Эрх мэдэлд хүрсэн улстөрчид хууль прокурорын байгууллагыг гартаа атгажээ. Тэд өөрсдийн эрх ашигт үйлчлээгүй, эсвэл эсрэг тэмцсэн бүхнийг хуулийн байгууллагаар сүрдүүлэн нухчиж, өөрсдийнхөө гэмт үйлдлийг төрийн албан тушаалтнуудаар нүүр хийн цайруулахыг илт оролдох боллоо.
Үүний нэгээхэн жишээ нь 60 тэрбумын хэргийг хаасан талаар Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаагийн хийсэн мэдэгдэл юм. Түүнийхээр бол МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албыг мөнгөөр үнэлж 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан нь гэмт хэрэг биш гэнэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах тухай хуйвалдаад сууж байгааг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн гэж ичих ч үгүй хэлж чадаж байна, тэр. Гэтэл хэн нэгэн утсаар “Чамайг ална даа” гэж ярьсан бичлэг байлаа гэж үзэхэд түүнд хүн алахаар заналхийлсэн, эсвэл бүр завдсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг хуультай улс биш бил үү, бид.
Түүнчлэн ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй албан тушаалтныг шалгаж байцаасан юм гэнэ. Тэдний хэн нь ч мөнгө төлж албан тушаалд очсон гэж мэдүүлээгүй учраас энэхүү 60 тэрбумын хэрэг бодит амьдрал дээр хэрэгжээгүй гэж үзжээ. Ямар гээчийн сонгодог, сонин үзэгдэл вэ. Хуулийн байгууллага хэзээ байхдаа хэрэг хийсэн хүний мэдүүлгийг эцсийн үнэн гэж итгэдэг болчихоо вэ. “Тийм ээ, би тэдэн төгрөг төлж, агентлагийн дарга болсон” гэж өөрөө хэлдэг тэнэг байх боломжтой гэж үү. Үүнийг мөрдөн шалгаж, тодорхой сэжиг таамгийн мөрөөр баримт цуглуулан илрүүлдэг болохоос мэлзсэн мэдүүлгийн дагуу хэргийг хаадаг хууль, прокурорын байгууллагаар юугаа хийх юм бэ.
МАН-ын дотор мөнгө төлж албан тушаалд очсон бүлэглэлийнхэн мөнгө төлөөгүй нэгнээ “Халиар” гэж дууддаг гэх баримт олны дунд ил явна. Үүнийг баримт болгохгүй юм аа гэхэд сэжиг таамаг, үндэслэл болгон шалгах үүрэгтэй биш үү, тэд.
“Энэ бол эвлүүлэг” гэж эцсээ хүртэл мэлзэж буй М.Энхболд тэргүүтний үгэнд итгэсэн атлаа 60 тэрбумын тухай ярьсан өчнөөн олон минутын яриа бичлэгийг хуулийн байгууллага яагаад баримт гэж үзэхгүй байна вэ?
Тус бичлэг эх хувиараа биш, олон нийтэд тараагдсан учраас хэргийн нотлох баримт болохгүй гэсэн хачин тайлбар өгсөн байна билээ. Өөрөөр хэлбэл, “Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг тус бичлэг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэж Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоожээ. Тэгсэн атлаа уг бичлэг эвлүүлэг биш гэдгийг тогтоосон гадаадын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдгээр шалтаглаж үл хайхарсан байх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн АНУ-ын “Аудио Пэйнт” ХХК-ийн салбар болох шүүх шинжилгээний үйлчилгээний “Легал Аудио Видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй гэнэ.
Иймэрхүү тайлбар, шалтагуудыг хольж хутгаж, нэмж хачирласаар 60 тэрбумын хэргийг прокурорын байгууллага хааж дөнгөв. Шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтуудаар МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэсэн эцсийн дүгнэлтийг гаргажээ.
