Гологдсон сайд нарын оронд Н.Энхболд, Ё.Баатарбилэг нар тэнцэх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим өмнөх Засгийн газаас хэрхэн ялгарч ямар өнгө будгаар  бүрдэх талаар өнөөдрийг хүртэл олон янзын таамаг хувилбарууд хөвөрч байна.  МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж сайд нарын нэрсийг эцэслэн шийдвэрлэх товтой байсан ч оройжин хуралдаад ч шийдэлд хүрч чадалгүй тарсан. Асуудал ийн сунжирч байгаа  шалтгаан нь УИХ-дахь МАН-ын бүдүүн бүлэг дотроо  33:32 болж хуваагдан улмаар сайд нарын нэрсээ тус бүртээ гаргаж эцэстээ саналаа нэгтгэж чадахгүй дуншсаар өнөөдрийг хүрч байгаа юм. 

Ингэхдээ Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй буюу М.Энхболдын  талаас зургаа харин Засгийн газрыг огцруулахад оролцсон 33 буюу У.Хүрэлсүхийн талд есөн сайд томилогдохоор тохироонд хүрсэн. Энэ тохирооны дагуу хоёр бүлгээс сайд нарын нэрс тодорхой болоод байсан ч М.Энхболдын талаас сайдад дэвшүүлсэн дөрөв нь Ерөнхий сайдын таалалд нийцээгүй юм.

Тодруулбал,  Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн Л.Энх-Амгалан, Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн О.Содбилэг,  Барилга, хот байгуулалтын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Н.Цэрэнбат нарыг сайдад томилохгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн.  Тэдний гурвыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн бол УИХ-ын гишүүн  Н.Цэрэнбатыг  цэргийн алба ч хаагүй учир тус салбарт тохирохгүй гэж үзэн татгалзсан юм. Иймээс 32-ын бүлэг дахин хуралдаж буцаагдсан дөрвийн оронд  Батлан хамгаалах яамны сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг, Шадар сайдад Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлэх саналыг гаргасан байна.

Харин 33-ын бүлгээс сайдад нэр дэвшүүлсэн нэрсээ өөрчлөхгүй гэсэн байр сууртай байгаа аж.

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж 15 сайд нарын нэрсээ эцэслэн шийдвэрлэнэ. Хурлаас гарсан шийдвэрийг Удирдах зөвлөлд танилцуулснаар байнгын хороо гурав хоногийн дотор эцэслэн шийдвэрлэснээр сайдуудын нэрсийг УИХ-д өргөн барих юм.

Урьдчилсан байдлаар дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлээд буй:

  •  Монгол Улсын Шадар сайд- Ё.Баатарбилэг
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга- Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайд- Д.Цогтбаатар
  • Сангийн сайд- Ч.Хүрэлбаатар
  • БСШУС-ын сайд- Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайд- Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн сайд- Д.Сарангэрэл
  • Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд- Д.Сумъяабазар
  • Барилга хот байгуулалтын сайд- Х.Баделхан
  • Батлан хамгаалахын сайд- Н.Энхболд
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- С.Чинзориг
  • Зам, тээвэр хөгжлийн сайд- Ж.Бат-Эрдэнэ
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд- Ш.Раднаасэд,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд -Б.Батзориг
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд- Н.Цэрэнбат

 


Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 50 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа Той(66.181.160.29) 2025 оны 03 сарын 13

Bataa Toi 12 цаг · Ulaanbaatar · ... МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ЭРХЭМ УИХ-ын гишүүдэд 2017.10.11. УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2015 онд иргэн Т.Батчулуун миний Булган аймаг дахь 150 сая төгрөгний өртөг бүхий “ Булган хаус цогцолбор “-ыг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан залилан мэхэлж түлхүүр обьектийг хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн болон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, обьектийн түлхүүрийг эзэмшигч надад мэдэгдэлгүй Бусдад өр төлбөрт шилжүүлэн өнөөдрийг хүртэл 2 жил гаран хугацаа өнгөрөхөд гэрээний үүргээ биелүүлэлгүй нэг ч төгрөгний төлбөр хий

1  |  0
Иргэни(202.179.24.117) 2025 оны 03 сарын 13

БОЛЖ БАЙНА!

