Өнөөдөр Монголын улс төр тэр дундаа МАН-ын хувьд онцгой өдөр. МАН-ын нөхөд бага хурлаараа шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын нэрийг олонд ил болгох юм. Монгол улсын 30 дахь ерөнхий сайд хэн байвал зохилтой талаар олон түмэн ч дор дороо санаа бодлоо уралдуулсаар. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар Ерөнхий сайдад нэр дэвших тухай өмнөх өдрүүдэд яригдаж байв. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин шинэ Засгийн газрыг толгойлох “санаархалтай”-гаа олон нийтэд зарлав. Харин бусад нь чимээгүй байсаар МАН-ын бага хурлын өдөртэй золгож, Тусгаар тогтнолын ордныг зорин хуралдахаар орлоо. Чухам энэ л цаг дор тэд хэн нь хэн бэ гэдгээ хэлэлцэн Ерөнхий сайдын сэнтийд залрах замыг нь засаж, суудалруу нь дөхүүлэх юм.
Энэ гурван хүнээс хамгийн ихээр онцлогдож байгаа нь мэдээж У.Хүрэлсүх. МАН-ын “Хотын фракцынхан”, У.Хүрэлсүхийг сөрчихөөр нэр цэвэр хүнгүйдээд дээрх хоёр эрхэмийг сонгон зүтгүүлж байгаа тухай яриа газар авсан нь ортой биз. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, улс эх орныхоо төлөө Ерөнхий сайдын суудалд хүрэх чин санаа өвөрлөсөн нь гагцхүү У.Хүрэлсүх болж таарч байх шиг. У.Хүрэлсүхийг хэрэв МАН-ын нөхөд нь дэмжээд, итгэл хүлээлгэвэл бодлоготой, шийдэлтэй Ерөнхий сайд байх дүр зураг бий.
Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа тэрбээр шийдэмгий алхам олныг хийсэн. Байгалийн гамшгаас эхлээд улс эх оронд тохиолдсон хүнд, хэцүү бүхнийг даван туулах үйлсэд ард иргэдтэйгээ мөр зэрэгцэн оролцож байв. Мөн баяр бахдлыг ч хуваалцаж хамт байсан. Улсын наадмын зохион байгуулах комиссын даргаар ажилласан тэрбээр, наадамчдын сэтгэлд нийцсэн, уяач, уралдаанч, бөх, харваачдын сэтгэлийг тэнийлгэсэн шийдвэртэй алхмуудыг хийснийг хэн хүнгүй мэднэ. Өнөөдөр бидэнд улс эх орныхоо төлөө зоримогхон шийдээд, ухаантайхан алхам хийчих аавын хүү хэрэгтэй. Өөртөө итгэлтэй тэрээр хэрэвзэ алдаа гаргавал хариуцлагаа ч үүрсэн шиг үүрдэг, хэлсэндээ хүрдэг хүн.
МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний бурууг тэр дан ганц өөртөө тохоод, намын нөхөддөө урагшаа харж ажиллах боломжийг бүрдүүлж өгч байв. Зангарагтайн хувьд ч тэр хариуцлагтайн хувьд ч тэр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын сэнтийд суувал зохих хүн юм. Ө.Энхтүвшин гишүүн харин МАН-ын даргын албыг хашиж үзсэн хүн. Гэхдээ албаа сайн, муу хашсаныг нь нэгэнт ялгаж салгаад, МАН-ын гишүүд түүнийг даргын өндөр албанаас нь буулгаж байв. Дахин түүнд итгэл үзүүлж, хариуцлага хүлээлгэх нь юу л бол. Н.Энхболд гишүүнийг мөн л олон талаас нь харж, олон янзаар дүгнэж байгаа.

Гэхдээ энэ хоёр гишүүний дэргэд У.Хүрэлсүх нь үзэл бодол, байр суурь, бодлого, шийдэлд хүрэхийн тал дээр тусгаар тогтночихсон улс төрч юм. Түүнийг тархийг юугаар ч угаагаад бусдад автахаасаа өнгөрсөн гэсэн үг л дээ. Түүгээрээ Ерөнхий сайдад өрсөлдөж буй хоёроосоо гоц ялгарч байгаа нь илт. Одоо түүнд дэмжлэг чухал. МАН-аас УИХ-д суудалтай гишүүдээс Ц.Нямдоржоос эхлээд 40-өөд гишүүн түүнийг дэмжихээ илэрхийлсэн нь У.Хүрэлсүхийн мөн чанарыг олж харсаных биз. Өргөсөн тангараг, өөрийн улс, өнөр түмэндээ үнэнч хүн Ерөнхий сайдаар сонгогдох аваас Монголын ард түмэн нуруу тэнэгэр, тэргүүн өргөж, магнай хагартал баярлах билээ. Өнөөдөр ямартаа ч улс төрөөс МАНАН туугдана гэж олон түмэн итгэн хүлээж байна.
З.Говьсайхан
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 28 )
МАНАН туугдлаа, ура?!?!?!
