Улстөрчдийн гарт ямар хөзөр байгаагаар нь хожил хаашаа эргэхийг тааж мэдэж болдог. Тэгвэл өдгөө эрх баригч МАН-ын дотоодод нэгнийхээ хөзрийг нөгөөгөөр дарахын тулд хэнд ямар хөзөр байгаа гэдгээ дэлгэж эхлээд байна. Тоглолтын дүр зураг, ерөнхий төлөв байдлыг хөндлөнгөөс нэг харцгаая.
Ажиглавал, хөзөр атгасан хоёр хүн байх шиг. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөшигний ард хоёр хүн л гол хөзрийг атгачихсан хоорондоо үзэж байна. Тэдний нэрийг М.Энхболд, У.Хүрэлсүх гэнэ.
М.Энхболдын хувьд саяхан нэлээн том модоо даруулчихсан учраас царай төрх нэлээд барайсан байдалтай сууна. Үг дуу ч цөөн унагаж байна. Уг нь модоо бусдад харуулахгүй их л нуудаг, их хувиа хичээсэн тоглолттой хүн гэж хэлж болно. Гэвч түүний хөзрийг үргэлж хамт харж, тоглолтын тактик боловсруулдаг хоёр хүн бий. Тэр хоёрын нэг С.Баяр ихэнхдээ тун далдаас оролцоно. М.Энхболдод ямар хөзөр атгавал хожиж болох, хожихын тулд хэнтэй хавсайдах шаардлагатай вэ зэрэг стратегийн зөвлөгөө голдуу өгнө. Нөгөө нь болох Т.Бадамжунай арын хар бор ажлыг амжуулна. М.Энхболдын гарт ирээгүй хөзрийг мөнгөөр зодож олж ирэх, хор найруулах, булхайцах зэрэг үүргийг далдуур гүйцэтгэнэ. Гэвч тэд өнгөрсөн хугацаанд хожиж ирсэн нэг том нууц бий. Тэр нь эсрэг тоглож байгаа гол дүрийг өөрийн талд оруулчихсан байсан учраас хоёр талын хэн нь ч хожсон ялгаагүй явж ирэв. Эсрэг талд суучихаад тэдний талд орчихсон тэр тоглогчийн нэрийг Ц.Элбэгдорж гэдэг.
Одоо тэд нэг талдаа гарчээ. Хоёр талд тоглож байгаа мэт дүр эсгэн олон нийт, үзэгчдийг хуурч ирсэн заль нь хэрэгжихээ больсон учраас тэр. Уг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялагдах хүртэл тэдний төлөвлөгөө тун амжилттай хэрэгжиж байсан юм. 2006 оноос хойш амжилттай хэрэгжсэн төлөвлөгөө учраас энэ удаа ч бүтнэ гэж найдаж байсан хэрэг. Гэтэл хүмүүс энэ хуйвалдааныг гадарлаж эхлэв. Өмнө нь үзэгчид болон Ц.Элбэгдоржийн талаас ч “Наадуул чинь булхайцаад байна. Хөшигний цаана нэг тал болчихож” гэх мэтээр бишгүй л хэл ам гаргаж байсан. Даанч амжилт олоогүй л дээ. Ангайсан болгоныг хууль, цагдаагийн байгууллагаар шалгаж, сүрдүүлээд нам дарсан. Ингээд л улс төрийн тайзыг манантуулж байгаад, араар нь Монголын баялгийг хулгайлж эхэлсэн дээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг Т.Бадамжунайн банкинд худалдаж, Цагаан суваргын ордыг Н.Номтойбаярын компанид эзэмшүүлж, ёстой л хүссэнээрээ наадаж байв. Оюутолгойг ч өмнө нь энэ маягаар эд бад хийсэн юм. Төлөвлөгөөний дагуу гарч ирсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хармагтайн ордыг “нохойн зам”-аар оруулах гэж байсан. Ийм том луйвар Монголын төрийн хойморт өрнөж байхад бид хоёр талд ээлжлэн хожил өгсөөр ирсэн юм. Нэгийг нь ялуулснаараа нөгөөг нь хожигдуулж байна гэж итгэсээр ирсэн. Харамсалтай нь бид том эндүүрсэн байлаа.
