“МАЗ” компани тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтэй байна

2017 оны 10 сарын 26

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Беларусь Улсын “МАЗ” компанийн ерөнхий захирал Д.С.Катеринич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Беларусийн тал Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Энэ хүрээнд гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин нийлүүлэхээр хоёр улсын холбогдох яам, агентлаг, компани урьдчилан тохиролцсон байна. Монгол, Беларусийн Засгийн газар хооронд энэ тухай хэлэлцээр байгуулснаар 10 хүртэл жилийн хугацаатай, 15 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэх юм.

Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулж чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ. Тэрээр жил гаруй хугацаанд яригдаж байгаа  дээрх төслийг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэлээ.

Төслийг хэрэгжүүлснээр онцгой байдлын албанд ашиглаж байгаа автомашины чанар сайжирч, энэ хэрээр аюулт үзэгдэл, гал түймрийн голомт зэрэгт түргэн шуурхай очих, иргэдийн амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах илүү боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAXH(66.181.178.188) 2017 оны 10 сарын 26

32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг

0  |  0
Top