1  |  0
сартуул(27.123.212.142) 2025 оны 03 сарын 13

Нямдорж одоо болье гэж өөрөө олны өмнө ярих дуртай хүн нэгсайхан хэлэл дэ их олон хүн баярлана да

1  |  0
Erhs(122.201.26.235) 2025 оны 03 сарын 13

Arhangaigaas shadar said purevdorj gej mundag hun toron garch bailaa.odoo ene zaluu ter dainii l ajillah heregtei.chadbartai zaluuchuudiig tomiloh ni zob oo zob

1  |  0
Erhes(122.201.26.235) 2025 оны 03 сарын 13

Eronhii said tanhimaa sain burduuljee.sarangerel eruul mend arai bishee .busad ni boljee.

1  |  0
Zochin(202.131.239.50) 2025 оны 03 сарын 13

Deerh bureldhuun bolson l bna sh dee.odoo hurdan batlaad ajild ni oruulbal bolno.er saidad shadar ni zaluu erch huchtei hun bh tusmaa nemertei gedgiig medsen bna shuu.shine e.saidad bayar hurgei uragshaa.ard tumen ih yum huleej bna shuu.

1  |  0
Zochin(27.123.214.89) 2025 оны 03 сарын 13

Eronhiilogchid debshigchid bugd metheltseend beltgel hiidegsh dee er ni bol

1  |  0
Zovhin(27.123.214.89) 2025 оны 03 сарын 13

Dajgyu demjijbna

1  |  0
ИРГЭН(122.201.24.183) 2025 оны 03 сарын 13

Баатарбилэг чинь засаг дарга хийж байхдаа аавынд хэдэн сар суугаад гардаг нохор мон биз дээ. 2012 оны уед шиг санагдахын.

1  |  0
zochin(202.179.8.130) 2025 оны 03 сарын 13

Баатарбилэг чинь жүжигчин байвал таарах хүн байна лээ ш дээ. Тэр мэтгэлцээний бэлтгэл дээр Баттулга ер чигг яг дууриаж байна лээ ш дэээ

1  |  0
zochin(103.229.122.14) 2025 оны 03 сарын 13

eruul mendiin saidad mergejiliin hun heregtei.aliin bolgon ard tumnii eruul mendeer togloh gesiin be.ene salbart mergejiliin hun taviach ard tumen ta nariin togloom bish.ta nariin naimaaltsdag ed zuil bish shuu

1  |  0
zaya(103.229.122.14) 2025 оны 03 сарын 13

baatarbileg gedeg ene zaluug bagaasaa l uls turd zutgesen bolovsrol humuujil saitai zalu gej sonsson. ene hunii talaar eldev muu yum sonsoogui yum bna.iim hun garval hamaagui deer gej bodoj bna.saidiin suudal selgedeg hediig ene bolomjin deer n hovhloh heregtei.odoo shine tsus shine uhaan heregtei

1  |  0
zaya(103.229.122.14) 2025 оны 03 сарын 13

baatarbileg gedeg ene zaluug bagaasaa l uls turd zutgesen bolovsrol humuujil saitai zalu gej sonsson. ene hunii talaar eldev muu yum sonsoogui yum bna.iim hun garval hamaagui deer gej bodoj bna.saidiin suudal selgedeg hediig ene bolomjin deer n hovhloh heregtei.odoo shine tsus shine uhaan heregtei

1  |  0
zaya(103.229.122.14) 2025 оны 03 сарын 13

ene zaluug bagaasaa l uls turd zutgesen bolovsrol humuujil saitai zalu gej sonsson. ene hunii talaar eldev muu yum sonsoogui yum bna.iim hun garval hamaagui deer gej bodoj bna.saidiin suudal selgedeg hediig ene bolomjin deer n hovhloh heregtei.odoo shine tsus shine uhaan heregtei

1  |  0
Enhee(112.72.11.117) 2025 оны 03 сарын 13

Baatarbileg l zuger. Demjij bn

1  |  0
Зочин(112.72.11.117) 2025 оны 03 сарын 13

Баатарбилэг мэдлэг боловсролтой мундаг хүн.

