У.Хүрэлсүх: Цэвэрлэх байгууламжийг Х.Баделхан сайд толгойгоороо хариуцна

2017 оны 10 сарын 24

 

Төв цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэнээр Нийслэлийнхэн зундаа байж суух аргагүй болсон. Энэ асуудлыг ярьж эхэлсэнээс хойш шийдэж чадахгүй арван жил болоод байна.

Өнөөдөр ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламж дээр БХБ- ын сайд Х.Баделхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ -ын сайд Н.Цэрэнбат болон холбогдох албан тушаалтнуудыг дуудаж ирэх жил энэ ажлыг эхлүүл гэдэг үүрэг даалгавар өглөө.

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах асуудал нь олон сайд дарга нарын дунд хариуцах эзэнгүй орхигдож ирсэн. Тэгвэл асуудлыг Барилга хот байгуулалтын сайд Баделханд хариуцуулж байгааг энэ үеээр хэллээ. “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг Х.Баделхан сайд та толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий үнэртээд байдаг бол яах вэ? Албан тушаалтнууд өөриймсөг сэтгэлээр ажилдаа хандах цаг болсон”  гэдгийг ерөнхий сайд У.Хүрэлсүх санууллаа.


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.110.101) 2017 оны 10 сарын 25

Ультрасоникийн Чимгээ эгчээс санаа авсан нь дээрээ нэгэнт мөнгө гандаас гуйж байхаар

0  |  0
Ginbileg(202.70.46.239) 2017 оны 10 сарын 25

Said tanii ajild amijilt hvsie eh ornii ereedvin sain saihnii toloo ehiig hiigeerei

0  |  0
Зочин(150.129.141.65) 2017 оны 10 сарын 24

Амжилт хүсье Ерөнхий сайд аа Ийм тодорхой шийдвэр, зорилт, гүйцэтгэлийн хяналт амжилтанд хүрнэ дээ

0  |  0
ард(202.21.106.120) 2017 оны 10 сарын 24

баделхаан баларсоон

0  |  0
Гомбын Батнасан(103.194.176.98) 2017 оны 10 сарын 24

.....Үргэжлэл. тушаалтан бүр тодорхой нэг тулгамдсан асуудлыг хариуцаад, шийдвэрлээд байвал Монгол бар байтугай Арслан, Заан ч болох мөн ч ойрхон байна даа. Амжилт хүсье Ерөнхий сайд аа.

0  |  0
Гомбын Батнасан(103.194.176.98) 2017 оны 10 сарын 24

Зөв хөө. Хариуцах эзнийг нь зарлаад бай. Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг барих сайдад нь хариуцуулж байгаа бол нийслэлийн утааг Хотын дарга Батболдод нь хариуцуулчих, Туул голын бохирдолыг Цэрэнбат сайдад хариуцуулчих, Нийслэлийн нохой, муурыг нэг орлогчид нь нэр заагаад хариуцуулчих. Ер нь тулгамдаад байгаа олон асуудлыг яг үүн шигээ ямар нэг яам, байгуулагад биш тодорхой нэр бүхий, эрх мэдэл бүхий албан тушаалтанд хариуцуулаад байвал иргэд нэхэх, буцаад буух эзэнтэй, юм л бол засгийн газар, нийслэл, яам гэж ярихаа, нэхэхээ болино доо. Яамд, Аймаг, нийслэлийн удирдлагууд энэ жишигээр албан

0  |  0
zochin(85.203.9.35) 2017 оны 10 сарын 24

Zuv shiidver bn.

0  |  0
zochin)(128.199.124.88) 2017 оны 10 сарын 24

Ерөнхий сайд ажилдаа шуурхай орж байгаад нь баяртай байна. Гэвч энэ асуудал нийслэлийн удирдлагуудын шийдвэрлэх ёстой асуудал биздээ?

0  |  0
aaaaaaaaaaaaaa(222.110.147.17) 2017 оны 10 сарын 24

azgui gar l gej bodoj bna daa

0  |  0
Top