УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурал ширүүн болж өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Хаалттай үргэлжилж буй УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан ширүүн болж өндөрлөлөө. Шадар сайдыг тагнасан, чагнасан эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа ээлжит бус чуулганы завсарлага дуусна. Тэгвэл тус хорооны хуралдаан дөнгөж сая дууссан бөгөөд одоо 15 цагаас УИХ-ын чуулган Засгийн газрыг огцруулах талаар хуралдаж, шийдвэр гаргах учиртай. 

Яагаад гэвэл, өнөөдөр Дэгийн тухай хуулиар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусч байгаа юм. Тусгай хяналтын дэд хорооноос гарсан шийдвэрийг УИХ-д танилцуулснаар Засгийн газрыг огцруулах тухай дахин хэлэлцэх юм. 

Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат АН-ын гишүүдийг өрөөндөө дуудаж хуралдсан байна. 

 

А.Аюуш

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top