1  |  0
Наран(66.181.178.245) 2025 оны 03 сарын 13

Баатарбилэг боловсролтой залуу ард түмнийхээ төлөө их зүйл хийх хүн дээ. Дэмжиж байна. Харин тэр Цогзолмаа, Сарангэрэл энэ тэр арай бишээ

1  |  0
Зочин(66.181.178.245) 2025 оны 03 сарын 13

Шадар сайдад зөв хүнээ сонгожээ. Дэмжиж байна.

1  |  0
Saraa(66.181.184.247) 2025 оны 03 сарын 13

Baatarbiler bolobsroitoi sain saluu demjij bainaa.

1  |  0
ard tumen(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

tserenbat baigali orchin genuu ugui blgui dee uuh us amisgalah agaar gishgeh gazar harah baigalgui boloh ni dee.Mongol turiin emgenel

1  |  0
цэнхэр сумын багий(202.21.124.163) 2025 оны 03 сарын 13

бид баатарбилэг гишүүнийг дэмжиж байна улс төрийн тогоонд олон жил зүтгэж яваа боловсролтой ард түмний төлөө онож дуугарч дуу хоолойг минь сонсгож тойрогийнхоо олон бидний итгэлийг алдахгүй залуу . шүү

1  |  0
zochin(124.158.95.132) 2025 оны 03 сарын 13

baatarbileg gishuun ch bolovsroltoi, medlegtei er ni chadaltai khun shig sanagddag sh dee. zuv khunee ner devshuulsen bn daa man-khan.

1  |  0
Enerel(202.21.119.186) 2025 оны 03 сарын 13

Baatarbileg gishuun bol mongoliin sor zaluusiin neg eh orniihoo toloo gesen setgeltei mundag hun chadvarlag zaluusaa demjeed uguh heregtei

1  |  0
баярмөнх (202.21.124.163) 2025 оны 03 сарын 13

баатарбилэг гишүүн чаднаа тойргийн ард түмэн баяртай байна

1  |  0
баярмөнх (202.21.124.163) 2025 оны 03 сарын 13

манай тойргоос гарсан бидний итгэлийг дааж яваа туршлагатай боловсролтой зөв яридаг гишүүн гэж бид дүгнэдэг дэмжиж байна манай гишүүн чаднаа

1  |  0
zochin(103.229.122.97) 2025 оны 03 сарын 13

Ene BAATARBILEG gedeg zaluu mash ukhaalag, medlegtei yrij bsn. / ZG g ogtsruulakhad/ Za yg uneneer ni hkelie, TSOGZOLMAA, SUMIYABAZAR, DABAASUREN , SARANGEREL, RADNAA SED nar neree tat eersdiigee zeb dugne, Arai ch dee, ERCHIMHKUCHIIG ingej said gej meregjliin bus / zebhken diplom bish./ hkumuus tabisaar odoo hkedelekhee bolison, mash ikh hkund abaar osol stantsuudad , shugam syljeenuuded garch bna, EXnii saidad BAYARBAATARIIG to

1  |  0
Зочин(122.201.19.90) 2025 оны 03 сарын 13

Төрийг улс төрд ажиллаж, туршлага хуримтлуулсан бас хувь хүний мэдлэг чадварыг нь харж хүн сонгох хэрэгтэй гэж боддог. Баатарбилэг бол угаасаа төрийн хүн гэж боддог шүү. Амжилт. Найдаж байна.

