Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

2017 оны 10 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.

Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ,

Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.

Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.

Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй хөрш, ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлаг ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтарч ажиллах ёстой. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой гэдгийг онцоллоо. Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл,  ёс суртахуун дээр тогтдог, хуулинд захирагддаг алба гэдгийг тэрээр тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Засгийн газрын гишүүдийн хийсэн танилцуулгатай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарна. Энэ хүрээнд ажлаа уялдуулж ажиллахыг анхаарууллаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хамтарсан тушаал, Шүүх эмнэлгийн үйлчилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс шинжилгээний төлбөр авахгүй байхаар зохицуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмэгтэй(202.21.106.163) 2017 оны 10 сарын 21

Нийслэлийн агёнтлагуудыг шалгах хэрэгтэй байна. Дарга солигдоод л хүн халж эсвэл хүүхэд харах чөлөөтэй бгаа эмэгтэйчүүдийг чөлөөгөө сунга тэр хооронд өөр ажил олж хийгээрээ буцааж авахгүй гэж бна шүү дэ

0  |  0
IRGEN(59.153.114.22) 2017 оны 10 сарын 20

HUDLOOO DOOOO GENET GEGEERCH GENE

0  |  0
ярьдаг бөх(94.23.239.44) 2017 оны 10 сарын 20

Олон аавын хөвгүүдийн амиар тоглосон ЗХЖШ-ын генерал Д.Даваа тэргүүтэй нөхдүүддээ хариуцлага тооцоорой доо...

0  |  0
Odgarig(176.59.133.52) 2017 оны 10 сарын 20

Saidaa Danhanii niigmiin daatgaliin gazariig hunleg boligmoor b.a.gert ni orood ayga tsai guij baiga ym shig heden huuramch diplomtoi balai ymnuudiig zasmaar b.a

0  |  0
Батхүү(27.123.212.131) 2017 оны 10 сарын 20

Хүрэлсүхээ чамд итгэж байгаа шүү. Наад хулгайч нартайгаа хариуцлага тооцоорой.

0  |  0
Батхүү(27.123.212.131) 2017 оны 10 сарын 20

Хүрэлсүхээ чамд итгэж байгаа шүү. Наад хулгайч нартайгаа хариуцлага тооцоорой.

0  |  0
zochin(122.201.22.254) 2017 оны 10 сарын 20

huduu oron nutagt 0.8% zeel, tureesiin oron suutsiig nen yaraltai heregjuulmeer bna

0  |  0
зочин(85.203.7.35) 2017 оны 10 сарын 20

У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.

0  |  0
зочин(85.203.7.35) 2017 оны 10 сарын 20

У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.

0  |  0
Зочин)(138.197.160.121) 2017 оны 10 сарын 20

Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ

0  |  0
Zagdaa(122.201.20.156) 2017 оны 10 сарын 20

Yum xiij chadax ni deeshildeg. Xiij chadna gej itgel xvleelgesen. Bvgd l turd xeregtei xvmvvs. Yuu xiixiig ni xvleex vldlee

0  |  0
Иргэн(139.5.218.167) 2017 оны 10 сарын 20

МАШ ЗӨВ.ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ.АМЖИЛТ

0  |  0
Top