Баянзүрх дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Д.Энхтөрийг томиллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

  Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой маргаантай асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, төрийн ажлыг гацаалгүй явуулах зорилгоор тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томиллоо.

  Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Баянзүрх дүүрэгт очиж, хотын даргын захирамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч Д.Энхтөр нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН олон АН-аас сонгогдсон, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийг хамтран хуралдуулж, тус дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын ИРГЭН(103.229.121.216) 2025 оны 03 сарын 13

Батболдоо.... БАЛАЙТАХАА БОЛЬ! МАН СӨНӨСӨН!

1  |  0
мдзр(66.181.160.52) 2025 оны 03 сарын 13

ккк нөгөө миуэгийн хүргэн нь бас л нэг дүүрэг дээр засаг томилохоор рчжээ Энэ миуэгийн эрлийзүүд салкуунээ

1  |  0
Close menu