МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдынхаа нэрийг тодруулах гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Ухнаагийн Хүрэлсүх нэр дэвшихээр болсон байна. Түүний нэрийг намын гишүүдийн зүгээс Бага хуралд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт нэр дэвшихээ мэдэгдсэн. Энэ хоёр дээр нэмэгдэж, УИХ-ын гишүүн Н.Энхболдын нэр яригдаж байгаа юм. Тэднээс У.Хүрэлсүхийг Бага хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авах, Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр гэж намынхан нь үзэж байгаа.
МАН-ын Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөл энэ асуудлаар одоо хуралдах юм байна.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )
ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИНЭ
Хүрэлсүхийг дэмжиж байна тэр Монголынхоо төлөө цохилох зүрэхтэй хүн шиг санагдаж байна
Хурэлсухийг дэмжиж байна
Hurelsuhees uur Es.d boloh hun daanch alga da ene namd
HVRELSVH MUNDAG AA DEMJIJ BNA
Ene bisheeeeeeeeeeeeeeeeee
Hurelsuhiig denduu ih zovoosondoo odoo zarim darga nar umdunduu sheej bgaa daa
amjilt uragshaa
Ө.Энхтүвшин гишүүнийг дэмжиж байна
amjilt
mash.ih.demjij.bnazuv.zuv.