Зон олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцлээ.
Зон олны намын Бага хурал 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, Э.Одбаярыг өөрийнх нь хүсэлтээр намын даргын ажлаас чөлөөлж, П.Очирпүрэвийг намын даргаар сонгосон байна.
Намын даргыг шинээр сонгосон Зон олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, тухайн намын дүрмийн зохицуулалтад нийцсэн хэмээн Улсын Дээд шүүх үзэж, хүсэлтийг ханган, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 3 )
ЗОНоос их юм хүлээж байгаа шүү
Одоо энэ намуудыг болих хэрэгтэй. Намуудыг татан буулгая
энэ олон болсон болоогүй намыг бүртгэхээ болих хэрэгтэй. Нам нь олдоод иргэд нь өлдөөд энэ улс орон болохоо болилоо. Нэртэйгээр нь нам улс гэх нь холгүй байна.