Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын бага хурал дээр У.Хүрэлсүх “Бид далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Бид хүнсний гүрэн болох ёстой” хэмээн онцолж, улс орны чухал сэдвүүдээр баримтлах бодлогоо тоймлон хэлсэн байна. Энэ нь олон хүнд таалагдаж, улс төрд шинэ шийдэл, эрс зоримог алхмууд хэрэгжүүлэх юм байна гэсэн итгэл найдварыг төрүүлж эхэлжээ. Тухайлбал, энэ талаар “Метро девелопмент” группын Ерөнхийлөгч Б.Одсүрэн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр “Шинэ трэнд “ХҮНСНИЙ ЭХ ОРОН” болох зорилго маш их таалагдаж байна.
1. Ажлын байр, ажил эрхлэлтийн асуудал шийдэгдэнэ.
2. Эрүүл хүнсээр хангагдана (сонголтгүй хужаа ногоо идэж байгаа шүү дээ).
3. Байгаль орчин дагаад хамгаалагдах боломж нээгдэнэ.
4. Хотын төвлөрөл багасч, орон нутаг руу шилжилт хөдөлгөөн явагдана.
5. Шинэ технологи газар тариалан, хөдөө аж ахуйд хүчтэй нэвтэрнэ.
6. Аялал жуулчлал дагаад хөгжих үндэс суурь тавигдана.
7. Ховор ургамал, эмийн ургамал тариалалтын салбар хөгжинө.
8. Хүлэмжийн аж ахуй хөгжинө.
9. Суурьшилгүй газар нутгууд эзэнтэй болно.
10. Газар тариалангаа дагаад зам тээвэр хөгжинө гэх мэт олон давуу талтай. Харин хэрэгжүүлэхэд жинхэнэ утгаараа бага хүүтэй урт хугацаатай санхүүжилт хөрөнгө оруулалт хийдэг “Газар тариалангийн банк-Agriculture bank” – бодлогын банк хэрэгтэй. Хойд хөрш ОХУ-г ажиглаж байхад ХАА, Газар тариаландаа онцгой анхаарсны хүчинд өнгөрсөн 5 жилд хүнсний импортоо бараг 40-60 хувь шахсан байна. Харин Монголын хувьд Хятадын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангаж ажиллах нь Priority болох боломжтой” гэж дүгнэн бичжээ.
Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 18 )
Ug ni mash saihan sanaa ch yag hergjuuleh geheer berehheel garah .Berhsheelgui ajil gej haa ch baihgui.Mana ih dulaanii uliral bogino,tenger boroogoo hairlahgui l bol hetsuu , Za yaahav hulemjeer nogoogoo ovol zungui tarialchidag baij gehed halaaltiin zardal aguu daa.Gehdee eronhiilogch, eronhii said 2 maani am, gar niileheer boldog yum bailgui dee. Taalah taalagda ug heleh neg hereg. amalsan amlalt, moroodson ajlaa bodit ajil bolgoh 2-iin hoorond ald delem zai bii.Hervee uneheer huivaldangui Hevleld bicheed baigaa shigee uneheer l niigmiin zahialgaar eronhii said bolson hun mon yum bol
Санаан нь зөв юм заяа нь түших байлгүй дээ
за даа хөөрч хийхэх яахав Хүрэлсүх гэдэг нэг баатар төрж байгаа юм байна. энэ хүн монголд шудрага ёс тогтоож төр засгаа аваад явавал сайнл байна.энэ хүнийг хэвлэл мэдээлийн салбарыхан херо баатар л их сурталчилж хөөрсөн хийхэхсэн албан тушаалд шунсан ,хуивалдсан хүмүүсийг татаж чадлаа , юу болохийг 25 хонгийн дараа хараарай. монголыг херо л удирддаг болжээ. тэнэгүүдээ
Өмхий хужаа ногооноос салах юмсан тэгвэл ходоод элэгний хорт хавдар багасана шүү дэн
ашгүй дээ хятад хүнс идэж богино настай амьдрахгүй нь боллоо.
Ардын засаг монголын төрд гарлаа. Одоо л ард түмэн минь сэтгэл тэнэгэр алхахнээ
Одоо л зөв гольдролдоо орох нь дээ
Дотооддоо үйлдвэрлээд, дотроосоо хүнснийхээ хэрэглээг хангаад байвал дороо л хөгжинө дөө
zuv shuu
ТИЙМЭЭ БИД ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ТЭЖЭЭЖ АМЬДРАЛДАА ГАР БИЕ ОРОЛЦОЖ ХӨДӨЛМӨРЛӨХ ЦАГ БОЛСОН МУУГААР БОДХОД ЦАГ ҮЕ ЭВГҮЙ ХҮНИЙ ЭРХЭНД БАЙНА ШҮҮ