Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэр гаргажээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон байна. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.
Д.Дорж
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )