МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд даргад Ж.Энхбаяр, Ч.Улаан, Л.Энх-Амгалан нарыг нэр дэвшүүлэхээр болж, тэдний нэрийг Бүлгийн хуралд оруулсан. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхийг олонх дэмжсэн байна.
Л.Энх-Амгалан нь УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын алба хашдаг. УИХ-ын дэд даргын албан тушаалд томилогдсоноор Байнгын хорооны даргын ажлаа өгөхөөр болж байна. Түүнийг сая байгуулагдсан Засгийн газарт Шадар сайдад нэрийг нь дэвшүүлж байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авахаас татгалзсан билээ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Монгол төрД заавал Хужаагийн ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗУУД ЗАЛАРЧ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ ДАА... Ми... Яахаараа ингэж зүтгэж байгаа нь... МАН сөнөхийн ЦОНДОН биш үү....