ОУ-ын парламентын холбоо Монголд айлчилна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

 Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Монголд энэ сарын айлчлах гэж байна. ОУ-ын парламентын холбоо нь эрх нь зөрчигдсөн парламентын гишүүдийн асуудалд анхаарал хандуулж ажилладаг байна. Энэ байгууллага нь 1998 оноос Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт хяналт тавьж ирсэн ажээ. Тиймээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Монголд ажиллах гэж байгаа юм.

Хэргийг үйлдсэн гэх этгүүдийн ар гэрийнхэнтэй уулзахаар төлөвлөж буй ажээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар уулзах юм байна.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top