АН-аас УИХ-ын дарга М.Энхболдод хууль зөрчсөнийг санууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүлсэн байна. УИХ-ын өнөөдрийн чуулганаар МАН-ын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбоогүй асуудлаар завсарлага хүсч, үүнийг нь УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авсан юм. Энэ нь УИХ-ын дарга хууль зөрчсөн үйлдэл гэдгийг онцолжээ.

 Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг өнгөрсөн сарын 23-нд өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусгавар болж байгааг сануулсан байна. “Үндсэн хуульд заасанд 15 хоногийн хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хуульд зөрчсөн болно гэдгийг би эрх баригчдад дахин сануулахыг хүсэж байна” гэжээ. 


Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Огцоруулаачээ(122.201.31.2) 2025 оны 03 сарын 13

Одоо наад М. Энхболдыг огцоруулах санал оруулаачээ үхсэнийнх нь толгойг нь илээд байгаан хууль зөрчсөн бол шууд огцоруулах ёстой. Хууль тогтоогчид хуулиа мөрдөхгүй бол Монгол улсад хэн хууль мөрдөх юм

1  |  0
Top