Угтаа бол хуулийн байгууллага анхнаасаа энэ хэргийг шалгах, илрүүлэх, нотлох сонирхол байсангүй. Гагцхүү сарниулах, хэрэгсэхгүй болгох, шалтаг хайх, хуулийн гарц олох гэдэгт л төвлөрч ажиллажээ. Үүний цаад шалтгааныг мөшгивөл хууль, прокурорын байгууллага энэ хэргийг ямар ч үнээр хамаагүй хэрэгсэхгүй болгох үүрэг захиалга авсан бололтой.
МАН-ын эрх мэдлийг атгаж буй бүлэглэл Монголын хуулийг зөрчиж, завхруулж, улмаар түүнийгээ Монголын хууль хяналтын байгууллагаар хаацайлуулж, хамгаалуулж байгаагийн нэгээхэн баримт нь энэ.
Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 112 )
Албан тушаалын наймаа аль эрт АН -н ханд байсан юм шүү.60саяын тухайд эвлүүлэг юм шиг санагдаад байгаа юм даа
tsagdaa shuuh procuror hezeed mongotei taniltai alban tushaal ondortei hund l uilchildeg bolson niigem unen mongo tsagaan nud ulaan bolchihson archaagui amitad
Huulichid duugaraachee. Avagdsan notloh barimtan deer unsealed procuror dugneltee gargasan bn. Gent hergiin shinjtei bga n huuliin daguu notlogdvol huuliaraa l shiidegdene.
Дураараа дургиад байгаа улсууд эд нар л байгаад байгаа юм даа. Учрыг нь олмоор нөхдүүд...
Энх60лд аль эртнээс ерөнхий сайд байхдаа хүртэл авилгал авч дарга нарыг томилдог байсан.жишээ нь одоогийн Алтан Дорнодын захирал хамар Ганболдоос 500сая төгрөгавч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар томилсон гэдэг.Ер нь энэ Ганболд гэж нөхрийг яаж ингэж их хөрөнгөтэй болсныг шалгах хэрэгтэй.нэг хэсэг паданы наймаа явагдсан шүү
Mи-гын барлаг, авилгач этгээд. Албан тушаалаас нь мултлаж сайн шалгах хэрэгтэй!
Энэ хүүхнийг өөрий нь авилага авч гэмт хэрэгтнгүүдийг хайцаалсан шудрага бус хандаж байгааг хархад ихээхэн хахуул авч гэж үзхээс өөр арга байхгүй ажлы нь авч атг өгөх хэрэгтэй албхн тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд шоронд суулгах хэрэгтэй
Zailuulah heregtei. Iim huuliin baiguulagatai baihaas aij b.
Хууль хvчний байгууллага нь шудрага, vнэнч байсан бол нийгэм, улс тер цэвэр ариун байх байсан. Иймэрхvv заваануудаас хурдан тvргэн салсан цагт ард тvмэн амар амгаланг амсана
Өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байхад нь хүртэл үү!! Энэ бол монголыын гааййхашииг гэхээс яахав яандаа хөөрхий
Shine osoj yavaa doloogch
Хууль бүх шатандаа үйлчилхээ больсон цагт амьдарч байна даа бид. Үхсэн хүнийг үхээгүй амьд байна гээд ч дүгнэлт гаргахаасаа ичихгүй болсон новшнууд.
