Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ сонгож томилох эрх олгохыг тусгахаар эрмэлзэж байна. Үндсэн хуулиар “оролдох” болсон шалтгаан нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, нөгөө талдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихад чиглэж байгаа юм. Зөвлөлдөх санал асуулгад оролцогсдын олонх нь үүнийг дэмжжээ. Гэхдээ Ерөнхий сайдад эрх мэдэл дутсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ерөнхий сайд сайдуудаа өөрөө томилохгүй ч багаа бүрдүүлэн ажиллах, өөрөө хүнээ томилон ажиллуулах боломж бололцоо байсаар ирсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд өнөөдөр эрх мэдэл дутсан гэхээсээ илүүтэй, Засгийн газрын тогтвортой байдал дутагдаж байгаа гэвэл үнэнд илүү ойр болно.
Ерөнхий сайдыг улс төрийн нэг фракц, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлоор унагадаг, айлгадаг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдыг ямар ч хамаагүй аргаар огцруулдаг үзэгдэл хавтгайрсан нь Засгийн газрыг тогтворгүй болгодог гол шалтгаан, санаа зовоох асуудал юм. Засгийн газар тогтворгүй байх нь манай улсын хувьд хөрөнгө оруулалт, бизнесийн орчин төгөлдөржихөд бэрхшээл учруулна. Тиймээс Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй тогтвортой байдлыг хамгаалах заалтыг Үндсэн хуульд тусгах нь чухал юм. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог байх нь Засгийн газрыг тогтворгүй болгоход нөлөөлж буй нэг хүчин зүйл юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулсан ч сайдууд нь танхимдаа үлддэг байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол төр тогтвортой байх бас нэгэн үндэс болно. Ерөнхий сайдаас шалтгаалж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж ирснийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулдаг. Энэ хугацаанд Монгол Улс 13 Засгийн газрын нүүр үзсэн нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хамгийн гол үзүүлэлт хэмээн ажиглагчид үзэж байна.
ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖЛИЙН БАЙХ НЬ ЧУХАЛ
Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилдоггүй ч сайд нар нь мэргэжлийн хүн байх том шалгуур тавьдаг баймаар байна. Төрийн нэг жирийн албан хаагчийн шаардлага хангахааргүй эрхмийг сайд болгодог жишгийг халах цаг ирсэн. Сайд нарыг томилохдоо тухайн салбартаа олон жил ажилласан, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан гэх зэргээр яам, агентлагийн газрын даргад тавьдаг шаардлагыг Сайд нарт ч нэгэн адил тавих хэрэгтэй юм. Улс төрийн намдаа хандив өгсөн бизнесмэн, намын эрх бүхий албан тушаалтан сайдын алба хашдаг буруу тогтолцоог найдвартай халах арга нь сайдад тавих шаардлагыг Үндсэн хуульд тусгаж өгөх явдал билээ. Засгийн газрын тухай хуульд ийм шаардлагыг тусгаж болох хэдий ч, манай хууль батлагчид санаан зоргоор өөрчлөх боломжтой учраас Үндсэн хуульд тусгах нь найдвартай арга. Үндсэн хууль зөрчөөд сайдыг томилбол, Үндсэн хуулийн цэц дээр очоод унана гэсэн үг. Ингэхгүйгээр улс төрийн нам, хүчнээс мэргэжлийн Засгийн газар хүлээх нь дэндүү гэнэн явдал болж мэргэжлийн бус Засгийн газар удаа дараа байгуулагдан ажиллаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгагдсан УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах санал дотор “Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах”-аар санал боловсруулагдсан нь дэмжмээр заалт юм. Ерөнхий сайд өөрийн дур зоргоор, нам улс төрийнхөө бүлэглэлд зориулж яам байгуулдаг үзэгдэл үе үеийн Засгийн газарт байсаар ирсэн.
Тухайлбал, Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, Монгол Улсын төсвийг хэд хувааж, хяналтгүй зарцуулж, өрөнд оруулсан “хар түүх”-ийг давтаж болохгүй. Тиймээс Монгол Улс хөгжлийн бодлогоо оновчтой тодорхойлж, ойрын ирээдүйд ямар яам, агентлагтай ажиллах вэ гэдгээ нухацтай хэлэлцэн батлах учиртай. Боловсрол, Эрүүл мэнд, Эдийн засаг санхүү, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Гадаад харилцааны яамтай байх нь зайлшгүй хэрэг. Монгол орны хувьд эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Мөн хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэх нь Монголын эдийн засгийн хоёр дахь тулгуур хүчин зүйл билээ. Тиймээс Хөдөө аж ахуй болон Уул уурхайн яамтай байх нэн шаардлагатай.
