БНСУ-д дуучин, жүжигчин, загвар өмсөгч гэх ажлыг нэг хүн хийх нь элбэг. Тэдний зарим нь хамтлагийн дуучин. Эсвэл бие даасан уран бүтээлч ч байдаг. Түүнчлэн тэдний тоглосон кино олны хүндэтгэлийг хүлээж, шилдэг жүжигчний шагнал авах тохиолдол байдаг юм. Ингээд та бүхэндээ дуучин хэрнээ давхар жүжигчний мэргэжлээр амжилттай яваа хүмүүсийг танилцуулъя.
Ким Мёнсү

Ким Мёнсү нь 1992 онд төрсөн. Тэрбээр Инфинит хамтлагийн дуучин бөгөөд 2010 онд урлагт хөл тавьсан юм. Мөн тэрбээр жил бүр тодруулдаг оны царайлаг залуусын эхний аравдугаар байранд багтдаг аж.
Бид түүнийг одоо Asian Box сувгаар гарч буй “Хаан багны нууц” киногоор нь мэдэх билээ. Түүнчлэн “Чамайг хайрласан цаг хугацаа”, “Хааны нар”, “Зальжин эмэгтэй”, “Миний хайр татам” зэрэг тоглосон кино нь манай улсад гарч байсан.
Жон Жинёон

Жон Жинёон нь 1991 онд төрсөн. Бид түүнийг “Сарны туяан хээт үүл” киногоор нь сайн мэднэ. Тэрбээр В1А4 гэх хамтлагийн ахлагч бөгөөд 2011 онд урлагт хөл тавьсан нэгэн билээ. Жинёон нь зөвхөн дуу дуулах, жүжиглэхээс гадна олон талын авьяастай нэгэн. Продюсер хийдэг, дууны үг аяаа өөрөө зохиодог юм. Мөн өөрийнхөө тоглосон киноны дуугаа хүртэл зохиож байсан.
Түүнчлэн тэдний хамтлагийн дуунуудын дөрөвний гурвыг Жинёон зохиосон аж. Иймд тэрбээр хамгийн их зохиогчийн эрхтэй дуучдын тавдугаар байранд жагсдаг юм.
Со Ингүк

Со Ингүкийг бид “Хааны нүүр царай”, “Дэлгүүр хэсэх донтон”, “Хааны нар, “Хариулаач 1994” зэрэг киногоор мэдэх билээ. Тэрбээр 1987 онд төрсөн бөгөөд 2009 онд бие даасан уран бүтээлчээр урлагийн гараагаа эхэлсэн.
Мөн нэмж хэлэхэд тэрбээр нэвтрүүлгийн зураг авалтаар манай улсад ирж байсан юм.
Рэйн

Удахгүй анхны үрийнхээ зулайг үнэрлэх гэж тэсэн ядан хүлээж буй дуучин, жүжигчин бол Рэйн билээ. Холливудад нэрээ цуурайтуулсан тэрбээр 1982 онд төрсөн. Мөн 2002 оноос урлагт хөл тавьсан, бие даасан уран бүтээлч билээ. Бид түүнийг “Алуурчин нинжа”, “Миний байшин”, “Миний хайр татам охин” зэрэг киногоор нь мэдэх билээ.
Мөн тэрбээр энэ онд үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Ким Тэ Хитэй гэр бүл болсон юм.
Ий Жүн

Ий Жүн нь MBLAQ хамтлагийн дуучин байсан. Тэрбээр 1988 онд төрсөн бөгөөд 2008 оноос урлагт хөл тавьсан билээ. Бид түүнийг “Алуурчин нинжа”, “Аирис 2”, “Кап Дон” зэрэг киногоор нь сайн мэдэх билээ.
Кёнсү

Эксо хамтлагийн дуучин Ду Кёнсү нь 1993 онд төрсөн. Тэрбээр 2012 онд урлагт хөл тавьсан боловч олон кинонд дүр бүтээн чадварлаг жүжигчин гэдгээ батлаад байна. Бид түүнийг “Зүгээр ээ, Энэ бол хайр”, “Яршигтай ах” зэрэг киногоор мэдэх юм.
Жон Хюсон

Секрет хамтлагийн ахлагч халуухан бүсгүй Жон Хюсон нь 1989 онд төрсөн. Тэрбээр 2007 онд урлагт хөл тавьсан билээ. Түүний тоглосон кинонуудаас дурдвал, “Сүнс хардаг мөрдөгч Чоюн”, “Миний бяцхан муужгай”, “Ичимхий захирал”юм.
Сүзи

Мисс Эй хамтлагийн дуучин байсан Бэ Сүзи нь 1994 онд төрсөн. Тэрбээр 2010 онд урлагт тавихдаа олон сайхан кинонуудад дүр бүтээсэн юм. Түүний тоглосон кинонууд нь, “Хязгааргүй хайр”, “Мөрөөдлөөс ч илүү”, “Гу гэр бүлийн ном” юм. Одоо тэрбээр жүжигчин Ий Жунсогтой хамтран "Чамайг унтсан хойгуур" гэх кинонд тоглосон билээ. Энэ киноны эхний анги нь маргааш SBS сувгаар гарах юм.
Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )
Oor hvn nmeere
MANAI TOP BAIQ BNSHDE
TOP bxgu bshd
Uee хаана бна аа