Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгвөл 1сая доллар өгнө гэсэн үү, Ерөнхий сайд аа?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

 

 

  Өчигдрийг түүхэнд тэмдэглэмээр. Түүхэндээ хамгийн богино хугацаанд хуралдсан чуулганаар яалт ч үгүй тэмдэглэх хэрэгтэй. Мөн УИХ-ын дарга өөрөө Дэгийн тухай хууль, Үндсэн хуулийг Ерөнхий сайд болон Намын бүлгийн даргатай хавсайдан зөрчсөн анхны  үйлдлээр нэрлэгдэх нь гарцаагүй. “Аядуу зөөлөн” үйл хөдлөлтэй УИХ-ын дарга түүний нөхдийн үйлдэл хэний ч төсөөлөөгүй огцом, нүүр улайм байлаа. Энэ явдлыг анхнаас нь маш нарийн төлөвлөсөн гэлтэй харагдав. Тус чуулганы сценарь нэртэй зүйл ч сошл-оор цацагдсан. “Өнөөдрийн чуулганы сценарийг  Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нар найруулжээ” гэсэн гарчигтайгаар олонд түгээд байгаа бичвэрийг эхлээд хүргэе.

Сценарь:
1. Хурлын дарга М.Энхболд нээлтийн үг хэлнэ.
2. Засгийн газрыг огцруулах асуудлаар танилцуулга хийнэ
3. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудлаас тэс өөр зүйлээр буюу шадар сайдыг тагнаж чагнасан асуудлаа хөндөж гомдоллоно.
4. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайдын асуудлыг өлгөж аваад өмөөрч завсарлага авахыг хүснэ. 
5. УИХ-ын дарга өөр хэнээс ч санал сонсохгүйгээр завсарлага өгч алхаа цохиод гарна.

  Тэд эдгээр үйлдэлийг 10 минутын дотор багтаах төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө 9 минутанд багтаасан нь маш сайн бэлдсэний илрэл. Үүнд нь баяртай байгаа Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нар дараагийнхаа алхамыг хөшигний цаана хийж байгаа. Тэдний гарт ямар хөзөр байгааг хэн ч таашгүй. 
Харамсалтай нь энэ үйлдэл нь УИХ-ын дэгийн тухай хууль, үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон юм. Гэвч МАНАН-гийн бүлэглэлийн эрх ашигт хууль зөрчих хамаагүй. Ард түмний хүсэл сонирхол бүр ч хамаагүй. Нууц бүлэглэлийн Засгийн газраа унагахгүй авч үлдэж л байвал өөр бусад түй ч хамаагүй.
..” гэсэн байгаа юм.

  Тааж мэддэг таван хаан биш би ч юугаа мэдэхэв. Гэхдээ л иймэрхүү зүйл болсон нь үнэн. Тусгай хяналтын дэд хороонд эхлээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хандсан. Гол нь нөгөө л тагнаж чагнасан асуудал. Ээлжит бус чуулганы хуралдаанд ёстой түй ч хамаагүй зүйлээр шалтаг тавьж, нэг өдрийг ч болов авахыг зорив. Дараахан нь "хуурай дүү" Н.Номтойбаяр нь мөн ямар нэг зүйл бодож олоод тус хороонд өөрийн асуудлыг шалгаж өгөөч гэж гомдоллосон юм. /Суудлын LX570 машин бэлэглэсэн хүнийг хуурай дүү гэхээс өөрөөр яалтай./ Энэ нөхөр гол дүрд тоглох гээд боломж олдоогүй жүжигчин шиг туслах дүрийнхээ үүргийг маш өндөр төвшинд гүйцэтгэж байна. Тухайлбал, түүний тусгай хяналтын дэд хороонд хандсан нь: "Шадар сайд У.Хүрэлсүх “Ерөнхий сайдын хамсаатан, тагнаж чагнасан асуудлыг хамтран зохион байгуулсан” хэмээн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд удаа дараа ярьж, нэр төрд нь халдсан гэж үзсэн"-ээс шалтгаалжээ. Яаж ийгээд Ерөнхий сайдтайгаа зэрэгцээд авч байгаа юм. Ерөнхий сайд хаана байна Номтой тэнд үсэрч явдаг болж. Ерөнхий сайдыг ямар нэг телевизэд яриа өгөхөд ард нь царайны тал нь цухалзаж байх жишээтэй. Төрийн төлөө огтоно гэдэгчилэн, Энэ засгийн газрыг огцруулахгүй гэж улайрч байгаа хүмүүсийн нэг бол Номтой. Ж.Мөнхбат концессын гэрээгээ цуцалчихья л даа гэж дуугарч чадсан л байна билээ. Харин Н.Номтойбаяр юун цуцлах. Харин ч гэрээн дээрээ дарж хэвтчихээд, ойртуулахгүй байгаа хүн. УИХ-ын дарга М.Энхболдоор тэргүүлүүлсэн увайгүйчүүдийн бүлэглэл ангалын эрмэг дээр ирчихээд үхэлдэн тэмцэж байгаа дүр зураг олны нүднээ ил байна.

 

  Жирийн иргэд, бага тушаалтны үг бол тэдэнд гойд биш. Тэр бүү хэл Хууль  хүчнийхэн ч тэдний өмнө мэхийж хэвлэлийн хурал, мэдэгдэл гарган гүйлдэж байна. Тэд хэнээс ч айхгүй, ичихгүй, юунд ч санаа зовохгүй байна. Харин хамгийн хэцүү нь МАН-ын УИХ дахь 33 нөхөр л болж таараад байгаа. Тэднийг зогсоож чадвал Засгийн эрхээ авч үлдээд Концессын гэрээ, Хармагтайн ордруу ханцуй шамлан, заналтайгаар дайрах биз. Өнөөдрийн хувьд тэд Хяналтын дэд хорооныхны амыг хараад байж байгаа. Энэ цаг хугацааг ашиглаад дараагийнхаа сценарыг найруулж зохиож байж ч мэдэх. Дээрх сценарын зохиогчид үнэн бол үнэхээр хоёр сайн зохиолчтой юм байна гэдэг нь харагдлаа.  

 

  Сайн зохиолын ачаар үйл явдлыг нэг өдрөөр сунгачихлаа шүү дээ. Өчигдөр АН-ын Улсын их хурлын бүлгийн дарга УИХ-ын дарга М.Энхболдод хандсан Анхааруулгадаа, цаашлаад “Үндсэн хуулийн цэц”-д хандах тухайгаа мэдэгдсэн. Түүнийг ч нарийн тооцоолсон байлгүй. Бас нэг ноцтой мэдээлэл олны дунд нисээд байгаа нь, “Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгсөн УИХ-ын гишүүн бүрт нэг сая ам.доллар өгөх” тухай яриа юм. Сайдын суудлын үнэ тэнгэрт тулчихаж. Хэрэв тийм мөнгө амласан нь үнэн бол шүү дээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд нарт хувийн эрх ашиг гэж байхаас улс түмний төлөө гэсэн сэтгэл хумсын толион чинээ үзэгдэхгүй байгааг гайхаад баршгүй нь. Харин М.Энхболдоор ахлуулсан увайгүйчүүдийн бүлэглэлийн өнөөдрийн сценарь юу бол?..

 

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.177.81) 2025 оны 03 сарын 13

Энэ арай боловсрол доогуур хүмүүст зориулсан тэнэг найруулагатай зохион бичлэг байна хэн итгэх юм бэ

1  |  0
Зочин(59.153.112.10) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа санаанаасаа зохиосон ийм зүйлийг мэдлэг боловсрол бяд нимгэн ард түмэн үмхээд авна гэж тооцож дээ хараажаар шар сонины сценар байна хүрэлсүх энэ байтугай хөгийн юм хийнэ

1  |  0
zochin (112.72.9.90) 2025 оны 03 сарын 13

Odoo ene enh bold gej shunaliin tulamiig mongol toroos holduulj boloh bailgvi de

1  |  0
Зочин(202.179.31.92) 2025 оны 03 сарын 13

Муу л болбо хойт талын хар овоохой гэж ...

1  |  0
Зочин(103.10.21.93) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх ч дээ мэдэхгүй бөөн албан тушаалын хэнээтэн харагдаад байгаммдаа

1  |  0
Amjaa(103.26.195.246) 2025 оны 03 сарын 13

deeshee garsan bvh hvmvvs hurungujinu.uhaan sanaa ni yaduu .ingej olson mung ni yaj hooloogoor dabna aa

1  |  0
Saraa(103.26.195.246) 2025 оны 03 сарын 13

yadargaa yumaa iimerhvv yum sonsohoos durgvi hvrj bn.ard tvmen bid yaduuraad hetsvvdlee hooson honoj bn.ta nar gishvvd ni ingeed

1  |  0
Өвггөөдөй(66.181.160.32) 2025 оны 03 сарын 13

Намын нэр хзндийг унагаж дуусаагүй юу.Нандин зүйл гэж сайхан сэтгэлийг хэлдэг болохоос сая сая төгрөгтөй сэтгэл.хайр. хөрсөн ганцаардмал хүнийг эс хэлмой.

1  |  0
Өвггөөдөй(66.181.160.32) 2025 оны 03 сарын 13

Намын нэр хзндийг унагаж дуусаагүй юу.Нандин зүйл гэж сайхан сэтгэлийг хэлдэг болохоос сая сая төгрөгтөй сэтгэл.хайр. хөрсөн ганцаардмал хүнийг эс хэлмой.

