Ө.Энхтүвшин шадар сайд болох уу

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

  МАН-ын Бага хурал өнгөрсөн шөнө хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг олонхийн саналаар нэрийг нь дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.  Бага хурлын гишүүдийн 63 хувь нь У.Хүрэлсүхийг, 35 хувь нь Ө.Энхтүвшинг, хоёр хувь нь Н.Энхболдыг дэмжжээ. Шинэ Ерөнхий сайдын нэр ийнхүү тодорч байна. Одоо шадар сайд, сайдуудын нэр анхаарал татаж эхэллээ.  УИХ-аар Засгийн газрын бүтцийг шинээр батлах ёстой ч шинэ Ерөнхий сайд өмнөх Засгийн газруудын жишгээр шадар сайдтай ажиллаж таарна.

Шадар сайдад эртнээс хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын хэн нэгийг уг албан тушаалд дэвшүүлнэ гэсэн таамаг бий. Гэхдээ У.Хүрэлсүх өөрийн ойрын хүнээ шадар сайдаар тавихаас илүүтэй М.Энхболд болон Сү.Батболдын фракцаас шадар сайдыг сонгох болов уу. Тохиролцоо хийхгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх нь У.Хүрэлсүхэд тун халгаатай билээ. Нөгөөтэйгүүр М.Энхболд одоохондоо намын тамга атгаж буйн хувьд өөрийн хүнээ шадар сайдаар томилох боломжтой.

М.Энхболдын фракцаас шадар сайд хийчих туршлагатай, тулгатай эрхэм бол тун цөөхөн бий. Ерөнхий сайдад өрсөлдөөд “унасан” Ө.Энхтүвшинг шадар сайдад явуулж мэдэх юм. Ө.Энхтүвшинд М.Энхболдын зүгээс ихээхэн итгэл хүлээлгэж Ерөнхий сайдад хүртэл нэрийг нь дэвшүүлж байгаагаас үзэхэд түүнийг дээрх албан тушаалд тавих боломжтой хувилбар юм.

 Нөгөө талдаа Ө.Энхтүвшинг шадар сайдаар тавихгүй байх бас үндэслэл бий. МАН-ын Их хурал арваннэгдүгээр сард болно. Их хуралд намын даргын төлөө Ө.Энхтүвшинг өрсөлдүүлэх боломжтой учраас шадар сайдын суудлыг түүнд өгөхгүй байх үндэслэлтэй. Ямартай ч Ө.Энхтүвшингийн хувьд Шадар сайд, эсвэл МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд орох болов уу гэсэн таамаг байна.

Мөн М.Энхболдын зүгээс шадар сайдын албан тушаалд сая “өвдөг шороодсон” УИХ-ын гишүүн Н.Энхболд, Бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын нэгийг томилуулах боломжтой билээ. УИХ-ын гаднаас Т.Бадамжунайг шадар сайдад нэрийг нь дэвшүүлж болох ч У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрөхгүй биз ээ. Иймээс М.Энхболдын хувьд өөрийн хүнээ шадар сайдын суудалд томилоход хүрвэл Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Хаянхярваа нарын нэгээс сонгож таарна.

Түүнчлэн шадар сайдаар Сү.Батболд томилогдох боломжтой кадр юм. Тэрбээр урьд шөнө болсон Бага хуралд түүний фракц У.Хүрэлсүхийг дэмжиж оролцсоноороо шадар сайдын суудалд очихыг үгүйсгэхгүй.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(24.207.134.56) 2025 оны 03 сарын 13

Эрүүл мэндийн салбарт сэтгэлтэй туршлагатай ЖазагийнАмарсайханг тавьчихвал ч юу кэлкэв дээ үнэн сэтгэл гаргаж ажилдаг хүн шүү хичнээн олон хүн элэгний вируснээс салж дэд сайд байсных нь хүчийг үзэв дээ таньд тийм зориг сэтгэл гаргаж чадахгүй л байх даа ард түмэн ч эрүүл амьд явах баталгаа алга болчихоод байна шүү