Зөв. Зайсангийн гэр хорооллын ардын хүү Хүрэлсүх л МАН-г эх орноосоо урвагчдаас цэвэрлэж, Яармагийн гэр хорооллын ардын хүү Женкотой хамтран нийлж, МАНАНг сарниулж, 2 намыг хужаанууд, офшорчдоос салгаж чадна.
Ард түмэн Ө.Энхтүвшинд итгэж байна.
Хэн нь ч байсан Эдийн засгийг дээрдүүлэхгүй. Ер нь энэ Улс орноор яаах гээд тоглоод байга хүмүүс вэ? Энэ чинь БҮХЭЛ БҮТЭН МОНГОЛ ГЭДЭГ УЛС.ДЭЭД ТЭНГЭР ХУВЬ ЗАЯАГААР БИД НЭГ УЛС БОЛЖ МӨНХӨРСӨН.ҮҮНИЙГ ТҮҮХ Ч ГУЙВУУЛАХГҮЙ. ХАРИН ХЭДХЭН АЛДАР НЭР МӨНГӨ ХӨӨСӨН ЖИЖИГ ТАРХИТАЙ ХҮМҮҮС ҮГҮЙ ХИЙХ ГЭЖ БАЙГАА НЬ ХЭНИЙ Ч НҮДЭНД ИЛ БАЙНА. ХАРИН ОДОО ТА НАРТ ИНГЭХ ЭРХ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ТҮРҮҮЧЭЭСЭЭ САНУУЛААД ЭХЭЛЛЭЭ. ОДОО ТӨРИЙН ЖИНХЭНЭ ХАР ХҮН Д Л ЭНЭ ҮҮРЭГ НООГДОХ ЁСТОЙ. ТЭР НЬ ХЭН БЭ???
oligarhi ofshortonguud Hurelsuhees aigaad bna
Төрийн малгай хүнд гэдэг. тэгвэл ЕС-ийн малгай дутахгүй хүнд. Түүнийг зөв бөгөөд хийморьтой өмсөж чадах хүн нь Хүрэлсүхээс өөр хүн харагдахгүй л байна. Олон түмэн ч тэгж харж байна. Харах нэг өөр болох нэг өөр. Хүчний харьцааг өөрчилнө гэдэг бол баргйин хүний чадах ажил биш.Хүчний харьцааг өөр рүүгээ хэн эргүүлж чадна тэр хүн ЕС болно
Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан урвагч дүлзэн ухнын ажлаа хийж байсан байдлыг байнга тохиолддог шүлхий, боом, ой хээрийн түймрийн давтамжийн тоог харахад л ойлгогдоно. Ухна хүрэлсүх жанхуугийн даалгавраар намаа самраад, одоо улсаа самрах гээд завгүй явна. Жанхуугийн гааагааны резин ухна бүхэл бүтэн 10 жил гаруй обег-г удирдаж, дан өөрийн шахаасны нөхдийг тавьсан. Байнга л шүлхий болоод малын халдварт өвчин, жил бүрийн хавар нөгөө л ой хээрийн түймэр гардаг яг хэвээр, гараар унтраасаар л явна. ухна пиздецийн хийдэг ажлын үр дүн нь энэ шүү дээ. Камерын өмнө нэг их сүрхий хүн загнасан амьт
Төрд зорилгогүй боловролгүй ХҮРЭЛСҮХ шиг хүнээр яахавдээ
БААС ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВИХГҮЙ ГЭЖ С БАЯРЫН ХҮН Н ЭНХБОЛДООС БОЛГООМЖИЛ
Ерөөлөөр болох болтугай
Urvagch hun hed ch urvahad belen baidag. Tiimees Hurelsuh ES baih yos zuigui hun. Uuriinhee tuluu ulairan zutgej baigaa bolon namynhaa esreg ajilladag ni negent todorhoi bolchihood baihad zutgeed baigaa ni alban tushaalyn tuluu yaahaas butsahgui bolsony tod jishee!
Urvagch hun hed ch urvahad belen baidag. Tiimees Hurelsuh ES baih yos zuigui hun. Uuriinhee tuluu ulairan zutgej baigaa bolon namynhaa esreg ajilladag ni negent todorhoi bolchihood baihad zutgeed baigaa ni alban tushaalyn tuluu yaahaas butsahgui bolsony tod jishee!
Urvagch hun hed ch urvahad belen baidag. Tiimees Hurelsuh ES baih yos zuigui hun. Uuriinhee tuluu ulairan zutgej baigaa bolon namynhaa esreg ajilladag ni negent todorhoi bolchihood baihad zutgeed baigaa ni alban tushaalyn tuluu yaahaas butsahgui bolsony tod jishee!
тэгвэл таарна Хүрэлсүхийг хүн болгон л дэмжээд байна зөв дөө
u.khurelsukh chadnaa
ЖЕНКО-ТОПОР МАНАН БИШ ҮҮ МАЛАА
ө. энхтүвшин гэж өөдгүй этгээдийг хэн сонгох юм бэ?
Хүрэлсүх тууж чадахгүй ээ. Харин ард түмэн чадна.
Ө.Энхтүвшин гишүүнээ дэмжиж байна