УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр МАН-ын бүлэгт завсарлага өгч, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө Тусгай хяналтын дэд хороог хуралдуудах ёстой гэж үзсэн. Иймд
Тусгай хяналтын дэд хорооны хурал Төрийн ордны “Г” танхимд эхэллээ. Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлын талаар хуулийн байгууллагаас мэдээлэл сонсох юм. Тус дэд хороо нь С.Батболд, Я.Санжмятав, Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Тусгай хяналтын дэд хорооны хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, Ц.Цогзолмаа нар оролцож буй юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )
өө хөөрхий Тусгай хяналтын хороонд нь тэгээд Сү,Батболд мэтийн нөхдүүд багтддаг юм биз дээ, Аргагүй ялзарсан Намын л явуулдаг үйл ажиллагааны нэг үнэн нүүр царай,