай ч  МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд хуулиа дээдэлж, үндсэн хуулийн зарчмаа барьж ажиллах эсэхийг нь харах л үлдлээ.

 

 

 


 

 

 

 

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэн урвагч вэ?(202.21.117.42) 2025 оны 03 сарын 13

. МОНГОЛ АРДЫН НАМЫН ХИЧЭЭН ЭРМЭЛЗЭХ ЗҮЙЛ дээ: Төрийн албыг мэргэшсэн, чадварлаг байх, .Авлига, хүнд сурталтай тэмцэж, шударга бус зүйлийг үл тэвчих .... Хэвлэл, мэдээллийн ёс зүйтэй, хариуцлагатай, чөлөөт байдлыг хангана” товчдоо ийм хуулийн заалт, хичээн эрмэлзэх зүйл буюу андгайнууд байна. Эдгээр эрхэм зүйлсийг багцалж дараахь хэдэн асуулт болгон хувааж болох мэт. Үүнд: 1.Шудрага ёс, тэгш байдлыг хангаж байна уу 2. Байгалийн баялаг , газар түүний хэвлий ард түмний мэдэлд байна уу 3. Монгол хүний амьд явах эрх баталгаатай байна уу? 4. Баривчлах хорих тагнан мөшгих ажиллагаа явагдаж байна уу?

1  |  0
Зочин(103.229.121.216) 2025 оны 03 сарын 13

МАН ИНГЭЖ 3.0 САЯ ГАРУЙ МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ЗӨВХӨН НАМЫНХАА ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ УЛАЙРЧ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА М.ЭНХБОЛД; Ж.ЭРДЭНЭБАТ, Д.ХАЯН ЯРВАА НАР БУЗАР ҮЙЛИЙНХЭЭ ”ЛАЙ ЛАНЧИГИЙГ 9 ҮЕЭРЭЭ ЭДЛЭНЭ”- ДЭЭ...

1  |  0
Q(103.10.22.79) 2025 оны 03 сарын 13

Муу дээрээ муухай муухай дээрээ улцаан гэж. Энхболдын мафийн бүлэглэл амь бөхтэй юмаа.

1  |  0
сонгогч иргэн(122.201.31.249) 2025 оны 03 сарын 13

Дүлзэнгүүдэд ханаж цадна гэсэн ойлголт ичих нүүр гэж байна уу? Ард түмэн аль хэдийнээ хараад мэдээд сонголтоо хийснийг хүлээн зөвшөөрөхгүй үхэхдээ үхэр буугаа тавьцгааж байна уу? Хаянхярваа Хонхор сумын иргэдийн хардуулсан нь багадаад одоо нийт 3 сая Монголчуудыг хордуулахаар аян дайнд мордов уу? Бурханы сургаалд Үйлийн үр гэж нэг юм байдаг гэсэн.

1  |  0
66(103.26.193.15) 2025 оны 03 сарын 13

HUCHINDLEE GEHGUI SUIDELLEE

1  |  0
иргэн(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

МАНАН нам монголын улс төрөөс зайлсан цагт л амьдрал сайжрана , улс эх орон минь хөгжинө . Монголын ирээдүй баталгаатай болно .

1  |  0
Зочин(66.181.179.222) 2025 оны 03 сарын 13

Аюулсайхан гуай ухсан нүхэндээ ойчивдоо.Булах хүн олон байгаа байх шүү.Их далчганаж байна даа чи.

1  |  0
зочин(202.9.42.252) 2025 оны 03 сарын 13

албан тушаалын төлөө алалдаад бай. дараа нь шангаа хүртэх болно

1  |  0
Иргэн(66.181.183.9) 2025 оны 03 сарын 13

нэгэнт л асуудал байгаа бол бугдийг нь нэгтгээд иж бурнээр нь ярих хэрэгтэйшдээ?! М.Энхболдын завсарлуулдаг, Хаянхярваагийн хэлжэг, Ж.Эрдэнэбатыг гутгуулсэн асуудал бугд хамт хэлцэгдэж нэг тийш болох хэрэгтэй?!

1  |  0
Зочин(202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

МИЕЭГ ОГЦРУУЛАН ЗАЙЛУУЛ

1  |  0
Close menu