Ардчилсан залуучуудын холбооны ээлжит VI бага чуулган өчигдөр хуралдсан. АЗХ-ны бага чуулганаар хоёр асуудал хэлэлцсэн байна.
Тус холбооны дүрмийг өөрчлөн боловсруулах өргөтгөсөн ажлын хэсэг гарган ажиллахаар болжээ. Ажлын хэсэг 21 аймаг, есөн дүүргээр хэлэлцүүлэг хийж дүгнэлтээ төв АЗХ-нд өгөхөөр болсон байна.
Мөн АЗХ-ны ерөнхийлөгч С.Дэмчиг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаан нь АНУ-д суралцахаар болсон байна. Шинэ ерөнхийлөгчийг АН-ын даргын сонгуулийн жижигрүүлсэн хувилбараар сонгох аж. Холбооны дүрмийн дагуу АЗХ-ны ерөнхийлөгч нь 25-39 насны залуучуудаас сонгогдох юм. АЗХ-ны хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хүрэлцэн ирж, чуулганд оролцогчдод хандан баяр хүргэсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
ahn oilgoloo archilsan zaluuchuudiin holboo um baina kkk
AZX gej yu gesen yg um be, tovchilson ugiig hyn byr medehgui tul bytneer bichij baival zugeer um