Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделханд хандан УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
М.Оюунчимэг:
Сайд солигдсон ч бодлого нь үргэлжилж байх ёстой. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Дэнжийн мянгад хэрэгжиж байгаа төслийг битгий зогсоогоорой. Г.Мөнхбаяр сайдын үед нэлээн ахиц гарсан. Барилга хот байгуулалтын сайд хоёр асуудалд л гол анхаарлаа хандуулаасай. Нэг нь цэвэрлэх байгууламж. Хотын оршин суугчид ямар үнэр үнэртээд байж байгаа билээ. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй. 280 сая долларыг зээлээр ч юм уу, концессоор ч байна уу, ямар нэг гарцаар шийдэх ёстой. Үндэсний хоёр компани лав татгалзсан дуулдаж байгаа. Улаанбаатар хотоо утаанаас салгадаггүй юм гэхэд үнэр танараас нь салгамаар байна. Хоёр дахь чухал зүйл нь орон сууцжуулах ажил. Түрээсийн орон сууц гэдгийг нэг номерт барьж аваад шийдээрэй гэж хүсэх байна.
Д.Хаянхярваа:
Цэвэрлэх байгууламжийн талаар хүн бүр ярьж байна. Нийслэл, Барилга хот байгуулалтын яам хоёрын дунд явсаар байгаад шийдэгдээгүй асуудал юм билээ шүү. Тиймээс энэ асуудлыг танай яам шууд аваад, ажил хэрэг болгооч ээ. Тэгэхгүй бол энэ хотын иргэд чинь өмхий үнэрт бүтэж үхэх нь байна шүү. Мөн би барилга барьдаг улсын зовлонг би мэднэ. Барилгын үнийг өсгөөд байгаа нэг зүйл нь тусгай зөвшөөрөл авахад авлига, хээл хахууль арай дэндсэн байна. Үүнээс болж барилгын үнэ өсч байгаа.
Ж.Батзандан:
Үндэсний цөөнхийн төлөөлөл болж УИХ-д сууж байгаа. Таныг үндэсний цөөнхийн төлөөлөл хэдий ч Монгол Улсын төлөө зүтгэж чадна гэж итгэж байна. Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн. Гэтэл одоо 1 сая 500 мянган хүн амьдарч байна. Багтахаа болилоо. Дахин төлөвлөлт гэж олон жил ярьлаа. Гэвч дахин төлөвлөх боломжгүй. Би хувьдаа шинэ нийслэлээ байгуулаад гарах нь зөв гэж боддог юм. Казахтсан шинэ нийслэл байгуулсан. Өмнөд Солонгос байгуулсан. Засаг захиргааны төвөө шинээр байгуулах ёстой. Засаг захиргааны төв, худалдааны төвөө салгаж байна. Хоёрт, Улаанбаатар хот 152 хороотой. Үүний 92 хороо нь гэр хороолол буюу хотын захад байна. Тэдгээр хорооноос сонгогдсон гишүүд “Шинэ хороо” гэдэг хөдөлгөөнийг бид санаачилж байгаа. Нийт 28 гишүүн нэгдэж санаачилсан. Үүнд ойролцоогоор 140 тэрбум төгрөг шаардлагатай. “Шинэ хороо” бодлогыг Барилга хот байгуулалтын сайд сайн дэмжиж өгөөрэй гэж хүсье. Газрын албаны өнөөдрийн зохицуулалтыг шинэчилж байж урагшлах ёстой. Гэр хороололд амьдарч байгаа бүх хүн халуун усанд ордог байх, боловсон 00-д ордог байх ёстой.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 33 )
За тэгээд өөр нийслэл байгуулж байгаа нэрээр хэн нэгэн дарга нь бөөн мөнгө идээд бас л гахайнуудын хоол болох байх даа. Уг санаа нь ч буруу бас биш л дээ.