Er ni huuliin baiguullaguud ajlaa hiideggui gar hardag unen ug helsen hund haltai hetsuu yumaa Gomdliin muruur yamarch arga hemjee abahgui
Шүүх прокурор чинь хэдхэн хүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа даа АРДЫН ХҮҮХЭД БАЙСАН БОЛ ӨДИЙД АЛЬ ХЭДИЙН НӨГӨӨ ГАЗАР
enhbayr nom dailaa geed vhen hatan zvtgdeg yargaldag tamaldag huuli shvvh haa bnaa
ee hairan prokuroriin baiguullagiin ner hundiig shaldaa buutal debschihleedee ard tumen odoo hendee ch itgej amidrah bilee dee chaabaasarai lbisheee
ene enhboldıın bugsııg dolooson avgaıg MONGOL turıın haraal ıdegudahguı chı amaa mbarına ymar muuhaı ym hıısenee oılgood haramshad chın negent orıotson baıh bolno
босцгоо дарлагдсан монголчууд
Шүүх,прокурорын дээд удирдлагыг Элбэгдорж ерөнхийлөгч болсноор өөртөө авсан гэхэд хэлсдэхгүй.Батдэлгэрийг өөрөөр нь өргөдөл бичүүлж ерөнхий шүүгчээс чөлөөлж шүүхийн хараат байдалд нөлөөлсөн.Оронд нь нутаг нэгт Зоригийг тавьсан. Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөхөөс өмнө энэ хоёрт Гавьяат хуульч шагнаад өөрийгөө цагаатгав.Ерөнхий прокурор Алтанхуяг түүний туслах Цэрэнбалтав нарт Гавьяатхуульч өгөөд ажлаас нь гаргаж прокурорын хараат бус байдалд нөлөөлсөн. Одоо харин МАН намын удирдлага шүүх прокурорт үүрэг өгдөг болсон бол Төр маань дампуурчээ гэхээс өөр юу гэх вэ.
Ямар ч тэнэг улс орон захын нэг тэнэг авгайн үнэн худлаа нь мэдэгдэхгүй шинжээчийн дүгнэлт гэсэн цаасанд итгэхгүй. Үнэн бичлэг юм бол эх хувиа өгөх нь яасийн. Прокурор зөв дүгнэсэн байна
Мөнгө3хүчтэй гэдэг ньл харагдаж байна даа.Эвлүүлэг биш гэдгий нь тэнд байгсдын зарим нь батлаад байхад л эвлүүлэг гэж Ми овогтны хэлснээр болчдог мөнгө мөн их хүчтэй эд юм гээч.Татварын мөнгөөр хувцаслаж цалинжчаад ард түмнийхээ эсрэг ажиллаад байнуу гэж бодоод л байна даа.
Naad Enhboldyn bugs doloogch huuhnee alban tushaalaas ni ogtsoruul tertei tergui naad Enhbold chin ugaasaa ylzaran unaj bga mod ene huuhen l mongold bhad evgui bno do
60ТЭР БУМЫН ХАМГААЛАЛЫН ҮҮРЭГ ГҮҮЦЭТГЭЖ ПРОКУРЫГ БАЙГУУЛАГ ЭНЭ ОХИН ХУЛГАЙЧ НАРЫН ЗОЛИОС БОЛЛОО АРД ТҮМНИЙ НҮҮРИЙН ЯАЙЖ ХАРНА ДАА ОХИН МИНЬ
ХОХЬ НЬ ДЭЭ. ӨӨРСДӨӨ СОНГОЧООД ДАРАА НЬ БИТГИЙ ГОНШИГОНОЖ БАЙ
Баттулга өөрийнхөө 680 тэрбумыг хаацайлуулахын тулд 60 тэрбумыг хаалгаж байгаа юм биздэ. Улсаас хулгайлсан 680 тэрбумых нь 10% нь л 60 тэрбум . Тэр мөнгөнөөсөө цацаж байж ерөнхийлөгч болсон. Ман намаараа 60 тэрбумыг зарцуулсан, баттулга ганцаараа 680 тэрбумыг хулгайлаад тэр мөнгөнөөсөө ерөнхийлөгчийн суудлыг саналтай нь худалдаж авсан. Ман баттулга 2адилхан, баттулга нь бур доор. Монголчууд 60 тэрбумыг эсэргууцэж байна гээд 680 тэрбумыг хулгайлсан хунийг сонголоо. Тэгээд улсаас хулгайлсан энэ тэрбумууд цайраад, харин гадны хунээс авсан ганбаатарын 50мянган вон шийтгэгдсэн. Ямаруу?
