Монгол Улсын Засгийн газрыг энэ сарын 7-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Засгийн газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэсэн хуулийн заалт бий.
Тиймээс ирэх аравдугаар сарын 6-ны өдөр гэхэд Засгийн газрыг байгуулах ёстой. УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Намрын чуулганы эхэнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, шинэ сайдуудын асуудлыг хэлэлцэж эхэлсэн тохиолдолд хуулийн хугацаанд багтаж Засгийн газрыг байгуулах боломжгүй юм.
Тиймээс ээлжит бус чуулган зарлаж Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах мэдээлэл байна. Ирэх долоо хоногийн сүүлээр Ээлжит бус чуулганы товыг зарлах бололтой.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
Одоо эрх биш дөмөгхөн хувийн ашиг сониролгүй төрд шулуун шудрага ажиллах 60 тэр бумын асуудлаас гадуур улс төрийн наймааны мэргэжилтэн бус хүмүүсээ гараж улс орон, ард түмнийхээ эрх ашигийг хамгаалж ажиллах хүмүүсийг гаргаж тавих цаг болж хувьдаа өөрийн гэсэн компани, бизнесийн ажилтай хүн энэ ЗГ-ын төрийн ажилд санаархсаны хэрэггүй өөрсдийнхөө ажлыг хийгээд холуур байсан дээр шүү ялангуяа УИХ-ын гишүүд ЗГ-ын гишүүнээс шууд татгалзсан нь дээр шүү.
MAN n bukh gishuudees sanal abch baij neriig n i debshuul , zebkhen 76 hkun ZG g baiguulakh gej ugui shuu,,,,,,,,