Намрын чуулган нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

 Монгол Улсын Их хурлын ээлжит намрын чуулган ирэх долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийнэ. Хуулийн дагуу ээлжит намрын чуулганыг аравдугаар сарын 1-ний өдөр нээлтийг хийх ёстой ч амралтын өдөр таарч буй тул 2-ны өдөр нээх юм байна.

Намрын чуулганы эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг томилох асуудлыг хэлэлцэх ёстой. Мөн чуулганы эхэнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлана. Засгийн газрыг энэ сарын 7-ны өдөр огцруулах шийдвэр гаргасан ба хуулийн хугацаанд шинээр Ерөнхий сайдыг томилох ёстой. Есдүгээр сарын 7-ны өдөр хуулийн хугацаа дуусгавар болох тул УИХ-аар Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт багтаан томилохоор байна.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top