УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлэв.
Засгийн газар болоод Шадар сайдыг бүрэн дэмжиж байгаа. Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг амархан юм шиг санагддаг. Би аливаа ажлыг эхлүүлчихээд дуусгадаг байгаасай гэж хүсч байна. Энэ Засгийн газрын үед ийм л ажил хийгдсэн дээ гэж хэлэгдэхээр л ажиллаасай.
Шадар сайд Ө.Энхтүвшин та нийслэл дээр анхаарал төвлөрүүлээрэй. Цэвэрлэх байгууламжийн асуудал, замын түгжрэл бол хамгийн түрүүнд шийдэх асуудал гэж би боддог. Энэ Засгийн газрын үед цэвэрлэх байгууламжийн асуудлыг ядаж шийдчих хэрэгтэй. Мөн хэсэг бүлэг бизнесмэний эрх ашгийн төлөө шийдвэр гаргахгүй, бүх бизнес эрхлэгчдийн эрх ашгийг бодож шийдвэрээ гаргаж яваарай.
Юунаас ч айхгүйгээр хариуцлага тооцдог байхыг Ерөнхий сайдад зориуд хэлье. Ард түмэн хариуцлага шаардаж байгаа шүү. Монгол Улсын Засгийн газар зоригтой, хийсэн ажлаа дуусгадаг л байгаасай гэж хүсч байна.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 2 )
ЯМАР ЧИМЭГТЭЙ ҮГ ХЭЛЭВ ДЭЭ..ШОЛ НЬ ЦААДУУЛ НЬ ЧИХНИЙХЭЭ ХАЖУУГААР БИТГИЙ НИСГЭЭСЭЙ..ЭНИЙГ ШИЙДЭЖ ЧАДВАЛ Ч ДАРААГИЙН СОНГУУЛЬД НОГООН ГЭРЛЭЭР Л ДЭЭ.
Цэвэрлэх байгууламжийн асуудал чухал байна аа