УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Төсвийн тодотголд энэ ондоо багтаан төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох асуудлыг Сангийн яамнаас оруулж ирсэн бөгөөд байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Энэ асуудлыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэнэ. ОУВС-тай тохирсны дагуу цалин хөлсийг нэмэх боломжгүй байгаа учраас 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан байна. Төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр нэг удаа олгох мөнгийг цалингийн хувиар гэсэн санал гарсан ч зөрүү их болох учраас тэгшитгэх санал дэмжигджээ.
Энэхүү нөхөн олговрыг төрийн өндөр албан хаагчид болон, шүүгч, прокуророос бусад албан хаагчдад олгохоор төлөвлөжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төр төсвийн байгууллагынхныхаа цалинг нэмж чадахгүй байж, төрийн албан хаагчдаа цалин битгий гэж хэлж болохгүй. Энэ 300 мянга нь төрийн албан хаагчдад нэг удаа олгох нөхөн олговор болохоос халамж ч бас биш юм” гэдэг тайлбар өгөөд байна.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )
Turiin alban haagchid l geh yum, dorvitoihon shig shiidverleg yum hiivel yasinbedee, naad mungu chin margaash ni l delguurt hunsni zuil arhi dars geed l duusna, ternii orond utaagaa bagasgah, emnelgiinhee orchin nuhtsliig saijruulah, surguuliin technology-g saijruulah geh met mash ih hiih yum baih yumdaa, yachihsan duurchihsen hamuun tolgoitnuud geheeree iim yalzarchihsan bdag bnaa
За да яаж энэ нийгмийн дургүйг хүргэх вэ гэсэн шиг л юм болж байна. Мөнгө илүүдээд байвал хүүхдүүдийн мөнгийг нэмээ, хөгшдөд мөнгө өгөө. тэд удаан олон жил наслахгүй та нараас болж ядарч байгаа улс. Агаар муу дээр нь өмхий гээд амьдрхад хэцүүл байна шүү. Юмны үнэ өдөр тутам нэмэгдээд монголчууд одоо хаачнаа. яаж амьдармаар юм бэдээ.
mongol hvn bvr abii l da bvgd hvn biz de
олигтойхон гарц олооч дээ төрийн үйлчилгээнийхэн бид цалингаас цалингийн хооронд өрөнд баригдсан,жил өнгөрөх тутам ядуу зүдүү байдалтай насыг элээж байна. бид чинь нэг л удаа амьдарна шүү дээ.Ядахдаа төрөөс биднийг бодлогоор орон сууцжуулж болдоггүй юмуу.Бүхэл бүтэн хороолол барих мөнгийг утааттай тэмцэх нэрээр шатаагаад байх юм. Сэтгэл дутаад байх юм.зоригтой шудрага шийдвэр гаргал даа.
Энэ Хүрэлбаатар чинь нэг л биш ээ. Нөгөө л МАНАН- гийн мөнгө тарааж олны дэмжлэг авдаг аль хэдийн моодноос гарсан аргаа хэрэглэх гээд байна. Нэг удаа олгох 300,000 чинь сард нь хуваавал цалинг нь 29,000 ₮ -өөр нэмнэ гэсэн үг. Төрд ажилаагүй амиа аргалж байгаа хүмүүс 5,000 ₮-өөр хоногийн хоолоо аргадаг байсан бол 8,000 төгрөг олох гэ ядрах нь дээ. Учир нь төрийн албан хаагчийн цалинг 10 хувиар нэмэх сургаар өдөр тутмын хэрэглээний барааны үнэ дор хаяж 20 хувь өсдөг шүү дээ. Баттулгын зөвшилцөхгүй гээд байсны учир энэ байжээ.
бидэнд нөхөн олговор хэрэггүй. Тэр мөнгөөрөө цэцэрлэг сургууль барь