Ж.Батзандан: “МИАТ” компанийн онгоцны зардал өндөр байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

  Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг томилох эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.

 УИХ-ын гишүүн Н.Учрал "Гашуунсухайтын зам дээр ажиллаж буй 7,000 жолоочийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Таны байр суурь ямар байна вэ" гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ "Гашуунсухайтын тээврийн асуудал чухал юм. Ер нь тээврийн зохицуулалтыг бид зайлшгүй хийх ёстой. Энэ тээвэрлэлтийг Монгол Улсын жолооч нар, тээврийн байгууллагууд хийдэг зохицуулалт руу орох, тав тухтай аюулгүй байдлыг хангадаг болох ёстой гэж үзэж байна" гэв.

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сайдад нэр дэвшиж байгаа Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг миний ах гэж мэдээлэл цацагддаг. Надад ийм сахалтай ах байхгүй” гэсэн нь гишүүдийг хөгжөөгөөд авсан юм.

Тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ. “ОХУ-аас АНУ орох онгоцны зардал 500 ам.доллар. Бээжингээс АНУ орох онгоцны зардал 600 доллар байна. Гэтэл Улаанбаатараас Америк орох зардал 2000 доллар. “МИАТ” компанийг үндэсний тээвэрлэгч компани болгосны төлөө ийм өндөр үнээр Монголчууд үйлчлүүлж байна. Энэ юу вэ гэхээр бидний бодлого буруу байна гэсэн үг. Үүн дээр анхаарч ажлаарай.

Мөн Замын үүдээс Алтанбулаг хүртэлх замыг хувийн компанид өгсөн. Хувийн компани манлайлаад яваа нь сайн. Гэхдээ хувийн компани тэр их хөрөнгө оруулалтыг хийж чадна гэж итгэхгүй байна. Хувийн компанийн хийдэг ажил гэж бий. Хийдэггүй ажил гэж бий.

Улаанбаатар төмөр замаас 200 ажилчин халагдсан гэж надад албан тоот ирүүлсэн. Тэдний 56 хүнийг буцаж ажилд нь оруулах шийдвэр шүүхээс гарсан байна. Эргэж хүмүүсийг ажилд нь авна биз” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.114.141) 2025 оны 03 сарын 13

benzinii une, dollariin hansh 2- g buuruulaach. Oron nutgiinnislegiin uniig yagaad yarihgui bna. Bas l ovoo unetei sh dee. Yahaad MIAT geed dairaad bdag yum be ene ih hurliin gishuud. Yu sanaj setgej bgaa boldoo ed

1  |  0
Нислэг(27.123.214.92) 2025 оны 03 сарын 13

Онгоц үйлдвэрлэхгүй, шатахуун үйлдвэрлэхгүй, нислэгт нийлүүлж дийлэнхи барааг дотооддоо үйлдвэрлэхгүй, дээр нь валютын ханш өндөр тэгэхээр чинь нислэгийн зардал өндөр гарахаас өөр ч яах билээ.

1  |  0
Ongots(103.26.193.13) 2025 оны 03 сарын 13

Ta miat g sn medne dee tanai ah turiin nariin hiij bgaa bizdee Miat shuud America nisdeg biluu ta nisgeed ugnu uu ter ued chini taniig 150$ oor hurgeed ugie gants gaigui bgaa ta bukhnii unaa bolj bgaa namaig bitgii ingeed uls turjuuleed bgaaj ta udahgui nisie geed l orood irne shuu dee tegehdee nadtai uulzaarai ta nadad oldoh bish ichihgui bol orood ir tegehdee unendee taarsan suudaldaa suugaarai see you

1  |  0
tumur zamchin(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

ene neg te1 pizdaa, huuli batlahgui, hyanahgui, strategy bolovsruulahgui, kompanii ashig toochood bhin.

1  |  0
zochin(122.201.23.226) 2025 оны 03 сарын 13

Noyon dollariin hansh buuhgui bol mun miat-d tulsh shahaj bgaa unee buulgahgui bol yaj tiiz haymdrah ve dee

1  |  0
ЗОЧИН(202.179.31.24) 2025 оны 03 сарын 13

МИАТ-ААС ГАДНА ОРОН НУТАГ РУУ НИСЧ БУЙ ”ХҮННҮ-ЭЙР”,”АЭРОМОНГОЛИЯ” КОМПАНИУДЫН ЗАРДАЛ БАС Л ӨНДӨР БАЙНА.

1  |  0
od(112.72.8.98) 2025 оны 03 сарын 13

Darxnii zammuu.nariin tul osol gardag.nisxiixen zardlaa xii nemj urgdees ix zardal avdag.xooson suudal ix irdeg

1  |  0
mtz(103.57.95.172) 2025 оны 03 сарын 13

jigjidnyamaa darga ubtz zam teevriin said asan zorigt said bolson tsagaas hoish oodluulhee bolison

1  |  0
injenrr(103.57.95.172) 2025 оны 03 сарын 13

ubtz jigjidnyamaahiin hiisen oligtoi ajil baihgui tranzit teevriig gatsaah dur zurag ubtz ajilglagdaad bna

1  |  0
Top