Бага хурлаар маргааш Ерөнхий сайдын нэр тодорно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 24

 МАН-ын Бага хурал маргааш үдээс хойш хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 30 дахь ерөнхий сайдын нэрийг тодруулах юм. Монгол Улсын Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар нэр дэвшихээр яригдаж буй юм. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд өнгөрсөн пүрэв гаригт нэр дэвшихээ хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн бол У.Хүрэлсүх мөн нэр дэвших нь эртнээс яригдаж байгаа. Түүнийг Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр гэж намынхан нь үзэж буй юм.

Мөн МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар одоо хуралдаж байгаа билээ.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top