1  |  0
zochin(103.26.194.131) 2025 оны 03 сарын 13

BUU BATALGAAGYI TER SAY DOLLOR Egne gesen ch gekh shig ene hkudal hkeruul uusgegch saitad bichigch zarim ni denduu hkudal kheruul eduulj bna

1  |  0
zochin(202.179.25.147) 2025 оны 03 сарын 13

HERVEE HUIVALDAAD OGTSRUULDAGGUI YUM BOL ARD TUMEN DARAAGIIN ARGA HEMJEEG AVNA!

1  |  0
ИРГЭН(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

ЭХНЭР ХҮҮХЭД АЧ ГУЧ БАЙТУГАЙ ХАМААТАН САДАН НЬ МЯНГА МЯНГАН ЖИЛ ИДЭЭД БАРАХГҮЙ ИХ ХӨРӨНГӨ ИДЭЖ УУЛАА ОДОО НААД УЛАЙРЛАА ЗОГСООЖ ЗАСГАА ӨГЧИХ ТЭГЭЭД ШИНЭ ДАРГАНЦАРУУДЫГ ИДЭЖ УУХЫГ ХЯНАЖ СУУВАЛ ДЭЭР БАЙНА ЯАГААД ГЭВЭЛ ТА НАР ТОЛГОЙЛОГЧ БОЛЧИХООД УЛСАДАА ЮУ ХИЙХЭЭ ҮНЭХЭЭР МЭДЭХГҮЙ БУДИЛААД БАЙНА ХАРИН СӨРӨГ ХҮЧНИЙ АЖИЛАА ИХ САЙН ХИЙДГИЙГ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮД ХАРУУЛСААН

1  |  0
elbegee(202.179.25.147) 2025 оны 03 сарын 13

NAAD MUU CHINE ERDENEBATTAIGAA TSUG OGTSROH BOLNOOOO

1  |  0
zochin)(163.172.67.180) 2025 оны 03 сарын 13

mergejliin zasgiin gazriin ali ch said n mongold ashigtai chuhal shiidwer gargaagui...zasgiin gazar iim bdaggui yumaa ogtsor...

1  |  0
Zochin)(163.172.67.180) 2025 оны 03 сарын 13

Ene humuusiin teneglel duusahgui ni ee. MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol dotroo tsus selbeh heregtei shde

1  |  0
иргэн.(185.107.81.233) 2025 оны 03 сарын 13

Ж.Эрдэнэбат Энхболд нийлээд өөрчдөө үг хэлсээр байгаа за одоо завсарлага ч гэж байх шиг юунд цаг аваад байгаа юм хэдэн сая төгрөг төлсөн нь Шударга эрчүүд үзэл бодолдоо үнэнч үлдэнэ

1  |  0
зочин(192.160.102.166) 2025 оны 03 сарын 13

Энболд өмнөх хурал дээр ээлжит бус чуулган дээр завсарлага авж ёстой л нэг чяцага царайлаад байгаагаа нийтэл ил харуулсан даа

1  |  0
зочин(74.82.60.69) 2025 оны 03 сарын 13

ард түмнийг дутуу үнэрж байна даа зүгээр л бууж өөгөх

1  |  0
Үнэн(202.21.118.90) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүхийн ээлжит гүтгэлэг. Хүрэлсүх төрийн толгойд гарвал 1932 оны хэлмэгдүүлэлт давтагдана. Эхний ээлжинд хуйвалдагсадаа устгаж нууцаа хадгалдаг жишиг байдгийг санацгаа

1  |  0
zochin(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Hudal medeelel tsatsaj busdyg turhirsan ene setguulchiig yaaltai bilee. Uneniig medej medeeleh uueregtei shuu, erhem setguulch guai!

1  |  0
Бузарууд(66.181.176.69) 2025 оны 03 сарын 13

Бузаруудаас яаж сална даа

1  |  0
Бямбаа (128.199.202.189) 2025 оны 03 сарын 13

Төрөөс төрсөн тэрбумтангууд төрөөр тоглож байна даа. Буцаад төрөөсөө л мөнгө олчихдог болхоор арга ч үгүй дээ

1  |  0
Пиздануудаа(46.101.72.68) 2025 оны 03 сарын 13

Үхэж байхдаа таарсан 2 хятад шоронд хатаасай

1  |  0
ЗОчин(192.162.242.169) 2025 оны 03 сарын 13

Луйвар хэрэглэж төрийн эрхийг гартаа авах гэж байна. 76 гишүүнд 76 сая доллар өгсөн ч МАНАН дампуурахгүй. Тэд Монголын төрөөс хур их хөрөнгө босгосон

1  |  0
Top