Одоо эсрэг талд У.Хүрэлсүх гэж тоглогч гарч ирлээ. Хожлыг жинхэнэ утгаар нь эсрэг талд авчрахын тулд тэр өнөөдөр тоглож байна. Тэгвэл, энэ хоёр тоглогчийн гарт одоогоор ямар ямар хөзөр байна вэ?
М.Энхболд тоглоомын Засгийн газраа алдсаныхаа дараа барьц алдаж эхэлсэн. Гэвч түүний ард агуу стратегич С.Баяр байгаа билээ. Тиймдээ ч хожигдол хүлээсэн тоглоомондоо тун хурдан эргэж ирж байна. Ингэхдээ хоёр гол хөзөр дэлгэв.

Тэдний эхний хөзөр бол Ө.Энхтүвшин. Тийм ч бага мод биш. Хөзрөөр бол бундангийн ноён юм даг уу даа. Гэхдээ хэзээ ч тамга болохгүй. Яагаад ингэж хэлэв гэхээр, нэг удаа түүнийг нам нь хөзрийн тамганы оронд ашиглаж үзсэн юм. МАН-ын дарга болж мандаж явлаа шүү дээ. Даан ч ийм тамгатай үедээ МАН ялагдчихсан билээ.
Мөн Ө.Энхтүвшин цагтаа хоёр ч удаа намаа хагалж, урваж шарваж явсан нь түүний намтарт хар тамга дарчихсан тал бий. Түүний нэг тохиолдол нь М.Энхболдын эсрэг хор найруулж, Ерөнхий сайдаас нь унагахад гар бие оролцсон байдаг. Удаах нь мэдээж албан тушаал олдохгүй сул сугсарч явахдаа намдаа жигүүр ургуулж, Н.Энхбаярын нам руу нисэнгээ алдсан ял юм. Тиймээс түүнийг М.Энхболдын бүлэглэл дараагийн Ерөнхий сайдад үнэнээсээ түлхэж байгаа гэдэг нь эргэлзээтэй. Яахав, гарт нь таарсан хамгийн өөдтэй хөзөр нь л Ө.Энхтүвшин байсан хэрэг.

Гол найдлагаа тавьж буй хөзөр нь тэгвэл Н.Энхболд юм. Түүнд муу нэр, муухай хоч байхгүй. Харьцангуй нэр цэвэр учраас Ж.Эрдэнэбатын оронд тун тохирох хөзөр гэж М.Энхболд, С.Баяр нар тооцоолж байна. Н.Энхболдын хувьд улс төрийн тавцанд гэм зэм, хор хөнөөл багатай, буурьтай улстөрчдийн нэг. Насаараа УИХ-ын гишүүн хийсэн түүний сэтгэлд Ерөнхий сайдын сэнтий МАН-ын даргын суудалтайгаа хамт багтаж байгаа. Гэвч түүнийг сумлаж буй М.Энхболд нарт арай өөр бодол бий. Н.Энхболдыг Ерөнхий сайд болгоно, харин намын дарга болгохгүй. Яагаад гэвэл, хэдийгээр Н.Энхболд тэдний бүлэглэлд багтдаг ч М.Энхболдын хүн биш. Тийм ч учраас М.Энхболд 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатыг түүнээс илүүд үзсэн шалтгаан нь энэ юм. Харин С.Баярын хувьд Н.Энхболддоо хамаг найдвараа тавьж, бүх боломжоор зүтгүүлэх гэж үзэх байх. Тэд ажил, амь ялгахааргүй дотно найзууд. С.Баяр 2008 оны наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд УИХ-ын даргын суудалд Нямаагийн Энхболдыг зүтгүүлж байсныг уншигчид маань санаж буй биз ээ. Харин М.Энхболд энэ санаархалд нь саад болж, түүний оронд Д.Дэмбэрэлийг дэмжиж байсан.
Одоо М.Энхболдод амидаагаасаа өөр хөзөр сонгох боломж үлдээгүй учраас л аргагүйн эрхэнд Ерөнхий сайд болгож, МАНАН-г үргэлжлүүлэх зам үлдсэн аж. Түүнд байгаа хөзрүүдээс өөр нэр цэвэр, ард түмэнд арай нэг аятайхан харагдчих хөзөр үлдсэнгүй. Тиймээс л сүүлчийн хөзөр болгож, бундангийн тамгаараа нэрлээд байна. Ямар Д.Хаянхярваа гишүүнийг нүдээ аниад зүтгүүлэлтэй биш. М.Энхболд хамаг хөзрөө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг томилох үеэрээ дэлгэчихсэн болохоор тэрбээр одоо хожихын төлөө биш, яаж хожигдохгүй амьд үлдэх вэ гэдэг л тоглолт хийж байна. Гэвч Н.Энхболдыг гүйцэтгэх засгийн тэргүүнээр сонгоход балчирдахгүй ч бяр дутна гэж олон нийт харж байгаа нь хатуу хэдий ч үнэн. Хангалттай туршлага, мэдлэгтэй, улс төрд нас бие гүйцсэн хэдий ч бяр хүч, шийдэмгий байдал, удирдагчийн зан төрх дутна. Ж.Эрдэнэбатаас илүү шийдэмгий, илүү хурдтай бодлого хэрэгжүүлэх нь туйлын эргэлзээтэй. Тийм ч учраас түүнийг М.Энхболд ногтолж, ноолоход амархан тэмээ гэж сонгож авсан хэрэг билээ.

Тэгвэл нөгөө талд У.Хүрэлсүхд ямар хөзөр байна вэ? Түүний гол хөзөр бол Ц.Нямдорж. Ганцхан энэ хөзрөөр М.Энхболдын бундын ноён, тамга хоёрыг дарчихаж дөнгөнө. Хэрвээ У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болж чадвал энэ хөзрөөрөө М.Энхболдыг ч дарна. Түүзийг түүзээр хэрхэн дардгийг харуулж, М.Энхболдын оронд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгох хувилбар өрнөх байх. У.Хүрэлсүх тамганаас дутахгүй хэдэн мод атгачихсан суугаа нь хожил хаашаа эргэх вэ гэдгийг ерөнхийдөө хэлээд өгч байна. Ч.Улаан, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гээд ер нь л ланжгар голцуу модтой сууж байгаа учраас хожлын зүү энэ удаа У.Хүрэлсүхийн талд зааж магадгүй байна. Гэвч хожил гэдэг болзоогүй. Хэн хожихыг өнөөдөр болох МАН-ын бага хурал шийднэ.
Д.Дамдинжав
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 45 )
одоо бүх мөнгөний,албан тушаалын ард Бадамжунай гэж ард түмний татварын мөнгөөр баяжсан өвгөн байх юм үүнийг яагаад ийм их хөрөнгөтэй болсон мөнгөгүй бол энэ хэн ч биш гэдгийг ард түмэн мэдэж бгаа түүнийг сайн шалгах хуулийн байгууллага үнэхээр алга уу
Энхтүвшин дээрээ. Одоо салхин сэнс хэрэггүй, тулхтай хашир хүн хэрэгтэй байна.