Нөгөөтэйгүүр хэрэглэгч, импортлогч орноос үйлдвэржсэн, экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг орон болохын тулд Үйлдвэр хөгжлийн яам байх нь зайлшгүй хэрэгтэй билээ. Гэвч Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газар үйлдвэржилтийн асуудлыг төдийлөн анхаарч байгаагүйн улмаас үйлдвэржилт, бүтээн байгуулалтын ажлыг хойш тавьсаар ирлээ. Үйлдвэржилтийн ажлыг эхлүүлэхгүй бол Монгол хэрэглэгч орон хэвээр л байна. Монголчуудад алт, зэс, нүүрс, мал аж ахуйгаас өөр хөрөнгө мөнгө босгодог түүхий эд алга. Эдгээр эрдэс баялгаа түүхийгээр нь гадаадад гаргаж хэдэн төгрөг босгож байна. Иймд Үйлдвэржилт бүтээн байгуулалтын их ажлыг тогтвортой хөгжүүлэх үүрэг бүхий Үйлдвэр хөгжлийн яам нь Монголын Засгийн газрын бүтцэд заавал байх ёстой билээ. Одоогийн бүтцээр бол жижиг дунд үйлдвэрийг нь хөдөө аж ахуйтай, хүнд үйлдвэрийг нь уул уурхайн салбартай нийлүүлэн яамны бүтцэд оруулах байдлаар нэгдсэн бодлогогүй явж байна. Иймд Монголын төр, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байж улс орны хөгжлийг хурдацтай урагшлуулахын тулд Засгийн газрын бүтэц, яамдын нэрийг Үндсэн хуульд нэр заан оруулах нь чухал байна. Монгол төрийн бодлого тогтвортой байж гэмээнэ улсын хөгжил урагшлах учиртай.


Т.Амартүвшин
2017.06 сар. Зиндаа сэтгүүл №5/505
Сэтгэгдэл ( 11 )
Тавьсан саналуудыг дэмжиж байна.Ер нь үндсэн хуулийг нухацтай хэлэлцэж мэргэжлийн дүгнэлт гаргаж дорвитой өөрчлөх шаардлагатай.
76г базах ганц хүн бол Нямдорж
Хүрэлсүх Нямдорж 2 нийлээд ерөнхий сайд, УИХ-н дарга болвол ард түмэн баярлана. МАНАН үндсээрээ арчигдана.
МАНын гишүүд 2020 оноо бодож Хүрэлсүхийг дэмжиж МАНАНийн засаглалыг дуусгах хэрэгтэй . Үгүй бол 20онд МАН хүнд байдалд орно
МАНын гишүүд 2020 оноо бодож Хүрэлсүхийг дэмжиж МАНАНийн засаглалыг дуусгах хэрэгтэй . Үгүй бол 20онд МАН хүнд байдалд орно
ГОЛ НЬ ХЭН БАЙХ ВЭ ГЭДЭГ НЬ МАШ ЧУХАЛ. ХУУЧИН ЗАСГИЙН ТОЛГОЙ БОЛ ХЭРЭГГҮЙ. ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН ЗАЛУУСААС Л ТОДРУУЛААД ЯВСАН НЬ ДЭЭ. ТГЭЭД Ч БОЛЖ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭД ЯВААД БАЙВАЛ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ГЭДЭГ ҮГ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
ГОЛ НЬ ХЭН БАЙХ ВЭ ГЭДЭГ НЬ МАШ ЧУХАЛ. ХУУЧИН ЗАСГИЙН ТОЛГОЙ БОЛ ХЭРЭГГҮЙ. ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН ЗАЛУУСААС Л ТОДРУУЛААД ЯВСАН НЬ ДЭЭ. ТГЭЭД Ч БОЛЖ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭД ЯВААД БАЙВАЛ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ГЭДЭГ ҮГ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
Ерөнхий сайд Хүрэлсүх болж л ЦЕГ, ТЕГ, ШШБЕГ, АТГ, ПРОКУРОР, ШҮҮХ-ийг өөрчлөх алхам хийнэ. Хариуцлага өндөржихөд хөгжил аандаа ирнэ. Тийм үү? #Миний_бодол
Zasag togtvortoi baixiin tuld l yoronxii saidad erx medel xeregtei baigaam shu de, uuniig bichigch Amartusheen! Bas uildverlel gej xooson yarixaas omno XUDALDAA sain xiideg bolox xeregtei mongolchuud bid.
UILDVERLEHCH ORON BOLOHGUI BAIHAAR CHIN ALTAN DEER SUUSAN GUILGACHIN GENE SHDE
ЕС-ЫГ ТОГЛООМОН ХҮҮХЭЛДЭЙ БОЛГОСОН ТИЙМ БАЙЛГАХ ГЭСЭН ХУЙВАЛДАН ИДЭГЧ ХУЛГАЙЧУУДАД Л АШИГТАЙ.МАН ГАРЧ ИРСЭНЭЭС ХОЙШ БҮХ ЮМ БУРУУГААР ЭРГЭЖ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ГААРЧ ХУЛГАЙ ХҮЧИН ГЭЭД БҮХИЙ Л МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ТӨР БАРИГЧИД НЬ ГАРГАСААР МӨН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД ТӨРД ХУВАЛЗ МЭТ ШИГДЧИХЭЭД ХОР НАЙРУУЛЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ ЭХ ОРНЫГ МИНЬ ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ АМЬ НАСААРАА АВЧ ҮЛДСЭН ТУСГААР ТОГТНОЛЫГ МИНЬ УСТГАХЫГ ХҮСЭЖ БАЙХ ШИГ БАЙНА.МАН-ААР ДАМЖИН ТӨРД ШУРГАЛАГЧИД ЯАСАН ИХ БОЛЖ БАЙНА АА.ҮҮНИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТУЛД МАН-ЫГ Л СОНГОХГҮЙ ЮМ ШҮҮ.