Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсана

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

  “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас өнөөдөр 18:00 цагт Сүхбаатарын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Олон нийтийн байгууллага, ТББ, луб холбоодыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалж байгаа юм.

“Лантуун дохио” төрийн бус байгууллагийнхан өнгөрсөн бямба гарагт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гадна талбайд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг багтай, чимээгүй жагсаалыг 13 настай охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг шаардсан юм.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс охины үхлийн шалтгааныг тогтоох дүгнэлтийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг шаардсан юм. Тус төрийн бус байгууллагынхан тухайн асуудлыг бодитой шийдвэрт хүргэх, асуудлаа орхихгүй гэдгээ мэдэгдэж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top