УИХ-ын чуулган үргэлжилж байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
"Амлалт бүр байхгүй болсон л доо. Яриад ч хэрэггүй. О.Баасанхүү гишүүнийг би дэмжиж байна. Би өчигдөр Ө.Энхтүвшин даргаас зүгээр асуугаагүй. Гайгүй хэдэн ноён нуруутай улстөрчид нь ч итгэх арга алга. Нэг ч сайд болохгүй шүү л гэсэн. Гэтэл Ц.Нямдорж та хоёр хоёулаа очоод сайд болчихлоо. Бид уг нь бодлогын Засгийн газар ярьсан юм. Та харамсалтай нь тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа. Энэ таны алдаа. Олон нийтийн дэмжлэг авах боломжоо алдлаа гэдгийг шуудхан хэлье. Би гурван зүйлийг хэлье. Монгол Улсын зовлон уул уурхайгаас эхэлсэн юм. С.Баярын Засгийн газар гарч ирэхдээ энэ зовлонгоос салгана гэсэн ч тэгж чадаагүй. Харамсалтай нь Оюутолгойн гэрээ рүү явчихсан. Оюутолгойг дөрвөн компани байгуулсан. Хоёр нь оффшор бүсэд данстай компани. Оффшор компанийн цаана байгаа эздийг зарлах ёстой юм. Н.Цэрэнбатыг би зүгээр асуугаагүй. Энэ улсад цензур, шалгуур байх ёстой санагдаад байна.Сумын Засаг даргыг томилохдоо төрд гурван жил ажиллах ёстой гэж шалгуур тавьдаг биз дээ. Гэтэл энэ Н.Цэрэнбат нэг жил УИХ-д суучихаад төрийн албан тушаал хашиж үзээгүй байгаад сайд болчихлоо. Боловсролын салбарт гурван сайд нэг жилийн хугацаанд солигдлоо.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
"Нэр нь орж ирсэн бүх сайд нарт баяр хүргэе. АН-ын гишүүдийн хэлж ярьж байгааг сонсоод ичиж сууна. Засгийн газрыг огцруулаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100 хувь дэмжиж хамтарч ажиллана гэж хэлчихээд өнөөдөр АН-ынхан үгнээсээ буцаж байгааг ойлгохгүй байна. Огцруулахад нь 100 хувь оролцсон атлаа өвөл хаяанд ирчихээд байхад ярьсан хэлснээсээ буцаж улс төр хийх нь арчаагүй үзэгдэл юм. Та бүхэн мэдээж сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байгааг ойлгож байна. МАН муухай л харагдаж байвал та бүхэнд сайхан л байгаа байх.
Засгийг газрыг яаралтай байгуулах цаг үе ирээд байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд танхимдаа ажиллах сайд нараа бодож оруулж ирсэн. Төрийн ажил гэдэг залуу, ахмад, дунд гурван үеэс бүрдсэн залгамж чанараа гээлгүй явах ёстой. Ингэж байж ч суралцана. Өнөөдөр МАН-ын үнэт зүйл боловсон хүчиндээ байдаг. Манай намын үнэт зүйл эв нэгдэл дээрээ тогтдог. МАН-ын үнэт зүйл гэдэг бол төрийн ажлын дадлага туршлага оюуны үнэт зүйл дээрээ тулгуурладаг. Тийм учраас эдгээр болзлыг хангасан хүмүүсийг Монголын төрд сайдаар оруулж ирсэн гэдэгтэй санал нийлж байна. Бид ажлаа муу хийж унаагүй. Олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Үүнийгээ бид дотроо ярилцах ёстой байсан. АН-ынхан тавлаж байгаа юм шиг хэлж байна л даа. Үүнийг манай бүлгийн 65 гишүүн дор бүрээ нэгийг бодох цаг нь ирсэн гэдгийг харуулж байна. Ө.Энхтүвшин, Н.Нямдорж, Н.Энхболд нарын хувьд монголын парламентын үнэт зүйлийн өв болсон өв тээгчид нь гэж би бодож байна. Бид энэ өв тээгчдээсээ суралцах ёстой" гэлээ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 39 )
Yajigar emgen mini tumnii buyanaar tord bugshij odii bolchood hiisen yum yu ch baihgui Үсээ авхуулвал Яг 80 гарсан эмгэн
Ха ха ха тэгээд орон гаран юм шиг өчигдөр хэлсэн үгнээсээ өнөөдөр буцдаг Ө.Энхтүвшин гэгч өв тээгчээс суралцах юм гэнэ. Суралцвал бүгд Ө.Энхтүвшин шиг орон гаран болчихвол хариуцлага хүлээх юм.
МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ЭМЭГТЭЙ ГИШҮҮН !!! ШОНХОР , ОЙ МОД , БОГД УУЛ ОРЧМЫН ГАЗРЫН НАЙМААЧИН ОЮУНХОРОЛ !!!
ЭРГҮҮТСЭН ШУНАЛТАЙ АВГАЙ
үнэхээр мундаг хэллээ,Оюунхорол мундаг бүсгүй,төлөвшсөн улс төрч шүү,амжилт
Хүрэлсүхээс монголчууд ихийг хүлээж байсан харамсалтай нь барьцааны засгийн газартай болжээ Энэ засгийн газар юу ч өөрчилж чадахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо УИХ тарвал таарна
Энэ авгай дэндүү таг далий юмаа. Аюурсайханаас үлгэр дууриалал авч чадах уу Оюунхорол гуай?
Baliar avgai zailsan ni deer.hanadaggui ym baihdaa tsarai muutiiin tuil.gahai
Эргүү унтаахай авгай одоо тонилж ач зээгээ харсан нь дээрдээ
С.Эрдэнэ, Эрдэнэбат нар АН шинэ засгийн газартай хамтарч ажиллахгүй гээд аль хэдийн хуучныг нь огцрохоос өмнө албан ёсны мэдэгдэл хийсэн шүү дээ. Улаан цайм л худлаа ярих юм аа энэ хүн. Өөрөө ичээсэй.
хахахахахаха шаадаг гар юм даа
ЭРГҮҮ МӨРТЛӨӨ ЗАЛЬТАЙ АВГАЙ ХУЦАХ ЮМАА ОЛЖ ЧАДАХГҮЙ ХУЦАЖ БАЙНА !!!
Хүрэлсүхийг гайгүй баг бүрдүүлэх байх гэсэн дахиад л Хоролмаа чам шиг юмнууд гараад ирэхээр хэлэхээс яахав дээ
Нямдорж Энхтүвшин Энхболд нарыг Үнэт зүйлийн өв болсон өв тээгчид гэнээ //яа яа //
Gehdee 20 garan jil uls tord suugaad yu ch hiigeegvi hvmvvsees salmaar bna vnet zvil ch geh shig
ГОЁ ХЭЛСЭН ШҮҮ НАМ ЯРЬЖ ТАЛЦАХ БИШ ГИШҮҮН БҮЛ ИРГЭН БҮР УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ХЯМРАЛААС ЯАЖ ГАРАХЫГ БОДОХ ЁСТОЙ СОШЕЛД ЯВЖ БАЙГАА НЭГЭН ДУУЛИАНЫ АРААС БИШ ХӨГЖИЖ ДЭЭШЛЭХИЙН ТУХАЙ БОДОХ ЁСТОЙ
Ard tumen turd itgeh itgelee aldsan Bid azgui humuus yum.Bilegt Oyunhorol nariin zereg muihar zalgasan humuusiin helj yarij baigaag sonsohoor Ardiin namiig hunii nuutsgui bolsniig medreh yum.
ene gushuun mash zev hellee uneheer an- han Hurelsuhiig demjij helj baisan shuu doroo l ergej butsah yumaa
bilegt, oyunhorol, amarzaya, nariin yarisniig uneheer oilgosongui e, bagiin zasag dargiin tamgiin gazar ch gen u, mah borluulaad uguuch ch gen u, teegch eh ch gen uu, ug helehe boli ch gen uu za za medehgui medehgui
Эрдэнэбат гишүүн зөв л хэлсэн байна тохиролцсон нь үнэн юунд дүргүйцэх вэ?
Энэ нэг авгайг энэ төр засгаас зайлуулчих шидтэн байдаг ч болоосой.Харахаас зэвүүн хүрээд байхийн.Гэртээ унгаад хэвтэж байна биз
ENE AWGAI SERVVN ZVVDLEJ BNA DAA TOXIROLTCOONII SAID NARIIG NI XARAARAI ERGEED ULS ORNOO YAJ AWCH YAWAAGAA NEG XARDAA LUIWARCHIDAA
Amarzaya,abgai bagiin zasag dargiin tamgiin gazar geed yu yriad bnaa tiim butets bhgui dee
Ene abgai untaagui bjee
oyunhoroliin zuv shuu
zuv heljeee
ene avgai icheed l bj bg huuchin zasagaa ungaajgui geed bsan garuudiig zasagtaa oruulaad irheer hend ch taalsmjtai sanagdahgui l bh
Оюунхорол маш сургамжтай сайхан үг хэллээ баяр хүргэе
Хор найруулагчдын өв тээгч гээч нойрмог авгай
Za chi yun AN be Uursfiinhee ajild shuumjleltei handaa chee