1  |  0
Зочин(24.207.134.56) 2025 оны 03 сарын 13

Битгий л дээрхи бичсэнээр тэнэгтээрэй өөрийнхөөрөө зоригтой ажиллах байх л гэж өөрийг чинь дэмжсэн давалгаа хүчээ авсан шүү чадварлаг ажил хийх хүнээр л багаа бүрдүүлээрэй

1  |  0
hurelsuhed(202.9.40.214) 2025 оны 03 сарын 13

Zia guihal yum baina Oyunhorol Oyundari 2s busad ni baigali orchnii salbart ireesei bilee burhan tenger mini baigali orchnii yam em savdag huleej avah ih durgui baina!!!!!!

1  |  0
иргэн(103.26.192.157) 2025 оны 03 сарын 13

ямар ч тохироо хэрэггүй. одоо чамайг улайм цайм хулгай хийдэггүй л юм бол унагахгүй тэгвэл дуусах болно тиймээс зүгээр шударга мэргэшсэн хүмүүсээр багаа бүрдүүлсэн дээр

1  |  0
Энэ нам төрийн эсрэг(150.129.142.113) 2025 оны 03 сарын 13

МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв

1  |  0
zochin(202.9.42.49) 2025 оны 03 сарын 13

ene nuhur chin alban tushaalgui uldheerei uimuuleed ajil hilgdgui bizdee eswel jiguur ntr baiguulaad. turiin suudald het shunasan hund turiin jolo buu atguul gsn ug bdg bizdee

1  |  0
олд(103.26.195.68) 2025 оны 03 сарын 13

Арай тэгж балайрахгүй байлгүй дээ бурхан минь

1  |  0
od(66.181.160.91) 2025 оны 03 сарын 13

xurelsux uuruu shiid, yanz buriin ternii enenii gej balairax xereggyi de xaramsagch zub bichsen b,na

1  |  0
Зочин(202.179.24.34) 2025 оны 03 сарын 13

Түвшин та өөрийн таамгаа бичээд байна уу эс вэл сонссон хувилбараа бичээд байна уу.

1  |  0
g(66.181.160.56) 2025 оны 03 сарын 13

Mi-giinheniig zaawal zasagt oruulah esgvi bizdee.Ded said nertei tejeewervvdgvigeer zasgaa bvrdvvleed awchwal ok shdee

1  |  0
zailaaaaa(66.181.176.46) 2025 оны 03 сарын 13

ene nuhur shantaajchin gedgeeree aldartai.alban tushaald ochihiin tuld henees ch urvaj hentei ch evsej chadah hun.erunhii said bolohiin tuld m.enkhboldtoi niileed bas l ih daldagnalaa shuu.gishuun baih ch esgui hun.

1  |  0
дэмжигч(172.98.85.54) 2025 оны 03 сарын 13

Туршлагатай хүнээр хажуудаа шадар хийлгэсэн нь зөвөө. дэмжиж байна

1  |  0
харамсагч(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

Ингээд л тэрний хүн, энэний хүн гэж ая тал засаад байх юм бол ямар хэрэг байх вэ дээ. Хэн ч гарсан ингэх л улсууд л даа. Түй чорт. Овоо хүнийг дэмжлээ гэсэн чинь ...

1  |  0
МАН - ЫН ГИШҮҮН(66.181.178.133) 2025 оны 03 сарын 13

Ө.ЭНХТҮВШИН ЗААВАЛ САЙД БОЛОХ АЛБАТАЙ ЮУ!!!!

1  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2025 оны 03 сарын 13

Ингээд л эхлэвэл хол явахгүй. Ийм замаар гарч ирсэн хүн нь бас зүгээр байхгүй, юм бодно гэхчилэнгээр. Зорилт бол хүнсний гүрэн, уул уурхай хосолсон скандинавын орон шиг болох. Юун фракц, мракц вэ. Хүн бүгдийн аяыг тааруулна гэвэл ажил унагаадаг номтой. Өөрийн багийг бүрдүүлээд ард олонтойгоо хамтраад, Ерөнхийлөгчийнхөө үгийг аваад л явах хэрэгтэй

1  |  0
Top