БАТЗАНДАН САНААЧИЛСАН Ч ЮМ БИШ. АЛЬ ЕРЭН ХЭДЭН ОНД ХАР ХОРИН РУУ ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ГАРЧ БАЙСАН. Хар хорин руу шилжүүлэх нь маш зөв шийдвэр.
Газар нутаг маань хангалттай байгаа юм чинь шинэ сайхан хотыг багуулах нь зөв санаа Батзандангийн энэ санааг дэмжиж байна утаанд гэж тэр бумаар мөнгө үрж байхаар тэр мөнгөөрөө шинэ хотын суурийг тавих хэрэгтэй
батуул шиг далимдуулж баахан товийн газруудыг зарах хошоо буулгах гээд л тэрний оронд япон хуучин машин оруулахыг хорь хогийн цэг болчихлоо машин багасвал манай гудамжууд боломжийн
Шинэ сайхан газарт жинхэн Монгол загвартай цэвэрхэн цэгцтэй уужим хотой болох юмсан
yasan nuguu mongolchyyd nvvdelchin omog l geed baisan nvvgeed bai nvvgeed bai
yasan nuguu mongolchyyd nvvdelchin omog l geed baisan nvvgeed bai nvvgeed bai
yasan nuguu mongolchyyd nvvdelchin omog l geed baisan nvvgeed bai nvvgeed bai
Алтан нутаг минь, диваажингийн орон минь гэдэг нөхдүүд тэр диваажин луугаа явахгүй хот бохирлоод байх юм. Орон нутгийн дарга нар ер нь юу хийж цалин авдаг хүмүүс вэ? Алтан нутгаа хөгжүүлээч!!!! Хөдөө эзгүйрээд байгаа шүү.
YXER XALXSUUD XASAGSTANIIG MAGTAAD UKHENE
nuulgene gej yu baih ve shineer baiguulna gedeg ym
ded niisleltei bolmoor yum
Хар хориндоо нийслэлээ нүүлгий
ylaanbaatriig nvvlgeh heregtei eniig zorigtoi hiih aaviin hvvhed algaa chaavaas yyl n sanaa negdvel bolohgvi uym gej baihgvi shde
UB maani ugaasaa 4 uuliin dund honhor gazar bairladag uchir utaanaas salna gedeg zugeer mungu ureh ,ideh , shoudah zuil l yum bishuu? Uhaant deedes maani eh oroniihoo tuv Orhonii uudam hundiid niislelee baiguulj basan tuuhtei.Ter tselger hundiid bugdeeree nuurs tulsench utaa togtohgui dee.Oiriin jishee Kazahstan bna shuudee.Turiin zahirga . Udirdlagaa ehleed nuulgedeg busad ni dagaad nuudeg yum bilee.94 ond Nazarbaew tiim zorig gargasan bdag.ted ter ued munggui l bsan baij.Manaid tiim eh oron ard tumenee geh setgeltei udurdlaga turuh boltugai.
aimag bolgonii tov l hot boloh heregtei shdee, neg doroo shavaad baidag manaih shig uls haana baina….Er ni zasag darga nar yu hiideg hymyys ve ????
oor shine hotuud bii bolgoj hogjyyleh geech,,,!!!!!! yunii chin shine ” niislel ” geed soliorood baigaa um be ????? Horongoor togloj duusaagui yu ???!!!!
oor shine hotuud bii bolgoj hogjyyleh geech,,,!!!!!! yunii chin shine ” niislel ” geed soliorood baigaa um be ????? Horongoor togloj duusaagui yu ???!!!!
шинэ нийслэл байгуулах цаг болсон харин анхнаасаа зев зохион байгуулалттай хийгээрэй дээ
zuv shuu zamiin tujjee utaa geed olon asuudal shiidegdene
Kazahstanii niislel Astana shig shine niislel uneheer chuhaal
Ug ni medeejiin asuudal. Gehdee id shid l tusaldaggui ym bol ymar horongooroo shine niislel baiguulah ve...

shine niisleltei boliyoo
Hotoo nuulgeechee shine gazar sline niisleltei boloh zuw shuu