Баянзүрхдүүргийг өөрчлөн зохион байгуулж, шинээр дүүрэг байгуулах ажлыг судлаж, санал боловсруулах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дүүргийг өөрчлөх, хоёр хуваах асуудал нь Үндсэн хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу иргэдийн санал дээр үндэслэх ёстой гэж үзжээ.
Иймд тус дүүргийн иргэдийн дунд нийтийн сонсгол, санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг дүүргийн 28 хорооны нийт 93713 өрхөөс санал авчээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин иргэдийн 10 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэн бол гурван хувь нь ямар нэг санал бөглөөгүй аж.
Мөн сэдвийн хүрээнд нийтийн сонсгол санал асуулга, хэлэлцүүлэгийг хороо тус бүрт зохион байгууласан байна. Нийт 2000 орчим иргэн хамрагдсанаас дийлэнх нь Баянзүрх дүүргийг хоёр хуваахыг дэмжихгүй байгаа илэрхийлжээ. Учир нь иргэдийн зүгээс төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед илүү зардал гарган төрийн бүтцийг томруулах шаардлагагүй хэмээсэн байна. Үүний оронд иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарал тавьж ажиллахыг нийслэлийн удирдлагуудаас хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )