Хэн хэн байнгын хорооны дарга болох вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

  Шинэ Засгийн газарт  сайдаар томилогдсон гишүүдээс тал хувь нь УИХ-ын Байнгын хороо болон дэд хорооны даргаар ажиллаж байсан юм. Иймд Байнгын хороодын дарга нар шинээр томилогдох болж байна.

  Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргаар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Батлан хамгаалахын сайдаар, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор дээрх дөрвөн байнгын хорооны даргыг шинээр томилох билээ. Мөн Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тус тус томилогдсон тул тэдний оронд Байнгын хороодын дарга нар ажлаа өгнө.

  Байнгын хорооны даргаар томилогдох эрхмүүдийн нэр яригдаж эхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцанг томилох мэдээлэл байгаа юм. Олон жил парламентад хууль батласан туршлагатай төрийн түшээгээр Төрийн байгуулалтын байнгын хороог удирдуулах бололтой. Засгийн газарт сайдын суудалд очих боломжтой байсан гишүүдээс Байнгын хорооны даргаар томилох юм байна. Тодруулбал, Т.Аюурсайханыг аль нэг байнгын хорооны даргаар томилогдоно гэсэн таамаг бий. Түүнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, эсвэл Өргөдлийн байнгын хорооны даргаар томилох магадлалтай аж.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаярыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг, Төсвийн байнгын хорооны даргад Ч.Улаан,  Хууль зүйн байнгын хорооны даргад С.Бямбацогтыг томилох мэдээлэл байна. УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон гишүүдээс байнгын хорооны даргаа сонгох бодлогыг УИХ-ын дарга барьж байгаа бололтой.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.183.145) 2017 оны 10 сарын 25

omno ni said bsanguud ni bolimoor yum aa.Ayursaihan ni bas anh udaa gishuun bolj bgaa biz dee

0  |  0
иргэн(202.131.227.82) 2017 оны 10 сарын 25

Аюурсайхан гишүүн бол хэлэх гэснээ шуудхан хэлдэг, шударга хүн байна лээ. сайд болох хүний нэг байсан гэж боддог. УИХ- ын гишүүд бүгд асуудалд ингэж шүүмжлэлтэй ханддаг бол ч ажил урагшаа явна даа. амжилт хүсье.

0  |  0
Zochin(27.123.214.93) 2017 оны 10 сарын 24

J.Enxbayar gedeg horchin ooriinxoo xor xiisen nuxend urgelj unax yum daa xoorxii. Govi-Altaid yu ch xiigeegui gar daa. Xarin Radnaased bol arai deer yum b.nalee.

0  |  0
ард(66.181.183.15) 2017 оны 10 сарын 24

Улайдаггүй урвагч Улаан одоо болиоч ээ

0  |  0
Иргэн(27.123.214.90) 2017 оны 10 сарын 24

Увсынх л бол албан тушаалгуй байж болохгуй юу?! Эсвэл тийм гайхамшигтай хумуус зовхон увсад л байна уу?!

0  |  0
ftyj(202.21.117.42) 2017 оны 10 сарын 24

seter zuuhgui bol baij chadahgui bgaaa bhoo

0  |  0
Зочин(202.5.196.171) 2017 оны 10 сарын 24

Чойжоо, Улаан, Бямбацогт гурваар л дутав гэж??? Больёоо

0  |  0
Top