МАН-аас Засгийн газарт ажиллах 12 сайдаа тодруулаад байгаа. Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчдийг хараахан тодруулаагүй байгаа. Засгийн газрыг байгуулах асуудал удааширсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан байр сууриа хатуу илэрхийлсэн байна.
Тэрбээр “Юун тохиролцоо вэ. Таньд бүрэн эрхийг олгосон, одоо өөрөө засгаа яаралтай бүрдүүлээд ажилдаа ор. МАН-ын 33, 32 гэлгүй шууд 65-ын бүлгээсээ өөрөө шийдээд, мэдээд, сугалаад нэрсээ оруулж ирэх хэрэгтэй. Нэг удаа нэрс авсан, хүндэтгэлтэй хандсан. Одоо бүрэн эрхээ эдэл. Хариуцлагаа үүрсэн шиг үүр” гэсэн байна.
Маргааш сайдуудын нэрийг УИХ-д өргөн барих юм.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )
У.ХҮРЭЛСҮХ САЙД АА ҮНЭН ШҮҮ... ЮУ ЯАСАН ТОХИРОЛЦОО, ЭВ НЭГДЭЛ ВЭ.??? МИ ГЭДЭГ ХҮНИЙ ШУНАЛ ТАЧААЛ ЯМАР ХАМААТАЙ ЮМ... МОНГОЛ ГОЛ ШҮҮ...
Жавхлан нэртэй хэдэн гишүүн байдаг юм бэ????