Ө.Энхтүвшин: Би 32-ын бүлгийг толгойлж Засгийн газарт орж байгаа юм биш

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг томилох асуудлаар асуулт хариулт өрнөж байна. 

Лу.Болд:

Өнөөдөр бид хуваарилалтаар зургаа, есын харьцаагаар эрх баригч намын эвслийн Засгийн газар байгуулагдаж байгаа. Тиймээс сайдууд хэр нийцтэй, оновчтой томилогдож байгаа вэ гэдэгт эргэлзээтэй. Та зургаан сайдаа буюу 31-ийн бүлгээ тэргүүлж, Шадар сайдаар томилогдож байх шиг байна. Гэхдээ МАН-ын дотоод дахь хагарал Засгийн газарт ч хоёр хуваагдсан чигээрээ ороод ирлээ. Өнөөдөр бид эвлэрчихсэн, цаашаа сайхан болно гэж худлаа илбэдээд ард түмэн юу ч хожихгүй. Та бүхэн ил шударга ярих хэрэгтэй. Энэ эвсэл чинь 60 тэрбумын хэрэг дээр яг ямар байр суурь баримтлах юм бэ. Хамгаалах юм уу, хаацайлах юм уу, эсвэл эрс тэмцэх юм уу. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15 сайдаа аргаа бараад УИХ-ын гишүүдээр бүрдүүлж байна. Та одоо үнэн мөнөө хэл, өөрийн байр сууриа хэлэхийг шаардаж байна.

Ө.Энхтүвшин:

Би 32-ын бүлгийг толгойлж байгаа юм биш л дээ. МАН-ын 65 суудлыг төлөөлж л Засгийн газарт орж байгаа. Ойлголцож байгаа гэж битгий худлаа хэл гээд байх юм. 60 тэрбумын хэрэг дээр ямар байр суурь баримтлах вэ гэж байна. Энэ бол хуулийн байгууллагын асуудал. Би түүнийг энд яриад байх хэрэг байхгүй. Хууль, прокуророос шалгаад байгаа л гээд байгаа шүү дээ. 60 тэрбум гэдэг чинь үнэхээр амьдрал дээр байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаад удаж байна шүү дээ.

Лу.Болд:

Хууль хяналтын байгууллагаар явж байгааг бид бүгд мэдэж байгаа л даа. Эвлүүлэг байна гээд хаасныг ч мэдэж байгаа. Хэрэг нь нотлогдохгүй байна гээд л хаасан. УИХ-аар нээлттэй сонсгол хийх ёстой. УИХ-ын удирдлага нээлттэй сонсголын хугацааг тодорхой болгохыг хүсч байна. 

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат-эрдэнэ(122.201.26.171) 2025 оны 03 сарын 13

ухаан мэдлэг байхад цаанаасаа болдог юмдөө Энхтүвшин гишүүнийгээ дэмждэг шүү

1  |  0
Nana(117.111.1.228) 2025 оны 03 сарын 13

Bidentei tohiroltsoogvi geed gonshignood bsn hvssendee hvrchil dee

1  |  0
зочин(202.9.42.157) 2025 оны 03 сарын 13

Ичиж амьдар за

1  |  0
зочин(202.9.41.4) 2025 оны 03 сарын 13

Энхтүвшин гишүүн ажлын арвин туршлагатай, боловсролтой ,чамбай хүн.Йим сайд олон байгаасай

1  |  0
oko(112.72.11.101) 2025 оны 03 сарын 13

Enhtuvshin gishuunees uur oligtoi hun mand alga daa tegeed ch ene hun ugiin hun chanar saitai hun sh dee

1  |  0
oko(112.72.11.101) 2025 оны 03 сарын 13

Enhtuvshin gishuunees uur oligtoi hun mand alga daa tegeed ch ene hun ugiin hun chanar saitai hun sh dee

1  |  0
oko(112.72.11.101) 2025 оны 03 сарын 13

Enhtuvshin gishuunees uur oligtoi hun mand alga daa tegeed ch ene hun ugiin hun chanar saitai hun sh dee

1  |  0
gggg(182.160.36.190) 2025 оны 03 сарын 13

ogtsor odoo boln o

1  |  0
Зочин (103.9.90.53) 2025 оны 03 сарын 13

Бага хурлын гишүүндийн тал хувийн дэмжлэгийг авсан хүн шадар сайд бололгүй яах вэ дээ. Харин ч өөрөө болохгүй гэж их л хэлсэн. Өөр хүн байхгүй л дээ.

1  |  0
Зочин (103.9.90.53) 2025 оны 03 сарын 13

Ө.Энхтүвшин гишүүн бол мундаг хүн ш дээ. Амжилт хүсье.

1  |  0
Зочин (103.9.90.53) 2025 оны 03 сарын 13

Ө. Энхтүвшин гишүүн бол чаднаа. Танд бид итгэж байна. Аюурсайхан мэт нь даанч ажил хийлгэхгүй зовоох л байх. Шударга хүмүүс рүүгээ их дайрах юмаа,

1  |  0
Ониго(27.123.212.142) 2025 оны 03 сарын 13

Ониго шаасан амьсгаа

1  |  0
ой гутаж байна(43.228.131.229) 2025 оны 03 сарын 13

Эрүүл эрүүл харин нөгөөдөх нь согтуу байгаа юм бишүү онвчтой зөв хариулж чадахгүй худлаа бөөрөнхийлөөд эзнээ хамгаалаад новш чинь.

1  |  0
Иргэн(202.5.196.34) 2025 оны 03 сарын 13

Энэ Болд согтуу байгаа юм уу? Асуулт гээд байгаа юм нь ямар сонин юм вэ?

1  |  0
Top