МАН-ын удирдах зөвлөл 18:00 цагаас хуралдана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 24

 МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 18:00 цагаас хуралдахаар болсон байна. Хуралдаанаар маргааш хуралдах Бага хурлын талаар болон Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх  юм. Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өрсөлдөхөө өнгөрсөн пүрэв гаригт хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн.

Мөн Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын нэр дуулдаж байгаа. Энэ асуудлыг намын Удирдах зөвлөл удахгүй хэлэлцэхээр Тусгаар тогтнолын ордонд хуралдах юм. 

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top