Засгийн газар хоорондын комисс хуралдана

2017 оны 09 сарын 14

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөв.

Талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэн, цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top