ДАН ГАНЦ НАМЫНХАА БУС ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ХҮН БАЙГ НАМЫН ЭВ НЭГДЭЛ ГЭСЭН ГОЁ НЭРНИЙ ЦААНА ХЭСЭГ НӨХДИЙН ЭВССЭН НАЙМАА ЯВААД БАЙНАА.ХҮРЭЛСҮХ ШҮҮ ӨӨР ХЭНЧ БИШ ,ХҮРЭЛСҮХД ӨӨРӨӨ ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛЭХЭД НЬ НАМ ХҮЧЭЭР НӨЛӨӨ ДАРАМТ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙВАЛ ЗӨВ ҮГҮЙ БОЛ 2020 ОНТОЙ ХАМТ МАН ДУУСАХНЭЭ, БАГА ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ ТА НАР ХОРОЛМААТАЖ БОЛОХГҮЙ ҮЕ ШҮҮ
САЙН ЕС.ЫН ЭРЭЛД ГАРСНААР ЦАГ Л ХОЖИХ ЮМ БИЗ ДЭЭ. БҮХ ТОГТОЛЦОЛГООГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
МАН аа бодвол Э дээр, улсаа бодвол Ү арай дээр... гээд МАН явцгүй болсон ш дээ
Э.нүүдээ сонгоод намаа бүр дуусгавал эцэст монгол хожно
Энхболд Энхтүвшин хожвол МАН хожигдоно. Э нүүдээс салах юмсан
Ene 3-s Hurelsuh ni deer.Hurelsuh garsanch 60 terbumtai hariustlaga toostohgui.Zugeer l alban tushaaluudiig ni huraaj avna.Ternees shudarga es mandaj,huvisgaliin dainii uurchlult garah ni yul bol
Mongolian zaya medeg. Hurelsuhk Bush shuu. Ene 3Aas uur gun gun garcgh ireesei. Uur gun gun heregrtei ba al
Mongol ulsad önöödör ers shinetslel heregtei bna mafiajsan MANAN buleglelees salmaar bna
Хогшин хун хоолтой, дулаахан орчиндоо дасаад бооронхий, пялдага болдог, хулгайч нарт ийм тавиулын еронхий сайд хэрэгтэй, харин оорчлолтийг хусэж буй ард тумэнд ийм бууны ноход гай болно.
Э.Энхтүвшин гишүүн бол худалдагдахгүй хүн.
Ө.Энхтүвшин гишүүнийг ард түмэн дэмжиж байна. Хагалж бутаргадаг топор хэрэггүй
Хүрэлүхийг сонгоорой! Женко ишнээс нь бариаад яаж ман-г сүхдэж дуусгахыг хармаар бн.
ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХҮРЛЭЭГ СОНГОЖ МАНАНГИЙН ГИНЖИЙГ ТАСЛАХ ОРОЛДЛОГО ХИЙХ НЬ ЗӨВ ДАРААГИЙН ЭЭЛЖИНД МАНЫГ ҮЛДСЭН МАНАНГИЙН ТООС БУЮУ ОДОО УДИРДАЖ БАЙГАА БҮХ ДАРГАНЦАРУУДААС САЛГАЖ ЦЭВЭРШИН УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ НАМ БОЛГОХ ШААРДЛАГА НИЙГМЭЭС ГАРЧ ИРЛЭЭ ХАРИН ЧАДАХ УУ ГЭДЭГ БОЛ ИХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ НЬ ҮНЭН ШҮҮ
Дээр үед сайд дарга гэхээр нэх сүртэй буурьтай том бухархуу улаан коммунист маягийн хүн харагддаг байж одоо мэдлэг боловсрол дульхан шуналтай яахаас ч буцахгүй хулгайч л байдаг болж түрүүний бөөс толгойд гарна гэж энэ байхдаа
Chi meddiin muu duraak dambinjavaa. Uuriinhuu teneg bodliig busdad bitgii tulga huukiinheen. Vhi ih sanasan gazraa 9 honono.
IRGED HURELSUHIIG L DEMJIJ BAINADAA. AVILGACHID BOL BUSDIIG N SONGOH BAIH AA..???
HURELSUH JUDAGGUI L GEHIIN, TER MONGOL ULSIIG ZARAAGUI ,ZARAH CH UGUI.GAZRIIN PANZCHINGUUDIIG 60 TERBUMTAI N ULS TOROOS UURD ZAILUULAH N ARD TUMNII HUSEL MOROODOLSHUU.
manangiin olgarhuudiig shuud tcAAZLAH HEREGTEI
ХАЯА ТИЙМА ШҮҮ МАНИ ХУЖАА НАРААС ХҮРЭЛЭСҮХЭ УРБАБАА, МАНГУУ НАРЫН ТАЛД БАЙНАБАА ШҮҮҮҮҮҮ!!!!!
