МАН-ын Бага хурал түр завсарлаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр МАН-ын ээлжит хурал болж байна. 28 дугаар Их хурлаа арваннэгдүгээр сарын 20,21-нд хийхээр товлосон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор нэлээдгүй тэмцэл өрнөлөө. Удирдах зөвлөлөөс дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа, нэг нэр дэвшигч дээр тогтохыг хүссэнгүй. Бага хурлын гишүүдэд сонголт хийх боломжийг илүүтэй олгосон. Мөн намынхаа эв нэгдлийг батжуулахын төлөө гурван нэр дэвшигчээс санал хураана. Гурван нэр дэвшигчээс ялсан нь УИХ-ын чуулганы хуралдаанд орж, Ерөнхий сайдаар томилогдоно. Шинэ Ерөнхий сайд намынхаа эв нэгдлийг эрхэмлэдэг, намын гишүүдийнхээ санал бодлыг нь сонссон мөн нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадахуйц Засгийн газрыг бүрдүүлээсэй гэдэг зарчмыг бид Удирдах зөвлөлөөрөө дэвшүүллээ.
МАН-ын дүрмээр Бага хурлын хуралдаанаар заалнаас нэр дэвших нь нээлттэй. Одоогоор заалнаас нэр дэвшсэн хүн алга байна. Бага хурлаар Хяналтын ерөнхий хороо сонгуульд ялагдсан шалтгааныг өөрсдийн зүгээс тайлбарлана. Ялагдлын үндсэн шалтгаан нь, Засгийн газрын бодлого, намын үйл ажиллагаатай холбоотой тодорхой асуудал байна. Энэ талаар Бага хурлаар дэлгэрэнгүй ярина. Түүнчлэн Бага хурлаар намын 28 дугаар Их хурлын гишүүдийг сонгох журмыг хэлэлцэнэ. Түүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.
Их хурлаар намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөнө" гэлээ.
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 20 )
nam yarisan yalzarsan nohiig zailuul eh oron chini ezengvi bolloo namiin don shvgelsn nohdvvd mongoliig svirvvlej bna namiin ew negdel ch geh shig uls ornii ew negdel gj yariach
МОНГОЛ засаглалын хямралд орсон б.на.Ахиж сэхэхгүй байх ард түмэн боолын сэтгэлгээтэй болж !!!Аль ч нам ялгаагүй эх орныг минь худалдсан
НАМЫН БИШ МОНГОЛЫН ЭВ НЭГДЛИЙГ....ЭГЭ ЁИНЬ ГҮЙЦЭТГЭХ ЗА АГЛАЛ...ИНГЭЭД Л ӨМХИЙ ТОЛГОЙЛООД БДГИЙ...
yun namiin ew negdel we nam nam gesn nohdvvdiig toroos zailuulah heregtei mongol uls chini dambuuraad bna nam yarij bh hoiguur chini eh oron ch hvneer eronhii said taiwmaar bn nam yarisan nvdnii harts ntr arai bishee
НАМЫНХАА БУС ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ХҮН БАЙГ НАМЫН ЭВ НЭГДЭЛ ГЭСЭН ГОЁ НЭРНИЙ ЦААНА ХЭСЭГ НӨХДИЙН ЭВССЭН НАЙМАА ЯВААД БАЙНАА.ХҮРЭЛСҮХ ШҮҮ ӨӨР ХЭНЧ БИШ ,ХҮРЭЛСҮХД ӨӨРӨӨ ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛЭХЭД НЬ НАМ ХҮЧЭЭР НӨЛӨӨ ДАРАМТ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙВАЛ ЗӨВ ҮГҮЙ БОЛ 2020 ОНД ДУУСАА
Намын эв нэгдэлийг эрхэмлэх нэрээр хулгайч нарын гар хол болсон бооронхий хулгайч нарыг тавивал ард тумэн танай намыг Юу ч биш болгоно. Одоо ард тумний хусэж байгаа оорчлолтийг хийх эрс шийдэмгий лидер гаргаж ир малуудаа
Hurelsuhtei haritsulchih hun baihgui bn
Хүрэлсүхийг л дэмжиж итгэж байнадаа монголын ард түмэн
Хүрэлсүхийг л дэмжиж итгэж байнадаа монголын ард түмэн
Улс орныхоо төлөө биш хувийн эрх ашигын төлөө ажиллаж байсан хүмүүсыг бүгдыг шинэчлэх бас хэрэгтэй, АТГс эхлээд
Тийм шүү,, МАНАНгаас болж унасан нэр төрөө сэргээж авах хэрэгтэй
Хууль бус ажиллагаа явуулж улсаа зарж үрсээр л байвал эв нэгдэл гэдэг зүйл байхгүй байсаар л байна. Хорвоо ёртөнц гэдэг угаас сайн муу гэсэн 2 туйлтай. Гэхдээ Монголын минь төрд хэзээ ч ахиж 60н тэрбумынхан шиг хүмүүс битгий орж ирээсэй
Түрүүгийн засгаас ганц ч гөлгийг оруулах ёсгүй.
Хүрэлсүх МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалыг туулаад гарч ирсэн туршлагатай. Тэр одоо ёстой л ир нь ханасан улстөрч болжээ. Түүнд монголын ард түмэн итгэж байна
Одоо засаг тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Засгаа шинэчилье, хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ засгийг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй.
Ardiin xvvxed ardiin zasgaa baiguulax xeregtei.
Yunii tuld udiig xvrtel ywlaadaa garax ch xeregtei. Gishvvd ch demjix xeregtei.