АН Говийн бүсийн чуулга уулзалтаа хийв

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

 Ардчилсан намын говийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 8- 11-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд  болж өнгөрчээ. Чуулга уулзалтад  Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Хан-уул, Багахангай дүүргийн 1200 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

АН-ын дарга С.Эрдэнэ, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зэрэг намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын Хэрэг эрхлэх газар, намын дэргэдэх байгууллагын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээр оролцож сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулжээ. Чуулга уулзалт “Намын шинэчлэлээс – Монголын шинэчлэл” уриатай зохион байгуулагдав.  

Чуулганд УИХ-ын гишүүн, Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа эдийн засгийн өнөөгийн байдал, болж өнгөрсөн үйл явдлын талаар намынхаа гишүүдэд мэдээлэл өгч, танилцуулга хийсэн байна.

Өнгөрсөн сард АН-ын Зүүн бүсийн чуулган болж өнгөрсөн билээ.

Т.Түвшин

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top