ХАЯА ТИЙМА ШҮҮ МАНИ ХУЖАА НАРААС ХҮРЭЛЭСҮХЭ УРБАБАА, МАНГУУ НАРЫН ТАЛД БАЙНАБАА ШҮҮҮҮҮҮ!!!!!
Үгүй та нар буруу бичсэн байна. Хүрэлсүхийн хамгийн том хөзөр бол Ард түмэн юм. Ард түмэн Хүрэлсүхийг дэмжиж байна.
САНДУЙ ДАРГАА ЭҮТГҮҮЛЭЭД ҮЗ ИИ Л ДЭЭ НААД 3-ИИГ ЧИНЬ НАМ АВНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОЛ ГОЁ МЭРГЭН САНАА ШҮҮ ДЭМЖЭЭРЭИ ТА НАР ГОЁ ШҮҮ !!!
Hozroor haritsuulsan chini oilgomjtoi bn shd. Uls tor er ni hozor toglohtoi adil ym bish uu
ЗГ-ын ХЭГ-ын даргад төрийн ажлын мэдлэг, туршлагатай хүн тавиарай гэж зөвлөе.Дээр үед Бадарч гээд, дараа нь Саарал гээд ланжгар хүмүүс байлаа.Тэднийг давж ЗГ-ын хуралдаанд асуудал оруулна гэдэг жирийн ажилтнуудын хувьд хүндхэн даваа байсан даг шүү. ТА-ны ахмад ажилтан Ш.Раднаа
60 TURIIN ESREG HIISEN GEMT HERGIIN ESREG ZOGSSON ARD TUMEN HURTEL MAH-NHNII HUVID URVAGCH BHALDAA HAHAHA BAS BOLOOGUI ARD TUMEN NI HURELSUHIIG DEMJEED BDAG HAHA
ENKHTUWSHIN NOEN NURUUTAI ,HURELSUH BOL URWAGCH
ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Энэ 3-ын дотроос хамгийн дүлий годил нь Ө. Энхтүвшин
Энхтүвшин уул нь Монголд хэрэгтэй юмсан даанч үнэнд дургүй болсон цаг болохоор хууль бус аргаар ажиллагсад гарах биз
ХҮРЭЛСҮХ НАМ ДОТРОО ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АРГАГҮЙДЭЖ АН-ТАЙ НИЙЛЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛСАН БОЛОЛТОЙ ЮМ. ЯАСАН ИЧМЭЭР ЮМ БЭ ДЭЭ. ИНГЭЖ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРСАН БУХ ШИГ УХААНГҮЙ ДАЙРЧ БАЙХААР ТҮГЖИЛҮҮДЭЭ ДАГУУЛААД АН-Д ОРЧИХООЧ. ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. МӨН ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДИЙГ ХАЛАХ ЁСТОЙ. ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ.
Топорыг хэдэн үг холбодог, сараачдаг болгон дэвэргэж байна даа.Бурхан минь зөөлөн л буугаасай билээ.
Hurelsuh yurunhi said bolvol zugeer bn. Mi ovogtiig uls turuus burmusun zailuulahgui bl Hyatadin neg muj bolohod tun oirhon bn
MAH HUJAA 60 TERBUMIIN HUCHIN HULGAI HIIDEG TOLGOI MUUTAI UVS MAFIA SANGIIN SAID NARAAS SALGAJ CHADVAL MONGOL UUR BOLNO!!! ODOO ALI ALI NAM TSEVERSHIH EHLESEN!!!!
MAH HUJAA 60 TERBUMIIN HUCHIN HULGAI HIIDEG TOLGOI MUUTAI UVS MAFIA SANGIIN SAID NARAAS SALGAJ CHADVAL MONGOL UUR BOLNO!!! ODOO ALI ALI NAM TSEVERSHIH EHLESEN!!!!
Хүрэлсүх боллоо гэхэд жилийн дараа/ магадгүй жил хүрэхгүй ч байх/ огцоруулна МАН -ын талцаад байгаа талуудын холимог ба г гарч ирнэ Ийм л явц болно доо