УИХ-ын дарга М.Энхболд огцрох уу

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

 Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын 30 гишүүн өргөн барьсан. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар боллоо. Тодруулбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 3-т “Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалтыг УИХ-ынд дарга зөрчөөд байна.

МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нь Ерөнхий сайдыг огцруулах саналд огт дурдагдаагүй буюу “Шадар сайдыг тагнаж чагнасан” асуудлаар бүлэг завсарлага авах санал гаргасныг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авсан юм. Ингэснээр УИХ-ын Дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг УИХ-ын дарга зөрчжээ.

Энэ асуудлаар намынх нь гишүүд болон АН-ын бүлгээс өчигдөр тэр даруй мэдэгдэл хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан албан тоотдоо “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаа 2017 оны есдүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болж байхад УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан саналд огт дурдагдаагүй буюу “Шадар сайдыг тагнаж чагнасан” асуудлыг Бүлгийн нэгдсэн шийдвэрээр бус Бүлгийн саналын дагуу Аюулгүй байдлын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхээр завсарлага өгсөн Таны үйлдэл нь Монгол Улсын Их хурлын чуулганы Дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг шууд зөрчсөн үйлдэл боллоо” гэсэн юм. 

    Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байна” гэж өчигдөр анхааруулсан. Иймд Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийг зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдод парламент хариуцлага тооцож магадгүй байна. АН-ын бүлгийн зүгээс ч албан тоотдоо дурдсанаар Үндсэн хууль зөрсөн тохиолдолд “...хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй” хэмээн онцолжээ.

Ийм байдал үүссэн учраас АН-ын бүлэг УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг тавих нь мэдээж юм. Удахгүй эхлэх намрын чуулганаар УИХ-ын даргын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн асуудлыг хэлэлцэх нь. МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр хуваагдсан. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын эсрэг 30 гаруй гишүүн зогсож буй юм. Засгийн газрыг огцруулаад зогсохгүй УИХ-ын дарга ч хууль зөрчсөн хариуцлага хүлээж огцрох байдал үүсч байна. Намынх нь 30 гишүүн дээр нэмэгдэж АН-ын бүлгийн гишүүд хариуцлага тооцох асуудалд санал нэгдсэнээр түүнийг спикерийн сэнтийгээс буулгах боломжтой юм. М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж, оронд очих сонирхолтой хуучин “кадр”-ууд ч байгаа. Тиймээс намынх нь гишүүдээс түүнийг огцруулахыг дэмжих гишүүд цөөнгүй бий.

Түүнчлэн УИХ-ын даргыг хууль зөрчсөнтэй холбоотойгоор огцруулж байсан туршлага өмнө нь байдаг. УИХ-ын даргаар 2007 онд ажиллаж байсан Ц.Нямдоржийг “хууль зассан” асуудлаар огцруулж байсан юм. Үүнтэй адил зөрчлийг УИХ-ын дарга М.Энхболд үйлдээд байна. Засгийн газраа авч үлдэх гэсэн оролдлого нь өөрөө хууль зөрчихөд хүргэв бололтой.

Т.Амараа

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(174.237.132.168) 2025 оны 03 сарын 13

Ogtsruulhaar barhuu naad nohor chine eruugiin gemt heregten mafiin tolgoilogch shuu

1  |  0
Ard(202.9.43.98) 2025 оны 03 сарын 13

Odoo ogtsoruulah heregtei tegj baij jinhene hariutslaga tootsoh ni zuitei...

1  |  0
Зочин(73.70.108.33) 2025 оны 03 сарын 13

Одоо энхболд огцор! Монгол төрөөр тоглосоныхоо төлөө тэр хариуцлагаа үүрэх ёстой. Булавч бултайна! Ард түмнээсээ уучлалт гуйж ч чадахгүй арчаагүй эр! Ямар нүүрээрээ энэ эндэр дээр суугаад байнаа! Нүд нь эргэлдээд, элээ шиг!