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж
ene zasag tur arai dendlee ymar luivarchidaar dvvrchihvee shudraga niigemtei boloh bol vlger ym bna
нам гэдэг улс төрийн институцаас татгалзах цаг нь болсон бололтой. нэг зүг харж чадахгүй хөлөө жийлцсэн ийм байдлаар цаашид явахад хүнд болсон бололтой. АН нь ч МАН нь ч ялгаагүй ийм л дүр зураг харагдаад байна.
тийм бол гүтгэсэн нөхдүүдийг олоод нотлоод хариуцлага тооц. чадахгүй л дээ. үнэн юм чинь
ENHBOLD GEH HYATAD ARVAALJ MONGOLIIN BUH ZASAGLAL IH HURAL TAGNUUL ATG-G ATGAJ MONGOLCHUUDAAR TOHUURHAJ SUUJ BNDAA!!! BID HULCHIGAR MAL SHIG ARD TUMEN DARLUULAAD BJDEE!!!
ENHBOLD GEH HYATAD ARVAALJ MONGOLIIN BUH ZASAGLAL IH HURAL TAGNUUL ATG-G ATGAJ MONGOLCHUUDAAR TOHUURHAJ SUUJ BNDAA!!! BID HULCHIGAR MAL SHIG ARD TUMEN DARLUULAAD BJDEE!!!
ENHBOLD GEH HYATAD ARVAALJ MONGOLIIN BUH ZASAGLAL IH HURAL TAGNUUL ATG-G ATGAJ MONGOLCHUUDAAR TOHUURHAJ SUUJ BNDAA!!! BID HULCHIGAR MAL SHIG ARD TUMEN DARLUULAAD BJDEE!!!
энэ Ариунаагаар л бараг туг тахиж бна л даа хэлэх ярих тайлбарлах хүн бхгүй болохоор энэ товарищаар бамбай хийв бололтой ард түмнийг арайл доромжилж бна даа ман аа
Прокурор дүгнэлтээ гаргалаа өөр яах юм, хүн бүрийн сонирхол эрх ашигт нийцүүлж гаргах уу , дээрэмчин Доржзодов, эвлүүлэгч Баатар , нарын үг үйлдэлийг үнэ гэж хэн нотолсон юм. Бид чинь хууль цаазтай тусгаар Монгол улсын иргэн шүү хэн нэгэн авгайн гадаад нөхрөөрөө дамжуулж гадны нэг этгээдээр хийлгэсэн дүгнэлт гээч юмыг манай хуулийнхан дагах уу ...тийм юм аль ч улс оронд байдаггүй юм одоо гонгинохоо боль
Haraad baisan chine ene Enhbold chine mongol hun munuu nud am ni ymar sonin yum be bi negel aidas turuud ybchihlaa
Ккк. Ккк... Баригдана даа баригдана.... МАН унана. Тэгээд л тэд тэсэхгүй, Будаа...
энэ прокурор ганцаараа шийдвэр гаргаагvй бvхэл бvтэн покурорын байгууллагын шийдвэрийг танилцуулж мэдээлэл огсон тодийд ганцаараа шийдчихэн юм шиг барьж идчих гээл элийрэлдээд
Ene emegtei orlogch shu dee enenii deer nuguu aldart anujingiin duugiin nuhur gd tag hujaa tsarsitai etgeed bga shd ! Ene emegtei hel gseniig ni damjuulj bga bhdaa huurhii !
