Д.Тэрбишдагва: Зангарагтай, зоримог Ерөнхий сайд хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцорсон шалтгаан, шинэ Ерөнхий сайдын талаар байр сууриа илэрхийлжээ.Д.Тэрбишдагва:Ж.Эрдэнэбатын Засгийн газар хариуцлагагүй ажилласан хүмүүст хариуцлага тооцох байсан. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг өөрөө бүрдүүлж чадаагүй. Шулуухан хэлэхэд намын дарга л багийг бараг бүрдүүлээд шууд оруулж ирж батлуулчихсан. Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд кабинет дотроо 50 хувийн саналын эрхтэй байдаг юм шүү дээ. Өөрөө мэдэж томилоогүй болохоор алдаа гаргасан нөхөрт хариуцлага тооцох гэхээр шахсан нөхдүүд, дэмжсэн фракц нь асуудал болгож дэвэргээд, дарамтлаад эхэлдэг. Хэсэг бүлгээрээ нийлчихээд улс орны эрх ашгийг огоорч, мафи ч юмуу, олигархи маягийн хүрээлэл бий болгодог. Үүнийг өөрчлөхийн тулд зангарагтай, зоримог, туршлагатай, ажил хэрэгч Ерөнхий сайд яг одоо маш их хэрэгтэй байна” гэжээ.

Д.Дорж  

www.zindaa.mn

Эх сурвалж: Үндэсний шуудан 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.53) 2025 оны 03 сарын 13

Ө.Энхтүвшин гишүүн л одоо цагт байна. Өөр хүн алга

1  |  0
иргэн(103.26.192.157) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх тэрбишдагват хөдөө аж ахуйн салбарыг хариуцуулсан дээр дэд сайдаас эхэлж сайд нь болтлоо ажиллаж байсан хүн дээ

1  |  0
Ükkk(103.26.193.70) 2025 оны 03 сарын 13

Yag zuv heljee

1  |  0
Малчин(112.72.11.105) 2025 оны 03 сарын 13

ТЭРБИШДАГВА Ч ХАРИН ЭР ХҮН ДЭЭ.ЕРӨНХИЙ САЙД ХИЙХ ЭРЭМБЭ ХАРАГДАЖ Л БАЙНА

1  |  0
Малчин(112.72.11.105) 2025 оны 03 сарын 13

ТЭРБИШДАГВА Ч ХАРИН ЭР ХҮН ДЭЭ.ЕРӨНХИЙ САЙД ХИЙХ ЭРЭМБЭ ХАРАГДАЖ Л БАЙНА

1  |  0
Top