1  |  0
Ард түмэний хүсэл(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НӨХРИЙГ 60 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР НЬ ХӨӨЖ ЯВУУЛАА. ЭЭБИЙГИЙН МАНАН. ИЙН ГОЛ ТОЛГОЙЛОГЧ МАПИЖСАН НАМЫГ БҮРДҮҮЛСЭН НОВШШҮҮДЭЭ

1  |  0
Ард(122.201.21.216) 2025 оны 03 сарын 13

Энэ толгой монгол улсыг хөгжүүлэхгүй сүх жанжиний талбай дээр хятадуудаар жорлон ухуулсан нөхөр шүү дээ. Яаралтай огцоруул

1  |  0
Chuka(202.9.42.177) 2025 оны 03 сарын 13

Iim hulduu shiren nvvrlesen UIH.n dargad ogtsorch zailah zam l bna

1  |  0
irgen(66.181.176.211) 2025 оны 03 сарын 13

ene huniig ogtsoruulaad 60 terbumin hergin uneng olj hariutslaga tootsoh zovoo man in zaluu gushuud namaa tseverleh tsag bolson bhaa

1  |  0
Иргэн(66.181.178.196) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн огцороод ч багадана. Маш том гэмт хэрэгтэн. Нэг мөсөн арчаад арчаад хаях хэрэгтэй шүү.

1  |  0
МАН гишүүн(27.123.214.83) 2025 оны 03 сарын 13

Намд ч төрд ч тэр томоохон цавэрлэгээ нэг мөр хийх хэрэгтэй.

1  |  0
МАН гишүүн(27.123.214.83) 2025 оны 03 сарын 13

Намд ч төрд ч тэр томоохон цавэрлэгээ нэг мөр хийх хэрэгтэй.

1  |  0
Ард(103.212.116.66) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЖИНХЭН ХЯТАД ӨМХИЙРСӨН ХУ Ж АА Г ХӨӨЖ БАЙЖ ТӨРИЙН ХУТГУУРУУДААС САЛНА

1  |  0
Огцорсон нь дээр(66.181.187.23) 2025 оны 03 сарын 13

Энхболд гуай өөрөө явчихвал уг нь аль аль талдаа дээр юм. Гэвч тэхгүй байх лдаа.тэгээд дараагийн хурлаар орох хүн болох юм бол уу

1  |  0
zochin(59.153.115.231) 2025 оны 03 сарын 13

Баяртай Миеэ чамаас энэ нам ангижарвал Энэ нам цэвэршинэ.

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

Миеэ-н бүлэглэлээс салж чадвал монгол төр, МАН 2 цэвэршинэ шүү, энэ нь улс орны хөгжилд дэвшил авчирна даа

1  |  0
zo(202.9.43.221) 2025 оны 03 сарын 13

iim huulia ch meddeggvi ymiig ogtsoruulj hayaach

1  |  0
ard(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

Enhbold ogrsroh hetegtei dee

1  |  0
Зүйр үг(103.229.120.153) 2025 оны 03 сарын 13

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэж монголчууд ярьдаг даа.

1  |  0
Иргэн(66.181.183.9) 2025 оны 03 сарын 13

Яасан гэж М.Энхболд огцрох ёстой гэж?!... намаа 2 ч сонгуульд ялуулж, гишүүн 65 болон халтар гишүүдэа хоолтой ундтай, хүний нүүр харахтай болгосон гэж тэр үү?!

1  |  0
Dd(103.26.193.43) 2025 оны 03 сарын 13

Zov

1  |  0
зочин(203.91.118.72) 2025 оны 03 сарын 13

Улс орны асуудал ярьж хийж байх ёстой л баймаар юм. Яасан улс юм бэ. Арай юмаа

1  |  0
yygii(202.179.24.237) 2025 оны 03 сарын 13

Юун огцрох шууд шорон луу ачих ёстой...

1  |  0
ИРГЭН(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

ОГЦОРНО ОО. МЭНГЭТ ЭНЭНЭЭС БАГА ХЭРЭГТ ОГЦОРЧ БАЙЛАА

1  |  0
М. Энхболд огцор(122.201.31.2) 2025 оны 03 сарын 13

Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М. Энхболдыг огцоруулах ёстой хууль бол хууль. Хуулиа мөрдөхгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй

1  |  0
зочин(74.82.60.69) 2025 оны 03 сарын 13

үнэн

1  |  0
Top