Намын удирдлагуудын илтгэлтэй холбоотойгоор гишүүд санал хэлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

 МАН-ын Бага хурлаар намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Хяналтын зөвлөлийн дарга Б.Энхмандах нар илтгэл тавьсан. Хяналтын зөвлөлийн дарга Б.Энхмандах Сонгуулийн ялагдлын шалтгааны талаар дүгнэлтээ танилцуулсан.

Дээрх гурван илтгэлтэй холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна. Нийт 58 гишүүн үг хэлэхээр бүртгүүлсэн байна. Одоогоор үүнээс 20 гаруй гишүүн саналаа хэлжээ. Бага хурлын уур амьсгал тайван, шүүмжлэл хувь хүн гэхээсээ илүүтэй гишүүд ихэвчлэн бодлогын түвшинд саналаа хэлж байна. Энэ асуудлыг хэлэлцэж дууссаны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

ZINDAA.MN  

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top