МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдах товтой байна. УЗ-ийн хурлаар Монгол Улсын Засгийн газрыг байгуулах бүтэц, бүрэлдэхүүн, шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Мөн тус хуралдаанаар намынхаа Бага хурлын товыг тогтоож магадгүй байна. Учир нь МАН Бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах юм. Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, С.Бямбацогт нарын нэр дуулж буй.
Засгийн газрын тухай хуульд зааснаар гүйцэтгэх засаглалыг 30 хоногийн дотор байгуулах ёстой.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )
дараагийн засаг хуулийн хугацаандаа хурдан байгуулагдаасай
МАН минь арай ч ийм нам байсангүй. МАНАН-ын сүүдэрт дарагдсан үхмэл нөхдүүд дэндүү олон болж.
УЗХ одоо Энхболдынх болсон байна лээ, Одоо УЗХ солигдох цаг болсон. Энэ хурлаас ч олигтой шийдвэр гарахгүй байхөө
У.Хурэлсух л биш бол бусад нь зугээрээ?!
60 тэрбумын бүлгээс Бямбацогтыг дэвшүүлж байгаа юм байна даа