Далайд гарцгүй орнуудын асуудлаар санал солилцов

2017 оны 09 сарын 25

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнууд, Дээд төлөөлөгчийн алба идэвхитэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт гэрээ энэ оны 10 дугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж буй тул төвийн Удирдах зөвлөлийн анхны хуралдааныг 2018 оны 1 дүгээр улиралд хийхээр төлөвлөж буйг мэдээлэв.

Дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах олон улсын байгууллага байгуулах санаачилгаа ажил хэрэг болгож буйд талархал илэрхийлж төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ дахин нотлов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бсүх(103.57.95.188) 2025 оны 03 сарын 13

ерөнхийлөгч уг энэ хуралд очоод эдгээр асуудалыг ярьж 2хөршөөсөө төмөр зам болон бусад тээвэрлэн хөнгөлөлт эдлэх боомтын талбай гаргуулах асуудалыг нүб ээс гаргуулах нь хамгийн зөв гаргалаа байлаа үүний дараа 2хөрштэйгээ ярилцаж тохирсон үед бүх зүйл б аталгаажина.Эс бол дараагийн ерөнхийлөгч нар нь гарч ирээд цуцлах магдалтай учир ингэж явсан нь дээр байх манай Баттулга гуай энэ түвшинд юмаа бодож төлөвлөж байдаг болов уу өөрөө мэдэхгүй гэхэд зөвлөгч нарынхаа үгийг сонс

1  |  0
vb(103.57.94.243) 2025 оны 03 сарын 13

SHINHUA MONGOLIIN NUURSIIG HYAMD ZARAHIIN TSAANA DALAID GARGAHGUI

1  |  0
Top