Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас “Мөнгөн тэмдэг” медалиар шагнажээ. Тус улс гадны болон дотоодын хүндтэй иргэдээ “Алтан тэмдэг”, “Мөнгөн тэмдэг”, “Зэс тэмдэг” гэсэн шагналаар шагнадаг аж.
Шагнал гардуулах үеэр Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Сергей Пурбуевич Будажапов УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарийн хоёр улсын харилцаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: “Өнгөрсөн хугацаанд Монгол, Буриад улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, Буриад Улсаас Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр орны парламентын бүлгүүд идэвхтэй ажилласан. Язгуур угсаа нэгтэй буриад түмэнтэйгээ бид уламжлалт, нөхөрсөг харилцаагаа хадгалсаар ирсэн, цашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана” хэмээв.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
яг юу хийсэн юм бол оо
usan tsahilgaan stantsiin esreg sanal 1