Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх зөвшилцлийнхөө хариуг өчигдөр албан ёсоор өгч мөн сайдад нэр дэвшигчидтэй уулзалт хийв.
Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдод сайд нарын нэрийг өргөн барив. Мөн сайд нарын нэр өргөн баригдсанаар холбогдох байнгын хороод хуралдаж сайдад нэр дэвшигч нарт санал хүсэлтээ дайн, дэмжиж буйгаа илэрхийлж улмаар амжилт хүссэн юм.
Ерөнхийлөгч зөвшилцөх хариудаа Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг уул уурхайн бизнес эрхэлдэг, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ч.Хүрэлбаатар 100 хувь дэмжигдсэн юм. Мөн Үндсэн хуульд Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй хариу өгсөн ч гэсэн Ерөнхий сайд нэрсийг шууд УИХ-д өргөн барих заалттай аж.
Ийнхүү сайдад нэр дэвшигчид Байнгын хороодын босгыг давж чадлаа. Одоо тэд сүүлийн даваа болох УИХ-ын чуулганаар өнөөдөр орж сайдад томилогдох үгүй эсэхээ шийдвэрлүүлэх юм.
Ингээд 15 сайд Байнгын хороодод хэдэн хувийн саналаар дэмжигдсэнийг харуулъя.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 11 )
Нямдорж гуайгаас их айжээ. Хэхэ шударга хүмүүст олон хүн дургүй байдагда.
Хурэлбаатар сонгуульд дандаа л хэл ам таталж нэр дэвшиж хучээр шахуу л гардаг монгогуй гэсэн ч сонгуулиар монго тарааж сонгууль луйвардсан хэл ам дагуулдаг хоронгийн мэдуулгийг нь харахад сонин л бн монгогуй хун биш л бн энэ хун дандаа торийн алба хашсан санагдах юм гэтэл энэ их хоронго монго яаж бий болов гэдэг сонин л бн торийн алба хаасан цалингаас ийм хэмжээний хоронго монго бурдлээ юу Тэгээд ийм хун сангийн хоронготэй шударгаар харьцах баталгаа бна уу
battula chadahgui yum baij horig tavij onigoo bolohoo bolimoor yum ineedtei gar uuriinhuu chadliig medej yarimaar yum
Khurelsukhiin zasgiin gazar odoo ajila hiih l uldlee.
Zuw xvmvvs songogdson baisan bizde. Odoo zasgiin ajliig xiilgej neg bolomj olgomoor yum.
сайд нарын нэрсээс харахад энэ нь ч нэг тиймхэн дээ гэж хэлчихээр хүн алга.
Нэгэнт Ерөнхийлөгч дэмжээгүй тул Ч. Хүрэлбаатар өөрөө сайдын албан тушаалаас сайн дураараа татгалзаач ээ. Хүн ер нь ичих булчирхайтай байх хэрэгтэй шдээ