Ene hyalar ch yavj yavj Mongolin tom mapiin tolgoilogch bsan etgeed bna shdee
Энэ бол монгол улсын төрд их шунасан шээснүүд гарч өөрсдийгөө мөнх дээд албан тушаал эрх мэдэлээ бүгдийг гартаа аваад ард олон биднийг 27жил хуурч болох юм гэж санасных тийм бишээ лаларуудаа удахгүй таануус ган гавынхаа дөнгөнд орно доо хужаагууд
Эрхэм Прокурор минээ Та ямар Нөхдүүдын үгээр явж нөлөөнд нь автаж Иргэд олон түмэнд ээ Адлагдах юм хийчэх вэ, Хайран сайхан залуу нас , нэр төр, мэдлэг мэргэжилээ ингээд Шавартай хутгаад хаячих гэж дээ, Харамсамаар юм аа,
Гэмт уйлдлийн хор уршгаар нь санаа сэжэлээ илэрхийлсэн ,завдсан байдлаар нь хуулийн хариуцлага хулээх заалт Эруугийн хуулинд олон байдаг Гэтэл Терийн Албыг наймааны зорилгод ашиглах талаар Намын удирдах зарим нехед нь цуглаж суугаад ярьж байгаа уйл явдал болсон бна ш тээ Тэгээд Намын дарга нь Айх зуйлгуй ээ Зоригтой ажилла гэсэн чиглэл егч байгаа бусуу Энэ чинь тэгээд Гэмт хэргийн завдал бус юм уу Прокурорууд аа ? Еренхийлегч ее!!!
Энхболд хулгаач бугдийн наймаалаад авч естой шившигийн НАЙМААЧИН ЗГ ОГЦРУУЛАХ ЕСТОЙ дэмжинэ луйвар НАЙМААЧИДИЙН эсрэг шударга унэний толоо явна ард олон ОГЦРУУЛАХ хэрэгтэй луйварийн шуух цагдаа энхболдын бандааш шд
Ene avgain buruu gej yu baihav, tsaana ni akuluud suuj bha shuudee.
Ийм хуулийн ажилтнуудад 3 саяын цалинг өгөөд ажиллуулж байдаг бидний монголчууд ч мөн гэнэн хүмүүс юмаа
УРЬД НЬ ХОТЫН ГАЗРЫГ ИЧИХ Ч ҮГҮЙ ЗАРЧИХААД ЗАРААГҮЙ ГЭЖ БҮЛТИЙЖ БАЙГААД ХУУЛЬ ХЯНАЛТААР ӨӨРТӨӨ ТӨӨРСӨН ДҮГНЭЛТ ГАРГУУЛЖ СУРЧИХААД АМТШСАН БАЙНА. ОДОО НӨГӨӨ АРГАА ДАХИН ХЭРЭГЛЭХ ГЭЖ БАЙНА. ТЭР ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН. ОДООГИЙН ЗАЛУУС АЙХТАР БОЛСОН ШҮҮ.
СОНГУУЛИАР СОНГОГЧИДДОО МӨНГӨ ТАРААЖ ТҮҮНИЙГ АВСАН НӨХДҮҮД ТӨР.ЗАС ГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ЗАМЫГ НЭЭЖ ӨГСӨНИЙ ГАЙ ОДОО БИЕЛЭЛЭЭ ОЛЖ БАЙГАА ХЭРЭГ
bugdiig ni tolgoig avaad talbai deer toirch bujiglehees uur garts alga ard tumen uursduu shuuhgui bol ene novshnuud uursdiiguu hezee ch shuuhgui
энэ залуухан Прокурор эмэгтэй Буруу гарын Улсуудын нөлөөнд автаж нэр нүүрээ сэвтээж, олон түмэндээ муу муухайгаараа дуудуулж явах ч гэж дээ, Сайн нэрийг хүсэвч олдохгүй , Муу нэрийг хусавч арилахгүй гэгч л боллоо доо, Цаг ямагт Олон түмний Зөв байдаг юм шүү дээ,
Энэ бол Монгол төр яаж дампуурч байгааг харуулж байна Монголын төрийг цэвэрлэх хэрэгтэй
Энэ бол Монгол төр яаж дампуурч байгааг харуулж байна Монголын төрийг цэвэрлэх хэрэгтэй
Энэ бол Монгол төр яаж дампуурч байгааг харуулж байна Монголын төрийг цэвэрлэх хэрэгтэй
Энэ бол Монгол төр яаж дампуурч байгааг харуулж байна Монголын төрийг цэвэрлэх хэрэгтэй
Шудрага ажиллаж чадахаа байсан хуулийхныхаа цалинг бууруулж бууруулсан мөнгөөрөө багш эмч нарынхаа цалинг нэмсэн нь дээр
huuliin hamgaalalt gedeg chin ene dee
Ёстой тэнэглэл бус жинхэнэ зөв шийдвэр гаргасан бна. Хиыгдэж гүйцэтгэгдээгүй асуудлыг ямар хэрэг гэдэг юм?! Нэг үгээр хэлэхэд орчин цагийн ”Лхүмбийн хэрэг” л юм бнашдээ?! Гарын үсэг зурагсдыг намаас хөөж МАН нэрээ гишүүдээ цэвэрлэ?!
Гичий
UUNIIG CHINI L JINKHENEE BUGS , KHOSHNOGO DOLOONO GEJI BAYGAA YUM
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ЭНЭ МУУСАЙН БӨГС ДОЛООСОН ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ӨӨРСНӨӨ 60 ТЭРБУМЫН СУБЬЕКТ БОЛСОН ЮМНУУДЫГ ЭРТХЭН ЗАЙЛУУЛААД ЭНЭ ХЭРГИЙГ ХУРДАН ШИЙДЭЖ ГЭНМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ШОРОНД НЬ ИЛГЭЭГЭЭЧЭЭ
Ene prokuror hezee alban tushaal dewshisniig shalgah bolomj bnuu? 60terbumaas hoish alban tushaal ni oorchlogdson bol oilgomjtoi
Энэ балиар төрийн дампуурлыг та нар өөрсдөө хүсээ биздээ. Тэгээд одоо юу гэж гонгиноод байгаа юм. Амьдарлын баталгаатай байсан нийгмээ сайн дураараа үгүй хийчээд одоо тэгээд яах юм. Болдог юм нь болоод өнгөрч байна.
Хууль хяналтын байгууллага ингэж ажилладаг юм уу? Иргэн Дорж байсан бол аль хэдийн шоронд орох байсан
Чадвар муутай хүммүүс ийм бдаг юм. Арын хаалганы нь нэг муу гамшиг бгаа даа харваас
Хүн алсан хүн би хүн алаагүй гэсэн мэдүүлэг өгвөл хэргийг нь хаах уу Ариунаа прокурор оо ?
Эднийг цалинжуулж бхаар багш нарынхаа цалинг нэм.
Энэ авилгалд дуртай, хаацайлдаг авгай албан тушаалаа өгсөн нь дээ. Чадваргүй хүн дээд хүндээ долгинож нэр нүүр олдгийн нэг жишээг харуулав бололтой. Чадварлаг хүн хэний ч өмнө бөхийж хуулийг уландаа гишгэхгүй.
Цандаа, АТГ, прокурор улс төрчдийн утсан хүүхэдэнйүүд болж, дохио зангаагаар хөдөлдөг нь тэдний сүүлийн үед хийсэн мэдэгдлүүдээс тодорхой боллоо доо. эд нарыг улсын төсвөөс цалинжуулахаа больё. эздүүд нь цалинжуулдаг юм байгаа биз. Эд нарт өгдөг цалинг багш нарт өгье
Tatvariin munguur tsalinjidagaa boliod enkoldoosoo tsalinjdag bolmoor yum ene p-uud
huuliinhnii hen ni hen be gedgiig sain hartsgaaj tanij awah tsag hugatsaa ywj bna sain ajiglaj oi toindoo togtooj awaarai
Malnuud yum da buudah bagadan