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

Эрүүл мэндийн сайдад СЭТГҮҮЛЧ хүн тохирохгүй,, Сарангэрэл ээ, өөрөө нэрээ татаач ээ, энэ салбарыг мэргэжлийн бус хүмүүс хорлож ханалаа ш дээ,

1  |  0
УУЛ УУРХАЙН БӨХ САЙД(202.179.27.176) 2025 оны 03 сарын 13

Сарангэрэл Цогзолмаа Батзориг Сумьяабазар нар бол биш юмаа.Хүрэлсүх ард түмнээ тонгорлоо.Мэрэгжлийн засгийн газар нь ийм л байна даа.Уул уурхайн сайдаар зууралддаг бөх Сумьяа очиж очиж ах Аса нь Ерөнхийлөгчийн зөвлөх байхад шүү.

1  |  0
zochin(103.212.116.235) 2025 оны 03 сарын 13

bolj l bna sh dee.Bolovsroltoi toriin alband zutgej bsan humuusee demjih heregtei sh dee

1  |  0
30,(49.0.184.62) 2025 оны 03 сарын 13

Сумяабазарыг сайд битгий болго,ард түмэн нүдтэй шүү

1  |  0
n(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

nymaagiin enhbold tsergiin alba haasanuu bas sumyabazar arai l bishee ene saidiin tomilgoo

1  |  0
Иргэн (112.72.11.102) 2025 оны 03 сарын 13

Одоо ч амар болжээ, Батлан хамгаалах яамны сайд болно гэж зүтгээд үгүй гэхээр нь тэгвэл байгаль орчноо сүйтгэнэ гэнэ шүү

1  |  0
иргэн(202.21.107.10) 2025 оны 03 сарын 13

Хэн юу Баатарбилэг ээ .Шадар Сайд ий .Аа яа яа мэдэхгүй ээ

1  |  0
Zochin(66.181.179.84) 2025 оны 03 сарын 13

Ug n 1 ih hurlin gishuun oruulahgui zasgaa burduulsen bol ...

1  |  0
Зочин(124.158.94.35) 2025 оны 03 сарын 13

Эрүүл мэнд дээр Цогзолмаа нь арай илүү ш дээ, Сарангэрэл бол дэмий

1  |  0
Сар(103.229.123.184) 2025 оны 03 сарын 13

Энхболд еренхий сайдын санал хураалтаар хэдэн хувьтай байлаа яагаад заавал энэ хун гэж болохгуй хумуусээ негее талаас шахаад л ард тумэн МАНАН сарних болов уу гэж хулээгээд л

1  |  0
Зочин(103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

Баатарбилэг гишүүн чинь нөгөөЕрөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний Х.Баттулга мөн биз дээ .Сайн жүжигчин.ШАГНАЖ байгаа юм уу.Эсвэл Гавъяат жүжигчин цол хамт өгмөөр дөө

1  |  0
fff(122.201.26.186) 2025 оны 03 сарын 13

hytad hvn bn gej harlasss

1  |  0
aaagii(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

ene tserenbat gedeg tanihgui nuhur zaaval said boloh yostoi yu. Erunhii saidaa mergejliin ZGazar baiguulna gesen amandaa hurch chadahgui ni uu. Ug ni irged bid ih huleelttei bsan yumsan

1  |  0
эр(202.179.25.74) 2025 оны 03 сарын 13

Сарангэрэлийг яагаад заавал эрүүл мэндийн сайдад зүтгүүлээд л байна даа. А РД ТҮМЭН ДУРГҮЙЦЭЭД БАЙХАД ирэх сонгуульд юу ч үгүй гудамжинд шууд гарах алхам шүү дээ.Бас л нэг ашиг сонирхол үнэртэйд байна.

1  |  0
125(122.201.26.171) 2025 оны 03 сарын 13

БААТАРБИЛЭГ ЧИНЬ ГАЙГҮЙ ОРЛОН ТОГЛОГЧ БИЗ ДЭЭ

1  |  0
баатар(202.179.31.72) 2025 оны 03 сарын 13

ё.Баатарбилэг тэнцэхгүй ээ.

1  |  0
Top